Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна
Утга зохиол

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна

Урлаг Урлаг20/04/2026Шинэчлэгдсэн:20/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмыг тавдугаар сарын 10-нд зохион байгуулна.

Тус наадмын талаар Завхан аймгийн нутгийн зөвлөл болон хамтран зохион байгуулагчид Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдээллийг хүргэсэн юм.

Шагналын сан:

Бүтээлийг 2026 оны тавдугаар сарын 3-ны өдрийг хүртэл Завхан аймгийн нутгийн зөвлөлийн цахим хаягаар хүлээн авна. Тавдугаар сарын 10-нд “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмыг Улаанбаатар театрт албан ёсоор зохион байгуулна. Бичгийн шатанд шалгарсан 21 уран бүтээлч тайзнаа шүлгээ уншина.

  • Тэргүүн байр: Цом, өргөмжлөл, найман сая төгрөг,
  • Дэд байр: Өргөмжлөл таван сая төгрөг,
  • Гуравдугаар байр: Өргөмжлөл 3 сая төгрөг,
  • Хоёр тусгай байрын эзэнд өргөмжлөл тус бүр 1 сая төгрөгийн шагналын сантай.

Яруу найргийн наадмыг зохион байгуулагчид хэлэхдээ “Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс 2026 онд нутгийнхаа түүх соёл, өв уламжлал, алдартан цуутнуудын үйл хэргийг сурталчлан таниулах чиглэлээр санаачилсан томоохон чухал ажлуудын нэг.

Нэрт яруу найрагч Б.Явуухулангийн уран бүтээлийг алдаршуулж, өвлүүлэх, утга зохиолын хөгжлийг дэмжих, шилдэг яруу найрагчийг тодруулах, яруу найргийн шинэ өнгө төрхийг нээн илрүүлэх, аялгуут сайхан эх хэлээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг хүүхэд залууст таниулах зорилгоор “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна” гэлээ.

Явуухулан сангийн тэргүүн Э.Чинзориг “Чөлөөт болон хайрын тухай хоёр сэдвээр яруу найргийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Зөвхөн Монголынхоо зохиолчдын дунд зохион байгуулна. Дараа жил олон улсын наадам болгож өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Монгол туургатан зохиолчид минь ирэх жил зохион байгуулагдах олон улсын наадамд маань өргөнөөр оролцоорой” гэв.

Завхан аймгийн зохиолч, яруу найрагч, орчуулагч, судлаачдын “Мөнх огторгуйн чимэг төв”-ийн тэргүүн Я.Отгонбаяр “Бид шилдэг яруу найрагчийг биш шилдэг шүлгийг шалгаруулна.

Шүүлтийг шударга явуулна. Наадамд өгч байгаа шүлгийг эхний ээлжинд Завхан аймгийн нутгийн зөвлөлийн мэйл хаягаар хүлээж авна. Цахим шуудангаар илгээсэн шүлгүүдийг тусгайлан томилсон хоёр хүн кодолно. Ийнхүү кодолсон шүлгийг нутгийн зөвлөлийн байранд хяналтын камерын доор томилогдсон таван шүүгч уншиж, улмаар 21 яруу найрагчийг сонгон шалгаруулж гаргаж ирэх юм аа. Ямар нэгэн маргаан гарвал камерын бичлэгийг сэргээж үзэх зохион байгуулалттай.

Наадам нийт дөрвөн үе шаттай байна. Нэгдүгээр үе бичгийн шалгаруулалт байх бол дараагийн үе шатанд 10 яруу найрагч үлдэнэ. Ингэхдээ 10 шүүгч томилоод тайзан дээр сугалаа сугалуулж таван шүүгчийг томилж хоёрдугаар шатыг шүүлгэнэ. Энэ жишгээр дөрвөн үе шаттай байна.

Уламжлалт хэв маягийг эвдэх, шударга байх зорилготой. Анхдугаар наадам гэдэг утгаар нь нэлээд ач холбогдол өгч байгаа” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026
Утга зохиол Урлаг

Д.Урианхай: Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ.

28/09/2026
Утга зохиол Урлаг

Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” роман уншигчдад хүрч байна

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Найруулагч Б.Баатарыг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, Улаанбаатараас гарахыг хязгаарлажээ

16/10/2026

Монгол мэргэжилтэн Г.Ану “Billboard UK” сэтгүүлийн анхны “40 Under 40” жагсаалтад багтжээ

16/10/2026

ФОТО: “Ижийд минь битгий дуулгаарай” уянгын драмын жүжгийн дүрүүд

16/10/2026

Олон нийтэд зориулсан хөрөг судалбар зургийн өдөрлөг болно

16/10/2026

5.5 сая төгрөгийн шагналын сантай “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадам зарлалаа

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.