Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Хашийг “амьд чулуу” гэж нэрлэдэг
Музей

Хашийг “амьд чулуу” гэж нэрлэдэг

Урлаг Урлаг17/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж буй хөөргүүдийг цувралаар танилцуулж байна. Хөөрөг нь монголчуудын зан үйлийг илэрхийлэх нэг чухал эдлэл бөгөөд эрчүүдийн гол гоёл чимэглэл юм.

Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёсон эртний түүхтэй. Хаш хөөрөг бол монголчуудын уламжлалт соёлын нэгэн чухал эдлэл бөгөөд гоёл чимэглэл, үнэ цэн, эрүүл мэндийн хэрэглүүр гэж үздэг. Хаш чулууг “амьд чулуу” гэж нэрлэдэг. Учир нь хүний дулаанд өнгө нь бага зэрэг өөрчлөгдөж, гялалздаг онцлогтой.

Мөн өнгө, чулууны төрлөөс хамаарч эзэндээ аз жаргал, эд хөрөнгө, урт нас, эрүүл мэнд авчирна гэж бэлгэддэг. Элэгдэх тусмаа өнгө орж, гөлгөр болдог нь хаш хөөргийн онцлог. Тиймээс жинхэнэ хаш чулуун хөөрөг удах тусмаа үнэ цэнтэйд тооцогддог. Хаш чулуу долоон төрөл байдаг.

Тухайлбал, цагаан хаш нь ариун цэвэр, итгэл үнэмшил, үнэнч сэтгэл, ногоон хаш нь эв найрамдал, эд баялаг, урт нас, сүүн цагаан хаш нь цэвэр санаа, уужим сэтгэл, амар амгаланг бэлгэддэг.

Хөөргийн амсар болон мөрийг имэрч үзээд хурц байвал орчин цагийнх, мөлгөр бол эртнийх хэмээн ялгахаас гадна найман мөртэй бол их гарын хөөрөг. Түүнчлэн хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болсон байна. Монгол хөөрөг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хөөргөөс ялгагдах онцлогтой, монгол хөөргийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг.

Хөөрөг зөрүүлэхдээ хоёр хүн даалингаасаа хөөргөө гарган хөөргийнхөө толгойг суллаж, хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Чингэхдээ хөөргийн толгойг үл мэдэг онгойлгон ахмад хүний хөөргийг нас залуу нь босож хүндэтгэн аваад баруун өвдгөө босгон зүүн өвдөг дээрээ хагас суун тахимдуу ёсыг гүйцэтгэн тамхилаад эргүүлж өгөхдөө мөн тэр янзаар буцаан солилцоно.

Солилцохдоо харшуулан дуугаргаж болохгүй бөгөөд эвдрэлцэхийн дохио хэмээн цээрлэдэг. Тамхилах үедээ амар мэндээ эрж билигтэй сайхан үгийг хэлэлцэнэ.

Музейд хадгалагдаж буй хаш хөөрөг нь:

Бүтээсэн он цаг: XIX зууны сүүл, XX зууны эхэн үе

Материал: Хаш гууль, мөнгө

Хэмжээ: 4.5х6.7 см, 71 гр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Байгалийн түүхийн музей, Биологийн хүрээлэнтэй хамтарч ажиллана

17/03/2026
Музей Урлаг

Халх эрэгтэй, эмэгтэй хүний уламжлалт хувцас, гоёл чимэглэлүүд

16/03/2026
Музей Урлаг

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Байгалийн түүхийн музей, Биологийн хүрээлэнтэй хамтарч ажиллана

17/03/2026

Хашийг “амьд чулуу” гэж нэрлэдэг

17/03/2026

ФОТО: “Оскар”-ын наадмын дараах үдэшлэгээс

16/03/2026

Жисүгийн жүжиглэх чадвар шүүмжлэлд өртлөө

16/03/2026

“KPop Demon Hunters 2”-ын шинэ ангийг хийж эхэлжээ

16/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.