Боргоцой булчирхай гэдэг нэр томъёог дурдахад л нууцлаг мэт санагддаг .Францын алдартай философич,сэтгэл судлаач ,физикч,байгаль судлаач,математикч Рене Дескартес (1596-1650)түүнийг ”сүнсний оршино байх газар ”гэж нэрлэсэн .
Өөр хүмүүс энэ бол “Амьдралын код “авч явдаг төв буюу тушаал зааврыг биенд дамжуулагч гэж итгэдэг. Сүүлийн үеийн онолын судалгаагаар боргоцой булчирхай нь гэрэл мэдрэмтгий эсүүдийг агуулдаг тэдгээр маш мэдрэмтгий эсүүд нь нүдэнд байдаг торлог бүрхэвч шиг ажилдаг , боргоцой булчирхай харж чаддаг гэдэг нь бодитоор нотлогдож байна гэж хэлж болно.
Ингэснээр боргоцой булчирхай нь “гуравдахь” нүд гэж алдаршиж байна .орчин үеийн хайгуул судалгаа боргоцой булчирхай мелатонин гаргадаг дээр түүний нууц далдыг илрүүлэх тийм хэмжээнд хүрээгүй байна. Боргоцой булчирхай ба мелатонин Боргоцой булчирхай бол хавтгай шовгор дүрстэй буурцгийн хэмжээтэй дунд тархины төвд байдаг .Хүүхэд байхад хамгийн том хэмжээтэй байснаа шохойжиж агшдаг . Боргоцой булчирхайн мелатонин гаргах нь хүлээж авсан гэрлийн хэмжээгээр тодорхойлогддог. Булчирхай гэрэл мэдрэмтгий байдлаарай унтах сэрэх давтамжид зохицуулалт хийх биеийн сэрүүлгийн үүргийг гүйцэтгэдэг .Шөнийн унтлагын цагаар , биен дэх мелатонины хэмжээ ихэсдэг, 23 цагаас шөнийн ﻞ цагийн хооронд хамгийн дээд цэгт хүрээд үүр цайж эхлэхэд зогсдог .
Мелатонин ялгаруулах нь хүний наснаас хамаардаг ,төрөөд гурван сартайгаас эхлэн өсөж зургаан нас хүрэхэд оргилдоо хүрээд ,бэлгийн хөгжлийн дараа зогсдог . Хүний биед мелатонин үр нөлөө Мелатонин хэмээх бодис нь маш энгийн химийн бүтэцтэй ч, биеийн эрхтэн ,булчирхайнууды чагнах ,тэдгээрийн гормоны ялгарлыг тогтмол байлгаж хүний биеийн үйл ажиллагаанд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг .мөн сэтгэл хөдлөлийн эсүүдийн хэт их ачаалалд хяналт тавьж цусны даралтыг бууруулж ,зүрхний цохилтыг удаашруулдаг ингэснээр зүрхэнд үзүүлэх нөлөөг хязгаарладаг .Бас бодлын ядаргааг намдаан тайвшруулж ,нойр сайжруулна ,бие мах бодийн биологийн цагийг тохируулна, хожигдлийг арилгана ,дархлааг хүчтэй болгож нян вирусийн эсрэг биеийн эсэргүүцлийг ихэсгэдэг ба хорт хавдараас сэргийлж зөнөглөх явдлыг зогсооно .
Мелатонины ялгаруулалт нь цусны судсыг агшаан ,мэдрэл дамжуулагчийн үүрэг гүцэтгэдэг серотонин гэдэг химийн бодистой урвуу пропорциональ хамааралтай .Хүний бодол санаа өдрийн үед хамгийн эрчимтэй байдаг ба анхаарал сарниж ууртай ширүүн болох үед мэдрэлийн эсүүдийн шаардлагаар серотонины өсөлд бий болдог. Шөнийн эсвэл бясалгалын үед бодол санааны идэвхи багатай байхад бага серотонин гарч харин мелатонин ихээр ялгарч байдал өөрчлөгддөг.Хэдий тийм боловч нүд гэрэл мэдрэх үед мелатонины ялгарал буурна .Шөнийн ажилчид болон гэрэлтэй унтдаг хүмүүс өвчний эсрэг дархлаа багатай ба хавдараар өвчлөх нь илүү байдаг.
Америкад хийсэн хоёр судалгаагаар хурц тод гэрэл мелатонины ялгаралтыг багасгадаг ба шөнөийн ажилтай эмэгтэйчүүдэд эстрогены ялгаруулалтыг албадаж хөхны хавдарын тохиолдолыг ихэсгэдэг нь харагдсан .Гэнэтийн нярайн үхлийн синдромоор нас барсан нялх хүүхэд дээрх судалгаагаар тэдний боргоцой булчирхай нь муу хөгжилтэйгээс болж мелатонины ялгарах түвшин дэндүү багассан ба тархины чөлөөт радикалтай (хослоогүй электрон молекулууд) зохицох чадвар суларсан байсан ба ингэж чөлөөт радикалийн хор хөнөөл нь тархийг эмзэг болгодгийг олж мэдсэн .сэтгэл санааны өвчтэй хүүхдүүд болон насанд хүрэгчид ээр хийсэн өөр нэг судалгаа нь мэдрэлийн өвчтөнүүдийн мелатонины түвшин нь эрүүл хүмүүсийнхээс бага байгааг хэлж өгсөн. Мелатонины эх булаг Мелатонин чанасан овьёос,чихрийн эрдэнэ шиш ,цагаан будаа ,цагаан гаа ,улаан лооль ,банан болон арвай зэрэг нилээн хэдэн хүнсний ургамалд багахан хэмжээгээр агуулагдаг ,далайн замаг ,шар буурцаг ,хулууны үр шийгуаны үр ,буйлсны самар ,газрын самар ,талхны хөрөнгө ,амуу соёолж орсон хоол хүнс ба сүү биеийн мелатонин ялгаруулалтыг өсгөдөг . Хоол хүнс хасахад мелатонины түвшинг баталгаажуулна .
Судалгаагаар бага хоол өгсөн хөгшин хулгануудын боргоцой булчирхайн залуу хулгануудынх шиг эрүүл мелатонины ялгарлыг тогтмолжуулж чадаж байсан хоолны хязгааралтгүй хөгшин хулгануудын 40 хувьтай харьцуулбал тэдний мелатонины түвшин тэдгээр залуу хулгануудад 80 хувь байна
Дүгнэлт: Хэдийгээр мелатонин хүний биед маш их ач холбогдол үр нөлөөтэй боловч ,эрүүл мэндэд мелатонины нэмэлт хангамж ач тустай эсэх талаар тодорхой дүгнэлтэнд хүрээгүй байна .Судалгаагаар бясалгал хийдэг хүмүүсийн мелатонины ялгаралт нь илүү өндөр байгаа нь харагдсан .Хөлний том хурууны дасгал мелатонин ялгаралт ихэсгэдэг .Өдөр хийсэн биеийн тамирын дасгалууд мелатонины түвшинг ихэсгэдэг ба шөнө хийх нь эсрэг үр дүнтэй тийм учраас бага ид ,бясалгал хий, өдрийн гэрэлтэй үед дасгал хийж зарчимтай амьдар гэж зөвлөмөөр байна.
Формоса дахь Шинэ мэдээний Хамт олон цуглуулан эмхэтгэсэн