Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааны шилдгүүд тодорлоо
Утга зохиол

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааны шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг18/05/2026Шинэчлэгдсэн:18/05/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

39 дэх удаагийн “Номын баяр”-ын онцлох үйл ажиллагаа нь “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клубээс 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулсан “Байгаль, экологийн тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол байлаа.

Байгаль орчныг хамгаалах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, экологийн боловсролыг нэмэгдүүлэх, хүн ба байгалийн зөв зохистой харилцааг төлөвшүүлэх зорилготой уг уралдаанд ЕБС-иудын 3050 сурагч ;ttjh сэдвийн дагуу ном уншиж, 2025 номын тэмдэглэл хөтөлж, төдий тооны зурагт хуудас, 1634 эсээ, 152 подкаст бэлдэж, багш, номын санчид ангиа удирдан оролцсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааны шилдгүүдийг тодруулсан бөгөөд “Шилдэг уншигч сурагч”-аар гурван хүүхдийг шалгаруулсан байна. Шилдгүүдийг танилцуулъя.

Шилдэг сурагч: БГД-ийн 38-р сургуулийн 12-5 ангийн сурагч О.Ану-Үжин

                             БГД-ийн 28-р сургуулийн 8б ангийн сурагч Г.Хүслэн

                             Дархан-Уул аймаг “Оюуны ирээдүй” сургуулийн 5-9 ангийн сурагч    Б.Бадмаараг

Шилдэг багш: Англи хэлний хэлний багш Э.Оюумаа

Шилдэг уншигч хамт олон: Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургууль

Шилдэг номын санч: Нийслэлийн Баянгол дүүргийн 38-р сургуулийн номын санч Д.Батчимэг

Шилдэг зохиолч: Хүүхдийн зохиолч Н.Мандал

Шилдэг хэвлэлийн газар: “Саян” хэвлэлийн газар

Үүнээс гадна “Байгаль экологийн тухай 50 ном” уралдаанд амжилттай оролцсон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Э.Энххүслэн, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Б.Урангоо, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 88-р сургуулийн 10е ангийн сурагч Г.Манал, БГД-ийн 40-р сургуулийн 9б ангийн сурагч С.Номин, Сүхбаатар дүүргийн 2-р сургууль 10е ангийн сурагч О.Анударь нарыг “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж” тэмдгээр шагнажээ.

“Шилдэг уншигч хамт олон”-оор шалгарсан Дархан-Уул аймгийн “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулийн бага ангийн багш С.Наранцэцэг, “Өнгөрсөн жилийн 50 ном унших уралдаанд бид дэд байр эзэлсэн юм. Тэндээс урамшаад 39 дэх удаагийн “Номын баяр”-аар түрүүлэх зорилго тээж, түүнийгээ биелүүлж чадлаа. Бяцхан шавь нартаа баяр хүргэе. Ном бол ертөнцийг харах цонх мөн. Хүүхдийг бага ангийн багш л номонд дурлуулж чадвал цаашаа өөрөө зүг чигээ олоод явчихдаг. Манай ангийнхан бүгд ном унших дуртай. Номоор сэтгэлгээг нь задалбал бүх төрлийн шинжлэх ухааныг ойлгох үндсэн суурийг тавьдаг гэж би ойлгодог. Тиймээс нэгдүгээр ангиасаа анхаарч, гэр бүлээр нь ном уншуулах аяныг зохион байгуулсан. Жил бүр хүүхдүүдийн ном унших арга барил өөрчлөгджээ. Өнөө цаг хүүхдүүд бага үг, өгүүлбэртэй, өгөгдөл зураг ихтэй номыг сонирхдог болсон байна. Нэгэнт номонд дурласан хүүхэд том болох тусам үргэлжилсэн үгийн зохиолд автдаг хандлага ажиглагддаг. Бид Шеймс Олдрижийн “Гайхамшиг монгол адуу” хэмээх дэлхийн хүүхдийн сонгодог зохиолыг уншиж, подкаст бэлдэхийн сацуу бодит номын тэмдэглэл хөтөлснөөр 39 дэх удаагийн “Номын баяр”-т түрүүллээ” хэмээн ярилаа.

Харин Дархан-Уул аймгийн “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулийн 5г ангийн сурагч Д.Нарангоо, “Зохиолчид, хэвлэн нийтлэгчид ямар шинэ ном гаргасан бол гэдгийг мэдэхсэн гэж их хүсэж, догдоллоо. 39 дэх удаагийн “Номын баяр”-т оролцсондоо маш их баяртай байна. Миний эгч болон хамаатны ах нар намайг номонд дурлуулсан. Тэгээд нэгдүгээр ангид орж, бичиг үсэг сурсны дараа ах, эгч нарынхаа зөвлөсөн номыг хамгийн түрүүнд уншиж байлаа. Би адал явдалт ном унших дуртай. Э.Амарзаяагийн “Ихрүүдийн өдрийн тэмдэглэл” номонд илүү их дуртай. Таван сарын хугацаанд барагцаагаар 15 орчим ном уншсан” гэв.

Түүнлчэн “Номын сайн нөхөр” улсын уралдааны шалгаруулалтад нийслэлийн 23, 38, 88, 28-р сургууль, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй”, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС, хувийн хэвшлийн “Сант” сургуулийн сурагчдын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан бөгөөд Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургууль хамгийн олон буюу 2000 гаруй бүтээл ирүүлсэн байна. Сурагчид Ч.Лодойдамбын “Алтайд” роман болон “Гайхамшигт монгол адуу”, “Хорвоотой танилцсан түүх” номыг хамгийн их уншсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Букерын шагналын 2026 оны ялагчаар Тайвань зохиол шалгарлаа

03/06/2026
Утга зохиол Урлаг

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Утга зохиол Урлаг

“Борхойн цом”-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр өргөлөө

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ

08/06/2026

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.