Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дэлхий дээр “Бич” үлдэх үү, “Хүн” үлдэх үү…
Уртын дуу

Дэлхий дээр “Бич” үлдэх үү, “Хүн” үлдэх үү…

Урлаг Урлаг05/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bich5971482712014080516115164037812014-08-05-16-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхий дээр амьдран буй хүн, ан амьтад өөрсдийн гэсэн эрх чөлөөт орон зайг илүүд эрхэмлэдэг. Хүмүүс нэг санаатай, нэгэн зүйлийн төлөө баг болж ажиллахад дээд цэгт нь хүрч, аливаа зүйлийн оргилд нь хүрч гарч чаддаг гэдгийг та ч би ч мэднэ.

Амьтад ч мөн адил нэгдэн тэмцснийхээ эцэст хүчирхэгжин бэхжиж дайдахад бэлэн болдог гэдгийг мэдэх үү? Тэд ч мөн адил чадна. Үүний нэгэн тод жишээ бол "Бичин гаригийн эхлэл" дэлгэцийн бүтээл.

Эрдэмтэд бичнүүдэд генетикийн өөрчлөлт хийн тэднийг судалж эхэлсэн боловч хүн төрөлхтөнд вирус тархаж мөхлийн ирмэг дээр ирдэг. Хүмүүс орох байр савгүй, ус, цахилгаангүй хотод хэсэг бүлэг хүмүүс амьд үлдэнэ. Энэ цаг мөчид Цезараар удирдуулсан генетикийн өөрчлөлттэй бичний сүрэг өдөр ирэх тусам ухаантай болж, яг л хүн шиг ярьж эхлэх нь гайхалтай гэмээр мөч.

Гэвч тэд хүмүүсийг бүгдээрээ үхээгүй харах тэр мөчөөс эхлэн "Бич", "Хүн" хоёрын дайны эхлэл ирдэг. Бүхэл бүтэн 10 гаруй жил өнгөрсөн болохоор бичнүүд хүн үлдээгүй гэдэгт найддаг. Харин тэдний эл бодол ойд хүнтэй таарснаар өөрчлөгдөж, аймшигт тулааныг эхлүүлэх үндэс нь болж тэд тайван амгалан оршин тогтож чадахгүй нь гэх айдастай нүүр тулдаг.

Хүмүүс мөн адил вирус дахин тархах вий гэж ихэд болгоомжилно. Бичнүүд ч мөн адил өөрсдийн 10 жилийн турш босгосон амьдралаа хүмүүсээр сүйтгүүлэхийг хүсдэггүй. Ойд очсон эрдэмтэд нэгэн бичийг хүний хэлээр "эндээс яв" гэж хашгирахад балмагдаж орхидог. Тэрхүү бич бол хүнтэй багаас хамт амьдарсан "Цезар" юм.

Ийнхүү хүний бүтээл өөрийнх нь эсрэг босох хүч хайрлаж, дайн хийх чадвартай болгож дэлхий дээр хүн үлдэх үү, бич үлдэх үү гэх асуулт толгойд эргэлдэнэ.

Бичнүүд яг л хүн шиг хайр дурлал, үр хүүхдээ үлдээх, эцэг эх хүүгийн хүйн холбоо гээд л…Хүн, бич хоёрын тулаанд хэн нь үлдэх бол киног үзснээр мэдэх болно. Хамгийн гол нь төгсгөлийг нь мэдэхэд, үзэхэд гол биш. Хүн төрөлхтөн хэт хөгжил, шинэ нээлт хийх гэж хэт улайрснаар юу хожих…Хүн, амьтан ойлголцож  биеэндээ итгэж хайрлах…Та бүхэн киног үзээд өөр өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз ээ.

Д.Ана

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.