Монголын театрын хөгжлийн академиас санаачлан хэрэгжүүлж буй олон ястны ардын дууг сэргээн нийтийн хүртээл болгох "Дуун учиг" төслийн хүрээнд Буриад судлалын академитай хамтран хэрэгжүүлж буй "Буряад аянгай hабагша" буриадын ардын дууны шинэ цомгийн нээлтийн тоглолт Монгол Бөхийн өргөөнд 2014 оны 5-р сарын 21-ний өдрийн 19.00 цагт болно.
Буриад ардын мартагдах шахсан сайхан дуунуудыг Монголын болон ОХУ-ын Буриад, ӨМӨЗО-ны Шинхээний буриад залуу сайхан шинэ дуучид дуулж, олон түмэндээ өргөн барьж байна. Та бүхэн нутаг нутгийнхаа ардын сайхан дууг сонсож, нэг оройг буриад монголчуудынхаа ардын соёлоор бахархан өнгөрүүлэхийг урьж байна.
Тасалбарыг Ноён зууч 19001950 үнэгүй хүргэнэ. Холбоо барих утас: 99162947, 99140510, 99015279
www.URLAG.mn