Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Улаан пальто” УСК постероо дэлгэлээ
Нийгэм

“Улаан пальто” УСК постероо дэлгэлээ

Урлаг Урлаг14/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7prlcgdmc3dlcr5lcqq43ct5hp.JPG.300x0_q85_crop_upscale5769231622014-05-14-15-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Ану хатан” түүхэн уран сайхны киногоороо өнгөрсөн онд дуулиан дэгдээсэн “Шүүдэр” продакшн дэлгэцийн хоёр дахь бүтээлийнхээ постерыг дэлгэлээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн уянгын драм төрлийн энэ кинонд МУСТА О.Долгор, жүжигчин Т.Өөдөө, О.Байгаль нар болон 23-р сургуулийн сурагч Ч.Энхномуун нар тогложээ.

Эх үрийн нандин холбоо, хүний сүнс төрөл сэлгэн мөнх оршдог тухай сонирхолтой сэдвийг хөндсөн энэхүү киноы хөгжмийг гитарчин Өөжгий бичиж, зураглаачаар МУСТА С.Баттулга нар ажиллажээ.

Зохиолчийн долоон жилийн өмнө бичсэн өгүүллэгийг уншсан хүмүүс болон үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд буй энэхүү кино нь  далд ертөнцийн сэдвийг хөндсөнөөрөө сонирхолтой бөгөөд  уран бүтээлчид нь мөнгө хөөгөөгүй, харин   өнөөгийн хүнд хэцүү амьдралд өнгө нэмсэн , өөдрөг гэгээн, хайр энэрэл ундраасан  кино хийх зорилт тавьжээ.

Дүр сонголтын хувьд ч   өнөөдрийн хамгийн эрэлттэй жүжигчин О.Долгор, нэгэн үед дэлгэцийн бараг бүх бүтээлд тоглож байсан жүжигчин Т.Өөдөө, 16 жил кинонд тоглоогүй О.Байгаль нарын чадварлаг жүжигчдийг  нэгэн кинонд нэгтгэснээрээ үзэгчдийн сонирхлыг эрхгүй татаж байгаа ажээ. Киноны эрэгтэй дүрүүдэд МУГЖ Г.Равдангийн хүү жүжигчин Р.Баттогтох, О.Байгальтай хамт СУИС-ийн жүжигчний анги төгссөн Д.Бат-Оргил, “Ану хатан”-д  О.Долгорын портнер жүжигчин Б.Батжаргал нар тоглосон байна. Гэр бүлээрээ үзэх кино – “Улаан пальто” 5-р сарын 21-нд нээлтээ хийхээр товложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Шрек 5” кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ

19/05/2026

“Дотроос нь харах урлаг” үзэсгэлэн дэлгэлээ

19/05/2026

Реппер ThunderZ “Click Click Boom” бүлэгтэй хамтарлаа

19/05/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2026

Монголын анхны ногоон хөгжмийн наадам “Green Stage Music Festival” тун удахгүй

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.