Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»Монгол хийморийг дэлхийд түгээсэн “Spirit of Mongolia” бүжгийн бичлэг хамгийн олон үзэгчтэй бичлэг болжээ
Бүжгийн урлаг

Монгол хийморийг дэлхийд түгээсэн “Spirit of Mongolia” бүжгийн бичлэг хамгийн олон үзэгчтэй бичлэг болжээ

Урлаг Урлаг18/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2024 оны Дэлхийн аваргын тэмцээний финалын тайзнаа толилуулсан “Star” хамтлагийн “Spirit of Mongolia” бүжгийн үзүүлбэр YouTube платформ дээр 15 сая гаруй хандалт авч, дэлхийн олон орны үзэгчдийн хүртээл болж, “Dance Sport Total” суваг дээрх хамгийн олон үзэлттэй видео болжээ.

Энэхүү бүтээл нь зөвхөн тэмцээнд зориулан бүтээсэн үзүүлбэр байгаагүй бөгөөд Монгол хүний оюун санаа, үндэсний бахархал, тамирчдын ур чадвар, эрч хүч, хийморь сүлдийг дэлхийн тайзнаа илэрхийлсэн бүтээл гэдгээгээ онцлог.

Тус бүжгийн дэглэлт дээр бүжиг дэглээч Д.Батсайхан, Н.Онондарь нар ажиллаж, Монголын өв соёл, орчин үеийн хөдөлгөөний шийдлийг уялдуулан дэлхийн тайзнаа амжилттай хүргэсэн билээ.

Мөн Монгол хүний дэглэлттэй энэхүү бүтээл дэлхийн хэмжээний бүжгийн спортын тайзнаа Герман, Австри, Голландын шилдэг дэглээчдийн бүтээлүүдийн дараа үнэлэгдэж байгаа нь Монголын бүжгийн урлаг, Монгол уран бүтээлчид дэлхийн шилдгүүдийн эгнээнд албан ёсоор үнэлэгдэж буйн тод илэрхийлэл болж байна.

“Dance Sport Total” суваг дээрх хамгийн олон үзэлттэй видео болсон нь Монголын бүжгийн спорт, Монгол хүүхдүүдийн хөдөлмөр, авьяас чадварыг дэлхий нийт үнэлж байгаагийн тод илэрхийлэл. Star хамтлаг цаашид ч Монголын нэрийг дэлхийн тайзнаа өндөрт өргөсөн, илүү чанартай, илүү сэтгэл хөдөлгөм бүтээлүүдийг үзэгчиддээ хүргэсээр байх болно гэдгээ өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

“Moon Dance” хамтлаг Улсын аварга шалгаргуулах тэмцээнд 12 дахь удаагаа түрүүллээ

04/05/2026
Бүжгийн урлаг Урлаг

Тав дахь удаагийн “Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам Улаанбаатар хотноо болно

24/04/2026
Бүжгийн урлаг Урлаг

Хилчин уран бүтээлчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

09/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Карл Лагерфельдийн муур гэрээслэлийн дагуу өв хөрөнгөө авч чадаагүй

06/06/2026

Жүжигчин Жэймс Хэнди найз эмэгтэйхээ хүүгийн гарт амиа алджээ

06/06/2026

Зургаадугаар сард нээлтээ хийх кинонууд

06/06/2026

Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин Б.Билгүүний төрсөн өдөр

06/06/2026

“Зочид буудлын эзэн” олон ангит кино дахин үзэгчдийн хүртээл болж эхэллээ

06/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.