Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно
Музей

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

Урлаг Урлаг05/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ховд аймгийн музейд одоогийн байдлаар 3000 гаруй ховор үзмэр хадгалж байна. Үүний нэг бол сийлбэртэй ган дөрөө юм.

Тус дөрөө нь найман тал бүхий хэлбэртэй. Тавгийг нь үүлэн хээ цоолж сийлбэрлэжээ. Мөн сэнжний хоёр талд угалз хээ цохиж сийлсэн байна.

Жин нь 3300 гр бол өндөр нь 14.5 см юм. Харин суурийн өндөр 10 см,  урт 11 см. Уг сийлбэртэй ган дөрөө нь Ховд аймгийн Манхан сумын иргэн Н.Бээжинхүүгээс үе дамжин иржээ.

Ховд аймгийн музейн сан хөмрөгт 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үзмэр худалдан авах, үнэ тогтоох комиссын шийдвэрээр 550 төгрөгөөр худалдан авсан ба эдүгээ хүртэл олон нийтийн хүртээл болгох замаар хадгалж буй.

Тус үзмэр он цагийн хувьд XIX зууны үед холбогдоно.

Монголчууд мал маллахдаа унах, ачих, хөллөх, ашиг шимийг боловсруулахын тулд олон төрлийн тоног хэрэгсэл хийж ирсэн. Монголчуудын түүхийг морьгүй, тэр дундаа  морины тоног хэрэгсэл болон дөрөөгүйгээр төсөөлөх аргагүй юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.