Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ
Кино

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

Урлаг Урлаг17/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Каннын олон улсын кино наадамд анхны найруулсан бүтээлээ танилцуулахаар ирсэн Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүлсэн байна.

“Propeller One-Way Night Coach” киногоо нээхийн өмнө хүндэтгэлийн “Далдуу модны алтан навч” шагналыг гардан авсан тэрбээр “Би итгэж чадахгүй байна. Энэ бол “Оскар”-ын шагналаас давсан шагнал юм” гэж сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ.

“Оскар”-ын шагнал огт авч байгаагүй Траволта 1994 онд найруулагч Квентин Тарантиногийн “Pulf Fiction” кинонд бүтээсэн алуурчин Винсент Вегагийн дүрээрээ Каннын кино наадмын дээд шагнал “Palme d’Or”-ийг хүртэж байсан юм. “Миний амьдралынхаа турш дүр бүтээсэн хамгийн дуртай кинонууд маань үргэлж “Palme d’Or” хүртэж байсан” гэж Траволта энэ үеэр бахархан хэлжээ.

72 настай түүний найруулсан анхны кинонд онгоцоор анх удаа зорчсон өөрийнх нь түүхийг өгүүлдэг бөгөөд нислэгийн бүхээгийн ажилтны дүрд түүний охин Элла Блю тоглодог юм байна. Траволта найруулагчийн анхны бүтээлийг нь олон улсын нэр хүндтэй наадам хүлээж авсанд гайхаж байгаагаа илэрхийлж байв.

Каннын наадмын захирал Терри Фрэмо арваннэгдүгээр сард түүнд энэ талаар мэдэгдэхэд “Миний киног хүлээж авна гэж би огт төсөөлж байсангүй” гэж хэлж байжээ.

“Propeller One-Way NIght Coach” кинонд Траволта найман настайдаа 1962 онд жүжигчин ээжийн хамт Нью-Йоркоос Лос Анжелес хот руу ниссэн түүхийг өгүүлдэг гэнэ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026
Кино Урлаг

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026
Кино Урлаг

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.