Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэн Орхон аймгийн музейд нээлтээ хийлээ
Үзэсгэлэн

“Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэн Орхон аймгийн музейд нээлтээ хийлээ

Урлаг Урлаг15/05/2026Шинэчлэгдсэн:15/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол нүүдэлчдийн өв соёл, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, үзмэр бүтээлийг эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулах болон соёлын өвийг орон нутагт сурталчлан таниулах ажлын хүрээнд “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Орхон аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн олноо Марзан хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлийн хуулбар зургийг дэлгэн үзүүлж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Д.Бэхбилэг, Орхон аймгийн музейн захирал Ч.Энхтуяа, Зураач, урчуудын холбооны тэргүүн, Үйлчилгээний Гавьяат ажилтан Д.Батбилэг, Монголын марк цуглуулагчдын холбооны Эрдэнэт хотын салбарын тэргүүн Б.Мажинбуу болон Орхон аймгийн Соёл урлагийн байгууллагын удирдлага, албан хаагчид, Эрдэнэт хотын иргэд оролцлоо.

Тус үзэсгэлэнд “Монголын нэг өдөр” бүтээлийн зарим нэг өгүүлэмж, дүр дүрслэлийг орчин үеийн гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабалын авсан гэрэл зураг болон уг бүтээлд нийт хэчнээн тооны дүр дүрслэл, хэдэн хүн, мал, адгуус амьтад, угсаатны зүйн эд өлгийн зүйлс, зан үйл, тоо баримт зэрэг харьцуулсан судалгаатай танилцах болно.

Мөн орчин үеийн техник технологи ашиглаж хийсэн анимэйшн болон AR төхөөрөмжийн тусламжтай бүтээлийн дэлгэрэнгүй мэдээлэл авахын зэрэгцээ хүүхэд багачуудад зориулсан боловсролын хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

28/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэлийн нэрэмжит сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ

31/08/2026

Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо

31/08/2026

Ричард Гир 77 нас хүрлээ

31/08/2026

“Ялагчдын цуваа” олон улсын театрын наадмыг жүжигчин Р.Янжиндулам нээнэ

31/08/2026

“Хараал хүрсэн хот” драм, гэмт хэргийн цуврал өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.