Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Eurovision 2026” уралдаанд Болгарын дуучин түрүүллээ
Дуу хөгжим

“Eurovision 2026” уралдаанд Болгарын дуучин түрүүллээ

Урлаг Урлаг18/05/2026Шинэчлэгдсэн:18/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бямба гараг /2026.05.16/-т болсон “Еurovision 2026” дууны уралдааны финалын шатанд Болгар улс түүхэндээ анх удаагаа түрүүллээ. Энэ удаагийн уралдааны финал Газын зурвасын асуудлаас шалтгаалан таван улс бойкот зарласантай холбоотойгоор дуулиантай болж өнгөрсөн бөгөөд Израилын оролцогч үзэгчдийн санал асуулгаар дахин өндөр оноо авч, хоёрдугаар байрт шалгарсан хэдий ч Болгарын дуучин гайхалтай ялалт байгуулж чадлаа.

Европын болон бусад орны поп хөгжмийн уран бүтээлчид оролцдог, гойд чамин бөгөөд найрсаг уур амьсгалд болдог тус уралдаан энэ жил 70 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Гэвч 2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийн үйлдсэн халдлагын хариуд Газын зурвас дахь Израил улс цэргийн ажиллагаанаас үүдэлтэй маргааны улмаас уралдаан хямралт байдалд оржээ. Тус уралдааны гол оролцогчид болох Испани, Нидерланд, Ирланд, мөн Исланд, Словенийн олон нийтийн телевизүүд Израилыг уралдаанд оролцуулсныг эсэргүүцэн оролцохоос татгалзсан байна.

“Үнэхээр гайхалтай. Яг одоо юу болоод байгааг би өөрөө ч ухаарч амжихгүй байна” хэмээн улс төрийн сэдвээс бүрэн ангид, үзэгчдийг байлдан дагуулсан эрч хүчтэй “Bangaranga” бүжгийн дуугаараа түрүүлсэн Болгарын оролцогч Дара хэвлэлийн бага хурлын үеэр сэтгэгдлээ хуваалцжээ.

Үзэгчдийн санал асуулгаар авсан өндөр оноо Израилын оролцогчийг наймдугаар байрнаас огцом урагшлуулах үед үзэгчдийн суудлаас дургүйцлээ илэрхийлэн шүгэлдэх чимээ сонсогдож байв. Тус улс 2025 онд мөн хоёрдугаар байр эзэлж байсан бөгөөд тухайн үед ялагчтай онооны хувьд тун ойрхон өрсөлдөж байлаа.

Дээрх бойкотын улмаас уралдаанд оролцогч орнуудын тоо 35 болж цөөрсөн нь 2003 оноос хойших хамгийн бага үзүүлэлт бөгөөд тус уралдааны дэлхий даяарх телевизийн үзэгчдийн тоог эрс бууруулсан байх магадлалтай юм. Өнгөрсөн оны уралдааныг дэлхий даяар 166 сая орчим хүн үзсэн нь Америкийн хөл бөмбөгийн “Супер боул” (Super Bowl) тэмцээний үзэгчдийн тооноос (128 сая) давж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дуу хөгжим Урлаг

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026
Дуу хөгжим Урлаг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас цагийн шоунд BTS, Мадонна, Шакира нар үзүүлбэр үзүүлнэ

15/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

А.Билгүдэ: Бүжиглэсэн бүх дүр, туршлага нийлээд өнөөдрийн намайг бүтээж буй

18/05/2026

“Eurovision 2026” уралдаанд Болгарын дуучин түрүүллээ

18/05/2026

Зураач, зохиолч Э.Мишээлийн “Үр минь чамайг хүлээж байна” ном “Улаанбаатар грант” хүртэв

18/05/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

18/05/2026

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.