Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Алдарт эх” одон гардууллаа
Сонгодог уран зохиол

“Алдарт эх” одон гардууллаа

Урлаг Урлаг02/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
odon3785219042014060115406655405762014-06-02-08-46[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд өнөөдөр “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулав.

“Алдарт эх” нэгдүгээр одонгоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн П.Буяндэлгэр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ж.Хандцоо, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн М.Каукар, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Ц.Ложидмаа, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ц.Самбуу нарыг,

“Алдарт эх” хоёрдугаар одонгоор Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн З.Ариунаа, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ш.Амарзаяа, Баянгол дүүргийн зургадугаар хорооны иргэн Б.Байгалмаа, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн М.Болортунгалаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Дуламсүрэн, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ш.Нарантуяа, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Р.Нэргүй, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн С.Наранцэцэг, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн А.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ц.Тунгалаг, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Г.Сувданчимэг, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн А.Сарнай, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Н.Уянга, Баянгол дүүргийннэгдүгээр хорооны иргэн Н.Цэцэгдэлгэр, Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны иргэнЖ.Цолмон, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны иргэн С.Эрдэнэцэцэг нарыг тус тус шагналаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Алдарт эх” одон гардуулж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Эх үрсийнхээ баярыг тэмдэглэж байгаа нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ болон Алдарт эхийн одонгоо гардан авч баяр дээр баяр нэмсэн нийт ээжүүддээ баярын мэнд хүргэе!

Хүн нэмвэл хөгжил нэмнэ. Ээжүүд, эмэгтэйчүүд маань эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, өрх гэрээ сайн сайхан байлгахад бүхий л сэтгэл зүрхээ зориулж амжилт ололтыг түүчээлсээр байгаа. Улс орны сайн нэрийг бүтэн байлгах хос баганы нэг бол ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхэн билээ.

Удахгүй бид гурван сая дахь иргэнээ угтан авах гэж байна. Монголын аугаа их түүх, уламжлал, монгол бахархал бол монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн хамтын бүтээл байсаар ирсэн.

Эх хүний хайр эгнэгт ээх наран байдгийн адилаар Монгол эхчүүдийн хайр энэрэл, ивээл өршөөл бол монгол хүн бүрийн эрхэмсэг нандин эрдэнэ юм. Ингээд шагнал гардаж авсан нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж Та бүхний гэр бүл, үр хүүхдэд тань хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болох болтугай” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Харри Поттер”-ын анхны найруулагч шинэ Хагридын дүрд шүүмжлэлтэй ханджээ

28/08/2025

Eminem “Everybody’s Looking At Me” нэртэй шинэ дуугаа цацлаа

28/08/2025

ФОТО: Венецийн кино наадмын улаан хивсний ёслолоос

28/08/2025

ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос

28/08/2025

ОХУ-ын Эзэн хааны балетын театр Монголд “Хунт нуур” балетыг толилуулна

28/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.