Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Уран бүтээлч Б.Хүрэлбаатар анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв
Үзэсгэлэн

Уран бүтээлч Б.Хүрэлбаатар анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

Урлаг Урлаг17/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч Б.Хүрэлбаатар анхны бие даасан “Нар цэцэг” үзэсгэлэнгээ “Б контемпорари арт галерей”-д толилуулж байна.

Үзэсгэлэнд тосон будаг, акрилк болон усан будгийн техникээр бүтээсэн, өнгө зохиомжийн сонирхолтой шийдэл бүхий 40 гаруй бүтээл дэлгэжээ. Байгаль дахь нэгэн цэцгийг дүрслэхээс илүүтэй харанхуйн дундаас гэрэл рүү тэмүүлэх хүний дотоод ертөнц, амьдрах хүслийн бэлгэдэл болгон үзэсгэлэнгээ “Нар цэцэг” хэмээн нэрлэсэн байна.

Тиймээс үзэсгэлэнгийн бүтээлүүдэд гоо сайхныг төгс дүрслэхээс илүүтэй амьд үлдэх, босох, гэрэлд хүрэх гэсэн хүний дотоод тэмцлийг илэрхийлжээ. Барзгар фактур, хурц тод өнгө, давхарласан бийрийн мөр бүр нь сэтгэлийн зөрчил, шаналал төдийгүй итгэл найдварын ул мөрийг мэдрүүлнэ. Наранцэцэг бүр даван туулсан нэгэн сорилтыг санагдуулах бол иш, навчис нь тэсвэр хатуужлыг бэлгэдэж байгаа аж.

Тус үзэсгэлэнг энэ сарын 29-нийг хүртэл олны хүртээлд дэлгэх юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.