Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»2025 оны өвлөн уламжлагчаар Урианхай туульч Н.Дамдиндорж шалгарав
Өв соёл

2025 оны өвлөн уламжлагчаар Урианхай туульч Н.Дамдиндорж шалгарав

Урлаг Урлаг11/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журамын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай.

 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын харьяат “Монгол тууль” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн Урианхай туульч Нацагийн Дамдиндорж шалгарчээ.

Н.Дамдиндорж нь 1967 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 1976–1984 онд Дуут сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 1990 онд Улаанбаатар хотод Улсын багшийн дээд сургуулийг бага ангийн багш мэргэжлээр суралцан төгссөн. Тэрээр бага наснаасаа урианхайн алдарт туульч Заны Жилкэр, түүний охин Норолмаа нарын зэрэг нэрт туульчдын дэргэд өсөж, тууль, цуур, товшуур хөгжмийн язгуур уламжлалыг сурч, 1992 оноос урианхай тууль, цуур, товшуур хөгжмийг хүүхэд, залуучуудад тогтмол зааж, дотооддоо 750 гаруй шавь сурган гаргажээ. Мөн “Дуут нуур” язгуур урлагийн хамтлагийг байгуулж, тууль, цуур, товшуур хөгжмөөр сум, аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцон хамтлаг болон ганцаарчилсан төрлөөр 300 гаруй медаль, шагнал хүртэж байжээ.

 Н.Дамдиндорж нь урианхай түмний тууль, цуур, магтаал, хошин яриа зэрэг эх хэл, аман уламжлал, язгуур урлагийн олон өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ төрийн тахилгат хайрхан, орон нутгийн овоо тахилгын ёслолд тууль хайлж, байгаль дэлхийгээ аргадах зан үйлийг язгуур хэв шинжээр нь түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч юм. Тэрээр “Монгол тууль”, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд идэвх, зүтгэлтэй оролцож байжээ.

 Н.Дамдиндоржийн Монгол үндэстний соёлын биет бус өвийн сан хөмрөгийг хамгаалах үйлсэд оруулж байгаа жинтэй хувь нэмрийг ийнхүү үнэлж, 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгаруулжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” өдөрлөг болно

12/03/2026
Өв соёл Урлаг

Археологийн хүрээлэн “Хамниган арт”-тай хамтран ажиллана

11/03/2026
Өв соёл Урлаг

Монгол гэрийн хээ угалз үе дамжин хадгалагдах өв

09/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн анхны “Minecraft” парк 2027 онд Их Британид нээлтээ хийнэ

24/03/2026

“Аугаа зуун” түүхэн цувралын одууд болох Халит Эргенч, Мерьем Узерли нар дахин хамтарна

24/03/2026

“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв

24/03/2026

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.