Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Дээдсийн өлмийд мөргөм үү!” хэмээх амьд шоу тоглолт болно
Нийгэм

“Дээдсийн өлмийд мөргөм үү!” хэмээх амьд шоу тоглолт болно

Урлаг Урлаг10/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
getImage_15587161342014-06-10-15-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол туургат улсуудын дундах “Пентатоник” наадмын санаачлагч Бүгд Найрамдах Халимаг Улсын СГЗ, төрийн шагналт хөгжмийн зохиолч Аркадий Манжиев нь Халимаг улсдаа төдийгүй ОХУ-ын хөгжмийн урсгалд өөрийн гэсэн өвөрмөц гахалтай аялгуугаараа сая сая шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан дуу зохиох, дан хөгжмийн зохиол туурвих, драмын жүжгийн хөгжим бичихийн зэрэгцээ  төрөл бүрийн хөгжимд зориулж аяз, симфони бичдэг авъяаслаг уран бүтээлч юм.

Тэрбээр Монголд ирж “Дээдсийн өлмийд мөргөм үү!”  хэмээх амид шоу тоглолтоо хийх гэж байна. Өөрийнхөө үүсгэн байгуулсан “Халимаг” амид хөгжмийн хамтлагтайгаа хамт ирэх бөгөөд тус тоглолтонд  түүний дууг дуулсан “Чингис хаан” хамтлагийн дуучин МУГЖ Д.Жаргалсайхан, “3 бүдүүн”,  Дуучин Бобо зэрэг Монголын хамтлаг дуучид оролцохоос гадна Өвөр Монголын Торгууд дуучин Халин, Хятад улсын этник язгуур урлагийн “Жалам хар” зэрэг хамтлаг, дуучид  урилгаар оролцон, тоглох юм байна.

Тэд элэг нэгт Монгол ахан дүүстээ зориулан Монгол талаас ивээн тэтгэгчгүйгээр өөрсдийн зардлаар Монголд ирж ҮНЭГҮЙ хүндэтгэлийн амьд тоглолт тоглох болсноороо онцлог юм.

Тоглолтын хуваарь:

  • 6 сарын 10-нд Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа амилна.
  • 6 сарын 15-нд Чингисийн талбайд задгай шоу тоглолт тус тус тоглогдохоор хуваарьтай зэхэгдээд байгаа юм байна.   

Дашрамд дуулгахад Халимаг улсын ард түмэн Монголчууд бидний нэгэн хэсэг байсан гэдэг утгаараа үргэлж мөнхийн Монгол гэсэн сэтгэл зүрхтэйгээр өнөд мөнх оршиж байгаа улс юм. Тэдний Монголд тоглолт хийж байгаа нь Монгол ард түмэнтэйгээ илүү ойртож, дотносоход гол зорилго нь оршиж байгаа ажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дуучин Э.Агиймаа барилгын хоёр компанид залилуулснаа мэдээлж, иргэдэд анхааруулав

27/10/2026
Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно

28/10/2026

Бүдүүний хүн чулуун хөшөө Түрэгийн үед холбогдоно

28/10/2026

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026

Jay-Z 2027 оны “Super Bowl”-ийн завсарлагын шоуны гол уран бүтээлчээр тодорлоо

27/10/2026

“Signal” цувралын хоёрдугаар бүлэг 2026 оны арванхоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.