Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Д.Ганпүрэв: Өнөөдөр Алтай ятгыг дэлхий дахинд зарлан тунхаглана
Үндэсний хөгжим

Д.Ганпүрэв: Өнөөдөр Алтай ятгыг дэлхий дахинд зарлан тунхаглана

Урлаг Урлаг16/05/2014Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
041e41cea713729big8398422892014-05-16-10-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Алтай ятгыг  дахин сэргээж, язгуур өв соёлоо дэлхий дахинд таниулах, соёлын брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх зорилготой ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны хамт олон эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд  Алтай ятгыг монгол түмэндээ танилцуулж,  эгшиг аялгууг нь сонсгох, дэлхий дахинд зарлах "АЛТАЙ ЯТГЫГ ДУУРСГАХ ИХ ЁСЛОЛ"-ыг “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриатайгаар буюу өнөөдөр  АСА циркэд зохион байгуулах аж. Тиймээс ч энэ удаагийн “Зогс нэг агшин” буландаа  Монголын хөгжмийн товчооны тэргүүн, “Бөртэ” хамтлагийн ахлагч Д.Ганпүрэвийг урьж, ярилцлаа.

-Алтай ятгыг дуурсгах их ёслолын ажиллагаа өнөөдөр болох гэж байна. Энэ хөгжмийн талаар манай уншигч­дад тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Би сүүлийн жилүүдэд ятга хөгжмийн талаар судалгаа хийж, Монголын газар нутагт энэ хөгжим хэдий үеэс эгшиглэх болсныг тодруулахаар ажиллаж байгаа юм. Намайг энэ  төрлийн судалгаа хийж буйг мэдсэн найз маань  Археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олсон эртний хөгжмийн зэмсгийн тухай хэлснээр “Алтай ятга” төслөө эхлүүлсэн түүхтэй. Монголын газар нутагт амьдарч байсан Түрэгийн үеийн буюу VII зууны үед хамаарах энэ хөгжмийн зэмсэг өнгөрсөн долоо хоногт Монголын үндэсний музейд олны хүртээл боллоо. Харин энэ үзэсгэлэнг гарахаас өмнө буюу олдворын тухай сонссоноосоо хойш  судалгаагаа эрчимжүүлж, Монголын хөгжмийн урлагт Алтай ятгыг дахин нутагшуулаад байна.

-Олдворын тухайд ганцхан хувь гэж сонссон юм байна?
-Энэ олдвор цорын ганц хувь. Маш сонирхолтой хийц загвартай, өмнө нь бидний төсөөлж байгаагүй хөгжим учраас энэ тухай сонсоод маш их хичээж судалсан. Миний хань Монголын чадварлаг ятгачин. Гэвч гадаадын аль ч улс орны алдартай тайзан дээр ятга хөгжмийг хэчнээн сайн тоглосон ч гэсэн хөгжмийн тухай биднээс асуухад яалт ч үгүй өөр улсын нэр хэлэх болдог. Тиймээс ятга хөгжмийн талаар сонирхон судлах болсон юм. Жамцын Бадраа гуай 7-8 төрлийн ятга байсан тухай судалж бичсэн байдаг. Гэхдээ тэр хөгжмийн зэмсгүүдээс одоо тоглогдож байгаа нь алга.

Архангай аймагт XVIII зууны сүүлч XIX зууны эхэн үед хамаарах ахуй ятга ганц л бий. Физикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Баянаа гэдэг найз маань энэ олдворын тухай анх надад хэлснээр 2011 онд Археологийн хүрээлэнгийнхэнтэй уулзаж хөгжмийн зэмсгийн талаар мэдээлэл авсан. Тухайн үед икэл хуурын өвөг, эсвэл товшуур, ятгын аль нэг нь байх гэсэн таамаг төдий байсан. Энэ үед Германы судлаачдын өгүүллийг багтаасан хар каталог хэдийнэ гарсан байлаа. Боннын их сургуулийн судлаач Сузанна Шульц энэ ятгыг босоо ятгын төрөл гэж үзээд сэргээсэн.

