Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“1000 хөх лус чуулна”
Дуу хөгжим

“1000 хөх лус чуулна”

Урлаг Урлаг04/06/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC_0110_copy4693008612014-06-04-09-09[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“1000 ХӨХ ЛУСЫН ЧУУЛГАН” шашин урлагийн цэнгүүн 6 сарын 15 нд Төв аймгийн Баянцогт сум, Элгэн хадны өвөрт зохион байгуулагдах гэж байна. Тус цэнгүүнийг санаачлан, зохион байгуулж буй “Монгол шүтээн” цогцолборын ажилтан Алтанхуягтай хэдэн хором ярилцлаа.

Сайн байна уу? “1000 хөх лус чуулна” гэж байна. Уг арга хэмжээнийхээ талаар уншигчдад мэдээлэл өгнө үү.

Танд болон уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. “1000 хөх лусын чуулган” нь  Монголдоо төдийгүй дэлхийгээр тархан суугаа Монголчуудынхаа ажил үйлс, ахуй амьдрал, өрх гэрийг өөдлөн дэвжээж, эд хөрөнгө, мал сүргийг арвижуулан дэлгэрүүлэх бие эрүүл, ухаан саруул зөв сайхан амьдруулахын төлөө хийж буй шашин урлагын цэнгүүн юм.

“Монгол шүтээн” цогцолбор санаачлан Үржин хажодлин хийд, Бурханы Монгол уншлагат “Түгээмэл ивээлт” төв, “Агчу” эмнэлэг сувилалтай хамтраад зуны тэргүүн шарагчин МОГОЙ сарын шинийн 17, МОГОЙ өдөр энэхүү цэнгүүнийг хийх юм. 

Нэрнээсээ л сайхан сонсогдож байна, “1000 хөх лусын чуулганы” мөн чанар, ач холбогдол нь юу вэ.

Мөнх хөх тэнгэр шүтлэгтэй хөх толботой Монголчууд бид нэн эртнээс байгаль дэлхий, уул усаа дээдлэн, шүтсээр ирсэн ард түмэн. Хөх өнгийг язгуур бэлгэдэл болгон хүчирхэг, оюунлаг оршиж ирсэн Монголчууд минь сүүлийн үед уул ус, байгаль дэлхийтэйгээ буруу харьцаж ухаж төнхөх нь элбэгшлээ. Олон ч рашаан булаг, гол нуур ширгэж, уул хөвч моддоо тайруулан нүцгэрч байгааг бид харж байна. Энэ нь лус савдагыг уурлуулж догшруулдаг, хорлол дагуулдаг гэмтэй.

Лусын хаан Лүваан жалбуу бурханыг залж, 1000 лусаа чуулуулсанаар та бидний урьд үйлдсэн бүх л нүгэл хилэнц, гэм хор арилан, ураг удам 5 үеэрээ газар лусын хорлолоос ангижирч, лусын гаралтай өвчин эмгэг /яр шарх, элэг болон цусны өвчин/ эдгэрнэ. Гэнэтийн гай барцад, аваар осол гэмтлээс зайлуулна.  Хур ус хайрлаж тариа будаа, мал сүрэг, эд хөрөнгө арвидахын сацуу үр  хүүхэд өнөр болж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн учиртай юм даа.

Энэ арга хэмжээнд оролцох бол урилга тасалбарыг хаанаас авах вэ, ямар үнэтэй вэ

 Лусын чуулганы зорилго нь Монголчуудаа эрүүл саруул, сайн сайхан байхын төлөөх буян номын үйл учир ямар нэгэн тариф гэх үү, тасалбарын үнэ тогтоогоогүй.  Харин иргэд өөрсдөө сүсэг бишрэлээрээ хурал номд даган баясаж, хандив өргөнө.

ХААН банкны 50 9925 4455 /төгрөгийн/      Голомт банк 18 0503 8899 /төгрөгийн/

Хас банк           500 1121 888 /төгрөгийн/      Хас банк        500 1121 899 /валютын/  

Хандиваа дээрх данс руу хийх эсхүл бэлэн авч очоод өгч болно. 

Тасалбарын хувьд ердөө 1000 ширхэг хэвлэгдсэн, тасалбар бүрт нэг “Хаан могой сахиус“, лусын буулттай арц, арвай, идээ, “Энергийн аялалд” үнэ төлбөргүй оролцох урилга өгнө. 

8901-1942, 9646-1942, 9999-1942, 9969-3369 дугаарын утсуудаар тасалбар болон нийтийн  унаа  захиалах боломжтой.

Танд уншигчидадаа хандан хэлэх үг байна уу

Монголчуудаа нэг өдөр агаар салхинд гарч, энергийн хосгүй урсгалтай Элгэн хадны өвөрт 1000 хөх лусын чуулгандаа оролцон хурал номд даган баясахыг урьж байна. Морин хуур, ятгын хамтлаг, хархираа хөөмэй, дуу яруу найраг, бүжгийн тоглолтуудтай. Уулын эзэн Цагаан өвгөн та бүхэнд урт нас, эд баялаг харамгүй хайрлана.

Түүнчлэн Хүслийн хаданд хүслээ шивнэж, Ембүү хаданд мөнгөө хавчуулан, Элгэн хаданд өвчинөө гээхийн ховор боломжийг бүү алдаарай.

 Манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Сэтгүүлч: Б.Анхбаяр  /www.Bankir.mn/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“NCT WISH” хамтлаг Монголд хийсэн нэвтрүүлгээ цацна

12/01/2026
Дуу хөгжим Урлаг

Дэвид Моррисын бадмаараг хүзүүний зүүлтийг зөвхөн Женнид зориулж тусгайлан урлажээ

12/01/2026
Дуу хөгжим Урлаг

Алдарт дуучин Андреа Бочелли олимпын нээлтэд оролцоно

12/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин биеэ үнэлэгч хайсан хэргээр ял сонсож магадгүй

13/01/2026

Японы тоо тоолж, зураг зурж чаддаг гоц авьяастай шимпанзе 49 насандаа өөд болжээ

13/01/2026

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026

Луврын музейн тасалбарын үнэ 32 евро болж нэмэгджээ

13/01/2026

“Анна Каренина” сонгодог жүжгийг таван удаа толилуулна

13/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.