Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Box office-т тэргүүлсэн 10 кино
Уртын дуу

Box office-т тэргүүлсэн 10 кино

Урлаг Урлаг31/05/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
262cc16392095ec4original7361998122014-05-31-12-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн кино театруудаас олсон ашиг орлогоороо box office-т тэргүүлсэн 10 киног танилцуулж байна.

1. Хүний боломжоос давсан чадвартай мутантуудын тухай "X-Men” цуврал киноны 7 дахь анги “Days of Future Past," кино энэ сарын 27-нд нээлтээ хийснээс хойш  91 сая ам.долларын ашиг олсноор жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. 2000 онд, “Spider-Man” цувралаас хоёр жилийн өмнө дэлгэцнээ толилуулсан тус цуврал кино супер баатруудын тухай киноны сэргэн мандлын үеийг эхлүүлсэн гэж болно. Кинонд икс хүмүүс хүн төрөлхтөн болон мутантуудын аль алинд заналхийлэх аюулыг зайлуулахын тулд түүхийг өөрчлүүлэхээр хүн чоныг өнгөрсөн цаг үе рүү илгээнэ.

2. Шинжлэх ухааны зөгнөлт “Godzilla” нэртэй кино одоогоор 31.4 сая ам.долларын ашиг олоод байна. Бүхнийг захирах гэсэн хүн төрөлхтөний хийрхэл юу болж хувирахыг киноноос үзээрэй.

3. “The Warner Bros” кино компанийн бас нэгэн бүтээл "Blended" нэртэй романтик инээдмийн кино 14.2 сая ам.долларын ашиг олсноор жагсаалтын гуравдугаарт гарч иржээ. “Хуримын дууч”, “Анхны 50 болзоо” зэрэг киноны хамтрагчид жүжигчин Адам Сандлер, Дрю Берримор нарыг хувь тавилан дахин “учруулжээ”. Тэднийг энэ удаа Африкт төсөөлөө ч үгүй адал явдлууд хүлээж буй.

4. Жагсаалтын дөрөвдүгээрт 14 сая ам.долларын ашиг олсон "Neighbors” нэртэй кино бичигджээ. Нялх хүүхэдтэй залуу хос, хөл тасардаггүй, бужигнаантай хөрштэй болсноор нэгэн айлын амьдрал хэрхэн там болон хувирч байгааг киноноос үзээрэй. Америк маягийн амьдралаа гэж. Хөгжилтэй ч юм шиг, хөгийн ч юм шиг.

5. Нээлтээ хийсэн цагаас хойш дөрвөн долоо хоногийн турш жагсаалтын дээгүүр бичигдэж буй "The Amazing Spider-Man 2" найман сая ам.долларын ашиг олж, жагсаалтын тавдугаарт бичигджээ. Ноён аалзан хүнийг энэ удаа багын найзынхаа нь толгойлдог том корпорацийн нууц хөтөлнө. Заримдаа хамгийн сайн нөхөр хамгийн аюултай дайсан болдог. Ноён аалзан хүн бүгдийг аюулаас аврах боловч ялалт түүнд ямар үнэ цэнэтэй байх бол?

6. Жагсаалтын зургадугаарт 7.1 сая ам.долларын ашиг олсон "Million Dollar Arm" нэртэй кино бичигджээ. Спортын төлөөлөгч крикетийн авьяаслаг тамирчдаас бейсболын баг бүрдүүлэхээр Энэтхэг явна. Бодит түүхээс сэдэвлэсэн бас нэгэн бүтээл.

7. Жагсаалтын эхний аравт бичигдсэн инээдмийн киноны нэг нь “The Other Woman". Нууц амрагуудын хөгжилтэй драм дөрвөн сая ам.долларын ашиг олжээ.

8. Энэ зуны заавал үзэх киноны нэг бол "Rio 2". Гурван сая ам.долларын ашигтайгаар жагсаалтын наймдугаарт орж ирсэн адал явдалт инээдмийн анимейшн кинонд Рио Де Жанейрогоос гарсан нэгэн гэр бүлийг Амазоны зэрлэг ширэнгэн ойд жинхэнэ адал явдал хүлээж буй.

9. Жагсаалтын есдүгээрт 2.2 сая ам.долларын ашигтайгаар "Chef" нэртэй инээдмийн кино бичигджээ. Ресторанаас халагдсан, бууж өгөх дургүй тогооч эр явуулын түргэн хоолны цэг ажиллуулж, гэр бүлээ дахин эвлэрүүлж буй тухай хөгжилтай түүх.

10. Харин жагсаалтын аравдугаарт хоёр сая ам.долларын ашиг олсон "Heaven Is for Real" нэртэй кино бичигджээ. Зайлах аргагүй бодит байдал, ер бусын үйл явдлын хооронд эргэлзсэн эцэг эхийн тухай бодит түүхээс сэдэвлэсэн кино.

Эх сурвалж: new.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.