Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Техник технологи»“ChatGPT” Японы их сургуулиудын элсэлтийн шалгалтыг хамгийн өндөр оноогоор давжээ
Техник технологи

“ChatGPT” Японы их сургуулиудын элсэлтийн шалгалтыг хамгийн өндөр оноогоор давжээ

Урлаг Урлаг29/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хиймэл оюун ухааны чатбот “ChatGPT” Японы хамгийн нэр хүндтэй их сургуулиуд болох Токиогийн их сургууль болон Киотогийн их сургуулийн энэ жилийн элсэлтийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан гэж тус улсын “AI” стартап “LifePrompt Inc.” даваа гараг /2026.04.27/-т мэдээллээ. Оноо нь шилдэг сурагчдын шалгалтын онооноос ч өндөр байсан гэж “Kyodo” агентлаг мөн мэдээлжээ.

“LifePrompt Inc.”-ийн мэдээлснээр, “ChatGPT” нь Токиогийн их сургуулийн хамгийн өрсөлдөөнтэй, эмнэлгийн чиглэлээр суралцах сурагчид өгдөг байгалийн шинжлэх ухааны III шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүний онооноос 50 оноогоор илүү дүн үзүүлсэн.

Харин математикийн шалгалтад бүрэн оноо авчээ.  Тус компани “ChatGPT 5.2 Thinking” загварыг ашиглан хоёр их сургуулийн бакалаврын элсэлтийн шалгалтыг өгүүлсэн байна. Шалгалтын асуултуудыг зураг хэлбэрт хөрвүүлж “AI”-д өгсөн бөгөөд эсээ хэлбэрийн хариултуудыг нь Японы томоохон бэлтгэлийн сургууль болох “Kawai Juku”-ийн багш нар дүгнэжээ.

“ChatGPT” мөн энэ жилийн улсын нэгдсэн элсэлтийн шалгалтуудад оролцсон бөгөөд “LifePrompt” нийт оноог нь нэгтгэн тооцсон байна.

Токиогийн их сургуулийн хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны шалгалтад “ChatGPT” 550 онооноос 452 оноо, байгалийн шинжлэх ухааны шалгалтад 550 онооноос 503 оноо авсан байна. Энэ хоёр үзүүлэлт нь тус сургуулиас зарласан амжилттай элсэгчдийн хамгийн өндөр оноо болох 434 (Хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан III) болон 453 (Байгалийн шинжлэх ухаан III)-аас давсан байна.

Нөгөө талаар “AI” нь англи хэлний шалгалтад 90 хувь, харин дэлхийн түүх зэрэг эсээ хэлбэрийн даалгаварт ердөө 25 хувь авсан байна.

Киотогийн их сургуулийн шалгалтын хувьд, хуулийн факультетад 734-ийн босго онооноос давж 771 оноо, анагаах ухааны факультетад хамгийн өндөр гэх 1,098 онооноос давж 1,176 оноо авсан байна. “LifePrompt” компани 2024 онд “ChatGPT 4” загварыг ашиглан Токиогийн их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгүүлсэн боловч босго доод оноонд хүрч чадаагүй байжээ. Дараа жил нь шинэ o1 загварыг туршихад анх удаа тэнцэх босгыг давсан байна.

“LifePrompt” компанийн тэргүүн Сатоши Эндо хэлэхдээ “Хиймэл оюуны чадвар сайн судлагдсан. AI маш хурдан хөгжиж байгаа тул компаниуд 10–20 жилийн дараах бизнесийн орчныг харж “AI”-г ашиглаж эхлэх шаардлагатай” гэжээ. Кэйо их сургуулийн профессор, Японы Хиймэл оюуны нийгэмлэгийн тэргүүн Сатоши Күрихара хэлэхдээ, “AI” нь асар их мэдээллийг шингээж чаддагаараа давуу тул хүнтэй шууд өрсөлдүүлэх нь зохисгүй гэж үзжээ. Тэрбээр “Тооцоолуур хүнийхээс хурдан бөгөөд илүү зөв тооцоо хийдэгтэй адил AI өндөр оноо авах нь хэвийн зүйл” гэж хэлсэн байна. “Харин хүмүүс шинэ үнэ цэнийг бүтээх чадвараараа давуу хэвээр байна” гэж мөн онцолсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Техник технологи Урлаг

Помпейн сүйрлийн үеэр амиа алдсан хүний царай төрхийг хиймэл оюуны тусламжтай сэргээн босгожээ

28/04/2026
Техник технологи Урлаг

“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүд тодорлоо

28/04/2026
Техник технологи Урлаг

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн рекорд шинэчлэхэд “тусалсан” пүүзний үнэ тэнгэрт хадав

29/04/2026

“ChatGPT” Японы их сургуулиудын элсэлтийн шалгалтыг хамгийн өндөр оноогоор давжээ

29/04/2026

Хайрын шүлгийн “Оюу-Ай” наадмын дэд байрт дунд сургуулийн сурагч шалгарав

29/04/2026

Том Харди эрүүл мэндийн шалтгаанаар кино урлагаас завсарлага авлаа

28/04/2026

Реппер Jerry.K тархины хавдартай тэмцсэний эцэст 42 насандаа таалал төгслөө

28/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.