Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Seedance”-ийн хэрэглээг хязгаарлана
Кино

“Seedance”-ийн хэрэглээг хязгаарлана

Урлаг Урлаг19/02/2026Шинэчлэгдсэн:19/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Disney” зэрэг томоохон компаниуд шүүхэд өгнө гэж анхааруулсны дараа Хятадын технологийн томоохон компани болох “ByteDance” хиймэл оюунд суурилсан “Seedance” дүрс бичлэг үүсгэх хэрэгслийнхээ хэрэглээг хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Сүүлийн хэд хоногт “Seedance”-ийн 2.0 хувилбарыг ашиглан бүтээсэн бодит мэт дүрс бичлэгүүд цахим орчинд тархаад байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт “Disney” компани “ByteDance”-д албан бичиг хүргүүлж, “Marvel” болон “Star Wars”-ын дүрүүдийг зөвшөөрөлгүй ашигласан, “оюуны өмчийг хулгайлсан” хэмээн буруутгажээ.

“Seedance”-ээр бүтээсэн “Оддын дайн” цувралын Анакин Скайуолкер, Рэй нарын тулаан, түүнчлэн Хүн аалз болон Ахмад Америк нар Нью-Йорк хотын гудамжинд тулалдаж буй дүрс бичлэгүүд нийгмийн сүлжээнд тархаад байгаа юм.

Тус компани өнгөрсөн даваа гараг /2026.02.16/-т мэдэгдэхдээ “Бид оюуны өмчийн эрхийг дээдэлдэг бөгөөд ‘Seedance 2.0’-той холбоотой гомдлыг хүлээн авлаа. Хэрэглэгчид бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглахаас сэргийлэх үүднээс арга хэмжээ авна” гэсэн байна.

“Disney”-гээс гадна “Warner Bros”, “Netflix”, “Paramount” зэрэг студиудыг төлөөлдөг Америкийн кино урлагийн холбоо болон жүжигчдийн эвлэл тус компанийг зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж буруутгажээ.

Японы Засгийн газар мөн “ByteDance”-ын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Учир нь уг хэрэгслээр Японы алдартай анимэ дүрүүдийг ашиглан бүтээсэн дүрс бичлэгүүд цахим орчинд цацагдсан байна.

“Seedance” бол богино хэмжээний бичвэр болон зураг ашиглан хэдхэн секундын дотор өндөр чанартай дүрс бичлэг үүсгэдэг хэрэгсэл юм. “ByteDance” компанийнхан уг системийг сургахад ямар өгөгдөл ашигласнаа одоогоор нууцалж байна. Өмнө нь “Disney” болон “NBCUniversal” компаниуд “Midjourney” платформыг шүүхэд өгч байсан бөгөөд уг хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026
Кино Урлаг

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026
Кино Урлаг

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.