Нүүдэлчдийн ахуй соёлыг мэдэхгүй хүн арай өөрөөр харсан нь энэ л дээ. Түүнээс биш малын соёл өндөртэй монголчууд яагаад ч малынхаа толгой дээр шаантаг зоохгүй шүү дээ. Ийм зүйл харах харамсалтай байсан. Бас судалгаандаа өнцөгт ятгын цорын ганц олдвор олдлоо гэж зарласан. Хэрэв энэ хөгжим нэмэлт гартай өнцөгт ятга байсан бол эх бие дээр тийм сорви байх ёстой. Гэтэл байгаагүй. 26-27 настай эртний нүүдэлчин, баатар эрийн оршуулгаас энэ ятгыг олсон. Ятгыг баатар эрийн толгойн зүүн дээд талд их хүндэтгэлтэй байрлуулсан байснаас гадна руни бичгийн дурсгал, сүг зураг зэргээс нь харахад их чухал хөгжмийн зэмсэг болох нь ойлгогдоно.

Хөгжмийн царын ар хэсэгт байгаа сийлмэл зураг дунд буга бий. Туульд бугын тухай их өгүүлдэг шүү дээ. Өмнө нь руни бичгийг тайлж уншсанаар учиг нэлээд тайлагдаж байна. Хөгжмөө сэргээн нутагшуулсны дараа тоглож үзээд үнэхээр гайхсан. Биеийн шар үс боссон гэж хэлж болно. Гайхалтай дуугаралттай. Энэ хөгжмийн талаар сонирхож, төслөө эхлүүлж байхад ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга н.Галбадрах гуай Герман руу очиж олдвороо үзэхийг надад зөвлөсний дагуу очиж үзсэн. Нутагшуулахдаа энэ хөгжимтэй ижил хэмжээтэйгээр хийвэл хэтэрхий жижиг болохоор байсан.

Тиймээр харьцааг нь алдуулалгүйгээр томруулсан. Монголын газар нутгаас олдсон археологийн олдвор дээр суурилсан хөгжмийн зэмсэг гарцаагүй хэрэгтэй. Дэлхий дахинд ч гэсэн аль ч хөгжмийн түүх баримт нотолгоотой байж л хүчин төгөлдөр болдог. Харин бид домог ярьсаар байгаа. Тэр домог хэдий үеийнх вэ гэдэг нь бас сонин. Тиймээс манай газар нутагт хөгжмийн эртний өндөр соёл оршин байсныг гэрчилсэн энэ хөгжмийг сэргээн нутагшуулах зайлшгүй хэрэгтэй.

-Ёслолын ажиллагааны тухайд?
-Эх олдвор Монголын үзэгчдийн хүртээл болж амжаагүй байхад би хөгжмөө нутагшуулахад бэлэн болчихсон байсан. Энэ олдворыг 2008 оны тавдугаар сард олсон байна. Сэргээн засварлаад саяхан эх нутагтаа ирлээ. Өдий хүртэлх зургаан жилийн турш Түрэгтэй гарал үүсэл нэгтэй улсууд зүгээр суусангүй. Өөрсдийн хөгжмийн өвөг гэж тэд үзэж байгаа тухай дам хүнээс дуулаад мөн л нутагшуулж чадахгүй өөр тийш алдчих вий гэж харамссан.

Дэлхийн бүх хөгжмийн зэмсгүүдийг багтаасан албан ёсны хуудаст Монголын нэрээр зөвхөн морин хуур л байдаг. Бидний тоглодог лимбэ, ятга, хуучир, шанз бүгд Хятадынх. Тэгээд ч Алтайн ятганы хийц, хэмжээ, загвар өвөрмөц. Тахир хүзүүтэй, цартай хөгжмийн зэмсэг яах аргагүй Монголын нүүдэлчдийнх. Мэдээж эртний хөгжим учраас чавхдас хөглөх системгүй байж. Түүнийг өөр байдлаар хийж, янгирын хэлбэртэй Алтай ятгыг “Эгшиглэн магнай” үйлдвэрийн захирал П.Байгалжав ахаар урлууллаа. Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж байгаа. 1400 жил хадгалагдсан уг зэмсэгийн цар нь хоёр мм нимгэн, тээг нь салаагүй байдалтай олдсон бөгөөд тухайн үед хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэж байгаа юм.

Ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгж­мийн зохиолч Н.Жанцанноров, най­руу­лаг­чаар Натур даанс продакшны найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн найруулагчаар Бро’с рекордсын продюсер М.Болд /Томоо/, нэрт ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид, БЦЭДБЧ-ын найрал хөгжим, найрал дуучид зэрэг 100 орчим уран бүтээлчийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Ёслолын ажиллагааны тасалбарын орлого нь цаашид Алтай ятгыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд брэнд болгох “Алтай ятга” төсөлд зориулагдах юм. Тасалбарыг АСА циркийн касс, болон 1617 үнэгүй хүргэж өгөхөөр төлөвлөсөн.

Х.Өнөр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.