Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Болд-Захиа
Дуу хөгжим

Болд-Захиа

Урлаг Урлаг09/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сайн байна уу?
Миний сэтгэлийн хайрын үгс багтаж ядан тэрчлэх захидлыг минь задлан унших
тэр агшинд чамайгаа чанга тэврэн үнсье. Би чамайгаа яасан их санана вэ?
Хав харанхуй сэтгэлийг минь гэрэлтүүлэгч, миний сэтгэлийн нар минь чи минь сайн уу?
Би яг одоо чамтайгаа жаргалтай байсан өдрүүдийнхээ гэрэл зургуудыг эргүүлэн үзэж сууна.
Чиний нөгөө голоод байдаг 10-р сард инээмсэглэн авахуулсан
тэр хар цагаан зурганд би бусад зурагнуудаас бүр илүү хайртай.
Би тэр зургийг чинь тэмдэглэлийнхээ дэвтрийн завсар хавчуулан үргэлж
энгэртээ авч явдаг. Чи минь хол байгаа хэдий ч зүрхэнд ойр байгаасай гэсэндээ
ингэж нандигнан авч явдаг юм шүү, хайрт минь.
Санах л гэж холдсон юм шиг энэ амьдралд түр зуурхан ч гэлээ
Цаг хугацаа ямар удаан юм бэ? Цагийн цохилтоос ч илүү миний зүрх маш хурдан цохилно.
Уг нь би өглөөд дуртай байлаа. Шувууд эртлэн жиргээд л их хотын маань амьдрал эхлээд л.
Гэтэл одоо бол тийм биш.
Зүүдэндээ чамтайгаа хоёулхнаа байхад нар мандаж, дахиад л ганцаардсан
амьдрал минь эхэлнэ.

ДХ: Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй

Бид хоёрын уулздаг байсан төгөлд ганцаараа очсон. Хамтдаа суудаг байсан
сандал дээр минь навчис хөглөрчихсөн, бид хоёрыг хүлээн гунигтайхан байх
шиг. Тэнд зөндөө олон хосууд очдог болжээ, дотроо атаархах шиг. Энэ нүцгэрч
байгаа модод навч бүхэнд бид хоёрын хүсэл мөрөөдөл шингэж салхины
сэрчигнээн чихэнд минь дахин дахин шивнэх шиг санагдана. Чи санаж байна
уу? Тэр төгөлд анх үнсэлцсэнээ. Би тэр үед хичнээн их биеэ барьсан ч, ямар их
аз жаргалтай байснаа мартаж чадахгүй.

ДХ:

Танай цонхон доор очиход чиний ургуулж тарьсан цэцэг яг над шиг
ганцаардчихсан байх шиг санагдсан. Би эргэн тойрон, бүр бүх юмнаасаа
таслагдан ганцаардлын өтгөн манан дунд төөрөн явна. Чамайг надад анх
хайртай гэж хэлэхэд би бүр итгэж ядан нисэх мэт болсон.

ДХ:

Хайрт минь би чамайгаа хүлээнээ
Хол байсан өдөр бүрийн тоогоор ирэхээр чинь би чамайгаа үнсэнэ
Надруу яаран тэмүүлсэн хоног бүрийн тоогоор үнсэнээ
Хайрт минь түр баяртай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“ХУУР” хөгжмийн наадам энэ жилийн шинэчлэлүүдээ зарлалаа

29/05/2026
Дуу хөгжим Урлаг

PSY “Summer Swag 2026” тоглолтоо зарлалаа

28/05/2026
Дуу хөгжим Урлаг

Хүүхэлдэйн болон анимэ киноны шилмэл хөгжмүүд Улсын филармонийн тайзнаа эгшиглэнэ

28/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Шинжээч” олон ангит киноны нээлтээс

01/06/2026

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийнэ

01/06/2026

Өнөөдөр хүүхдийн баяр

01/06/2026

Ордуудын зургаадугаар сарын зурхай

01/06/2026

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.