Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа
Музей

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

Урлаг Урлаг03/03/2026Шинэчлэгдсэн:03/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Чингис хаан” үндэсний музейгээс хамтран Европ, Азийн томоохон улсуудын нэр хүнд бүхий музейдэд хэд хэдэн цуврал үзэсгэлэнг гаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр үзэглэсэн ажлууд бодит ажил хэрэг болжээ.

“Чингис хаан” үндэсний музей нь Итали Улсын Ром хотын “Боргезе” галлерейд Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийг анх удаа дэлхийн урлагийн сонгодогуудтай зэрэгцүүлэн дэлгэж сар гаруйн хугацаанд 40 гаруй мянган хүн тус үзэсгэлэнг үзэж сонирхсон байна. Хоёрдугаар сарын 26-ны өдөр Италийн эртний нийслэл Турин хотноо Занабазар “Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг дахин нээж, европийн үзэгчдэд хүргэж байна.

Энэ үеэр Дорно дахины судлалаар дэлхийд тэргүүлэх сургуулиудын нэг Наполи Дорно Дахины Их сургууль (Università degli Studi di Napoli “L’Orientale)-ийн урилгаар “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Занабазар: Тайгад нуугдсан бурхад” лекцийг танилцуулахын зэрэгцээ, тус сургуулийн Дорно дахины ард түмний музейтэй хамтран үзэсгэлэн гаргах, судлаач солилцох ажлыг хэрэгжүүлэхээр ярилцаж тохиролцов.

Академич С.Чулуун нь Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон Сарьдаг хийдийн малтлага судалгааг долоон жил удирдан томоохон нээлтийг хийж, Өндөр гэгээний уран бүтээл алдарт бурхадуудаа урласан газар болохыг нотолсон. Наполи Их сургуулийн Дорно Дахины Судлал 1732 онд байгуулагдсан Европ тивийн дорно дахины судлалын ууган сургууль юм.

Тус сургуулийн Төв Ази, Хятад, Түвд, Араб хэл судлалын дотор монгол хэлийг тусгайлан хөтөлбөрт оруулж заадаг бөгөөд эзэнт гүрэн, Перс, Иль хантын тухай профессор Михайл Бернердани, монгол хэл, утга зохиолыг профессор Баярмаа Хаптагаева нарын нэр хүндтэй эрдэмтэд зааж буй аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.