Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Техник технологи»Помпейн сүйрлийн үеэр амиа алдсан хүний царай төрхийг хиймэл оюуны тусламжтай сэргээн босгожээ
Техник технологи

Помпейн сүйрлийн үеэр амиа алдсан хүний царай төрхийг хиймэл оюуны тусламжтай сэргээн босгожээ

Урлаг Урлаг28/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Галт уулын дэлбэрэлтэд сүйрсэн эртний Ромын Помпей хотыг судалдаг археологичид энэхүү гамшгийн нэг хохирогчийн царай төрхийг анх удаа хиймэл оюуны технологи ашиглан сэргээснээ дижитал зураг хэлбэрээр үзүүлжээ.

Дижитал зургийн эзэн нь галт уулын дэлбэрэлтийн үеэр хотоос гарахаар зугтаж явахдаа амиа алдсан хоёр хохирогчийн нэг болох ахимаг насны эр юм байна. Нурангид дарагдаж үхсэн тэдний араг ясны үлдэгдлийг археологичид малтлагын үеэр илрүүлж байжээ.

Энэхүү сэргээн босгох ажлыг Помпей хотын Археологийн хүрээлэн, Падовагийн Их сургуультай хамтран гүйцэтгэсэн юм байна.

Юнескогийн дэлхийн өвд бүртгэлтэй Помпейн хот нь одоогоос бараг 2,000 жилийн өмнө Везувий галт уулын дэлбэрэлтээс үүссэн үнс нурманд булшлагдсан бөгөөд хотын барилга байгууламжууд, оршин суугчдын үлдэгдэл гайхалтай сайн хадгалагдсан байдаг.

Тухайн хохирогчийн гарт барилгын зуурмагийн сав байсан нь тэнгэрээс унах чулуун борооноос толгойгоо хамгаалах зорилготой байсан гэж таамаглажээ.

Эртний Ромын сурвалж бичгүүдэд галт уулын дэлбэрэлтийн үеэр хүмүүс толгойгоо хамгаалахын тулд янз бүрийн эд зүйлс ашиглаж байсныг дурдсан байдаг.

Тухайн хохирогч зугтахдаа бас тосон дэнлүү, жижиг төмөр бөгж, 10 хүрэл зоос зэрэг хувийн эд зүйлсээ авч явсан байна.

Дижитал хөргийг бүтээхдээ араг яс болон археологийн олдворыг бодит хүний дүр төрх болгон хөрвүүлэх зорилготой хиймэл оюуны технологид суурилсан системийг ашиглажээ.

“Археологийн асар их мэдээллийн санг одоо бид хиймэл оюуны тусламжтайгаар хамгаалж, сайжруулах боломжтой болж байна. Хэрвээ сайн ашиглаж чадвал уламжлалт аргаар хийсэн судалгаануудыг шинэчлэх боломж нээгдэнэ” гэж Помпейн Археологийн Хүрээлэнгийн захирал Габриэл Зуктригель хэлж байна.

Тэрбээр шинэ төсөл нь археологийн шинжлэх ухааныг олон нийтэд илүү хүртээмжтэй, сонирхолтой болгох ач холбогдолтойг онцолжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Техник технологи Урлаг

“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүд тодорлоо

28/04/2026
Техник технологи Урлаг

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026
Техник технологи Урлаг

Хятадын андроид робот хагас марафонд хүнтэй уралдан түрүүлжээ

20/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Том Харди эрүүл мэндийн шалтгаанаар кино урлагаас завсарлага авлаа

28/04/2026

Реппер Jerry.K тархины хавдартай тэмцсэний эцэст 42 насандаа таалал төгслөө

28/04/2026

Помпейн сүйрлийн үеэр амиа алдсан хүний царай төрхийг хиймэл оюуны тусламжтай сэргээн босгожээ

28/04/2026

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

28/04/2026

Майкл Жексоны тухай кино дээд амжилт тогтоожээ

28/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.