Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв
Нийгэм

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

Урлаг Урлаг13/02/2026Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэд сайд Г.Дашням ОХУ-ын Соёлын дэд сайд Андрей Владимирович Малышевтэй Москва хотноо /2026.02.11/ уулзлаа.

ССАЖЗЯ-ны мэдээлснээр, уулзалтаар дэд сайд Г.Дашням, дэд сайд А.В.Малышевт хоёр орны уран бүтээлчдэд соёл, урлагийн үйл ажиллагаанд харилцан оролцоход бүх талын дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийлж, ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр их, дээд сургуульд суралцах хүсэлтэй монгол оюутнуудад олгодог ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Талууд хоёр орны соёл, урлагийн байгууллагууд шууд холбоо тогтоож, хамтран ажиллах тухай эрх зүйн баримт бичгүүд байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйг онцолж, Монгол Улсад босоо ятга /арфа/ заах мэргэжлийн багш сэлгэн ажиллуулж, манай улсад нэн дутагдалтай байгаа энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, олон улсын стандарт бүхий Urtext /Уртекст/ нотыг монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд, хөгжмийн боловсролын сургуулиудад нэвтрүүлэх, ОХУ-д тоглож байсан Монголын хөгжмийн зохиолчдын хэвлэмэл, гар бичмэл нот болон партитурыг Монгол Улсад авчрах боломжийн талаар санал солилцов.

Мөн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг хүчитгэх ажлын хүрээнд уг барилгыг сэргээн засварлах чиглэлээр ОХУ-ын холбогдох байгууллагатай хамтран ажиллах боломжийг судлах зэрэг асуудлыг хэлэлцэв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.