Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа
Дуу хөгжим

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

Урлаг Урлаг19/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1997 оны алдарт “Barbie Girl” дууг гаргасан Данийн хамтлаг “Aqua” инстаграм хуудсаараа дамжуулан тарж байгаагаа мэдэгдлээ.

30 турш хөгжмийн ертөнцөд байсан тэдний аялал ийнхүү өндөрлөж байна. Тэд “Олон гайхалтай жилийн дараа бид “AQUA”-г “хаах” шийдвэр гаргалаа. “Aqua” бол бидний амьдралын маш том хэсэг байсан бөгөөд хамтдаа бид мөрөөдлөөс ч илүү олон зүйлийг мэдэрч чадсан” гэж бичжээ.

Мөн “Бид дэлхийг олон удаа тойрч аялсан, олон сайхан хүмүүстэй танилцсан, сая сая хүнтэй хамт дуулсан гайхалтай дурсамжууд бидэнтэй үүрд үлдэнэ. Ийм удаан хугацаанд бүтээсэн зүйлээ хамгаалах цаг ирдгийг бас мэднэ. Бидний хувьд гайхалтай дурсамжууд, бие биедээ болон хөгжимдөө хайртай хэвээр байгаа энэ үедээ баяртай гэж хэлэх нь зөв мөч гэж мэдэрлээ. Сүүлийн 30 жилийн турш энэ аяллын нэг хэсэг болсон бүгдэд зүрх сэтгэлээсээ баярлалаа. Хайр, эрч хүч, дэмжлэг болон бидэнтэй хуваалцсан бүх мөчүүдэд баярлалаа” гэж тэд талархал илэрхийлсэн байна.

 

View this post on Instagram

 

A post shared by AQUA (@aqua.dk)

Тус хамтлаг 1997 онд “Aquarium” нэртэй анхны цомгоо гаргаж, “Barbie Girl” дуугаараа олонд танигдсан бөгөөд “I’m a blonde bimbo girl in a fantasy world” гэх мэт дууны үгс нь тухайн үед ихээхэн шуугиан тарьж байв.

2000 онд “Barbie” брэндийн эзэмшигч “Mattel” компани хамтлагийн тухайн үеийн эзэмшигч “MCA Records”-ыг шүүхэд өгч, дуу нь “Barbie”-гийн барааны тэмдгийг зөрчсөн, хүүхдийн тоглоомыг бэлгийн агуулгатай болгосон гэж буруутгасан. Гэвч 2002 онд шүүх энэ хэргийг “parody” буюу элэглэл гэж үзэн хэрэгсэхгүй болгосон бөгөөд дараа нь “Mattel” хүртэл энэ дууг “Barbie”-гийн сурталчилгаанд ашиглаж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Энэ хагас сайнд дэлхийн хэмжээний тоглолт болно

17/06/2026
Дуу хөгжим Урлаг

Лиза бас нэгэн гайxалтай түүxийг бүтээв

16/06/2026
Дуу хөгжим Урлаг

Алдарт дуучин, продюсер Оливер Трий нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа

16/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өвлийн аялал жуулчлал ба соёлын менежментэд Европын туршлагыг нэвтрүүлэхээр санал солилцов

18/06/2026

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилгад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо

18/06/2026

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026

Барби Сюйгийн нэрээр солирын одыг нэрлэж мөнхөллөө

17/06/2026

Тупак Шакур өнөөдөр 55 нас хүрэх байлаа

17/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.