Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дугуйн замтай болоход Нийслэлийн удирдлагууд онцгой анхаарах цаг нь болжээ
Нийгэм

Дугуйн замтай болоход Нийслэлийн удирдлагууд онцгой анхаарах цаг нь болжээ

Урлаг Урлаг19/06/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
NEWWWWWWWWW1797186062014-06-19-09-45[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Спортоор хичээллэх, тэр дотроо унадаг дугуй унах давалгааг жинхэнэ утгаар нь өрнүүлж чадаж байгаа “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлд эрүүл мэндээ хичээж, спортоор хичээллэх сонирхолтой олон мянган залуус дэмжиж нэгдсээр байна.  Нийслэл хот маань унадаг дугуйн замтай болчихвол гэсэн бодол иргэн бүрийн толгойд эргэлдэж байгаа болов уу.  

МЗХ-оос хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийнхөн дугуйтай холбоотой олон үйл ажиллагаа зохион байгуулж, залуусаа спиртийг биш спортыг сонгоход  уриалж, тэр нь олон нийтийг  хамарч, орон нутагт хүртэл давалгаалж байгаа ч төр засгийн, нийслэлийн хэмжээнд дэмжлэг хамгийн ихээр дутаад байгаа юм. Хэдийгээр энэ жил Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд хоёр газарт унадаг дугуйн зам тавих гэж байгаа ч, шинээр баригдаж байгаа автозамын төлөвлөлтөд унадаг дугуйн замыг оруулахгүйгээр орхигдуулсаар байна.

Тиймээс залуус өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэх үүднээс 6-р сарын 7-нд болсон автомашингүй өдрөөр 500 дугуйчны парад зохион байгуулж төв талбайн урд ЗАМ гэдэг үгийг унадаг дугуйгаар бичсэнийг та санаж байгаа бизээ. Үнэхээр иргэд, залуус, хүүхэд хөгшидгүй  үүнийг хүсч байна. Тиймээс төр засаг, нийслэлийн удирдлагууд үүний хажуугаар хараагүй юм шиг, сонсоогүй мэт өнгөрөөд байж болохгүй болжээ.

Монголын Залуучуудын Холбоо өнөөдөр цахим ертөнцөөр  Э.Бат-Үүл даргад хандаж хүргүүлсэн дугуйн замтай холбоотой  хүсэлт асуулгынхаа хариуг нэхжээ. Үүнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйн зам барьсан ч дугуйтайгаа хүрч очих боломж байхгүй, энэ жил болон дараа жил хаагуур дугуйн зам барих төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэх мөн  шинээр баригдаж буй замуудад дугуйн зам хийгдэхгүй байгааг анхаарахыг хүсч буйгаа  дурьдсан байна. Жишээ нь Бээжингийн гудамжинд хийгдэх автозамын ажилд унадаг дугуйн замыг оруулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан боловч боломжгүй татгалзсан хариу өгсөн байна. Их дээд сургууль олонтой оюутан залуус  хамгийн ихээр төвлөрсөн байдаг энэ гудамж унадаг дугуйн замтай болчих юм бол оюутнууд хичээлдээ замын түгжрэлд орж, автобусанд чихэлдэхгүйгээр ирж буцаад байх боломжтой. Энэ бол нэг л жишээ байгаа юм. Хотын дарга маань  иргэд залуусынхаа хүсэлтийг үл тоомсорлохгүй нааштай шийдвэртэй хариу өгөх байх гэсэн хүлээлт ийнхүү олны дунд үүслээ.      

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.