Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ажилтай,орлоготой Монгол залуу” хөтөлбөрт 10 мянган залуус хамрагдана
Нийгэм

“Ажилтай,орлоготой Монгол залуу” хөтөлбөрт 10 мянган залуус хамрагдана

Урлаг Урлаг11/06/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3af13cdf93d48718b514355d4680e6e97470926792014-06-11-11-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд 2014 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой  “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. 

“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн 2014 оны нээлтэд Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Хөдөлмөр эрхлэлтийн  үйлчилгээний төвийн захирал С.Чойноров, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат болон зургаан дүүргийн  Хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөтөлбөрт нэгдсэн дэмжигч байгууллагууд, төсөлд хамрагдаж байгаа оюутан, залуучууд оролцлоо. Энэ үеэр  “Сумын залуус” төсөлд хамрагдсан 21 аймгийн 330 сумдад ажиллах “Дөрвөн бэрх” багийн гишүүдэд үнэмлэх, ажиллах удирдамжийг хүлээлгэн өгсөн юм.  

Бүтээн байгуулалтын салбарт бригадын зохион байгуулалтаар ажиллах залуучууд өнгөрсөн сараас эхлэн ажилдаа гараад байсан бол “Сумын залуус”, “ Ажлын гараа” зэрэг төслүүдэд хамрагдаж байгаа оюутан, залуучууд маргаашнаас эхлэн ажилдаа орж, хөдөө орон нутгаа сумаа зорихоор болжээ. 2013 онд “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус”, “Ажлын гараа”, ”Цагийн ажил” зэрэг төслүүд амжилттай хэрэгжсэн бөгөөд 3000 гаруй залуучууд хамрагдан зуны амралтын хугацаанд цагийн болон түр байнгын ажлын байраар хангагдсан аж. Харин 2014 онд “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Бүтээн байгуулалт-2014” төсөлд нийт 10.000 оюутан, залуучууд хамрагдах боломж бүрдээд байгаа юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026

Жүжигчин Жаред Летог дөрвөн эмэгтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлжээ

29/07/2026

Ариана Гранде цацаагүй дуу, бичлэгүүдийг нь задруулсан хакеруудыг шүүхэд өглөө

29/07/2026

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.