Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»МУГТ О.Гүндэгмаа 15 дахь алтан медалиа хүртсэн амжилтаар их спортдоо эргэн ирлээ
Спорт

МУГТ О.Гүндэгмаа 15 дахь алтан медалиа хүртсэн амжилтаар их спортдоо эргэн ирлээ

Урлаг Урлаг10/06/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6ce853dad33176d4big574986620201406101115676216842014-06-10-11-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголынхоо төрийн далбааг олимпийн тэнгэрт залсан баатарлаг тамирчдын нэг О.Гүндэгмаа. Тэрбээр ихрүүдээ төрүүлж спортоосоо түр завсарлага аваад байсан билээ. Энэ жилээс их спортдоо эргэн ирж бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

МУГТ О.Гүндэгмаа энэ өдрүүдэд Германы Мюнхен хотноо болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээнд онч сорьж байна.

Тэрбээр өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд түрүүлж, аваргын алтан медаль хүртлээ. Бараг хоёр жилийн турш тэмцээн, уралдаанаас хөндий байсан түүний хувьд Лондонгийн олимпиос хойшхи анхны олон улсын тэмцээндээ оролцож, түрүүлснээрээ энэ удаагийн медаль онцлогтой. Түүний энэ алтан медаль Дэлхийн цомоос авч буй долоо дахь алт, нийтдээ 15 дахь медаль нь юм.

Энэ сарын 4-13-нд Мюнхенд үргэлжилж буй Дэлхийн цомд О.Гүндэгмаагийн үндсэн дасгал болох эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд нийт 95 буудагч өрсөлдсөнөөс О.Гүндэгмаа урьдчилсан дасгалд 584 оноо авснаар тавдугаар байраар шигшээ наймд шалгарчээ.

Улмаар хагас шигшээ буудлагад 21 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Ингээд аваргын төлөө Герман улсыг төлөөлж буй нутаг нэгт тамирчин Д.Мөнхбаяртай халз буудаж, 8:0 харьцаатай ялалт байгуулжээ. Харин хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Жан Жинжин 8:2-оор мөн өмнөд хөршийн буудагч Чен Инийг ялсан юм.

Түүнээс амжилтаас дурдвал, “Атланта-1996”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” гээд таван олимп дамжин оролцсон О.Гүндэгмаа ийнхүү хоёр жилийн дараа Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох зуны XXXI олимпийн наадмын гараагаа амжилттай эхлүүлж, их спортдоо алтан медальтай эргэн ирж буйд нь уншигчдынхаа өмнөөс амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Дашрамд сонирхуулахад, дөрвөн жил тутамд болдог буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох юм. Тус тэмцээнээс Риогийн олимпийн эрхийг олгодог билээ.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.