Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Тохируулга, тохироо бүрдвэл төрийн албанд томилогдоно
Уртын дуу

Тохируулга, тохироо бүрдвэл төрийн албанд томилогдоно

Урлаг Урлаг07/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-07082014-1407375400-813807812-zurag14515115282014-08-07-10-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өнгөрсөн хавар ССАЖЯ-ны харьяа УДБЭТ, Уран зургийн галерей, Үндэсний музей, Үндэсний номын сан, Үлэг гүрвэлийн төв музейн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж, тавдугаар сарын 22-нд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Тухайн үед эдгээр байгууллагын захирлын албыг түр орлон гүйцэтгэж байсан хүмүүст боломж олгох зорилготой ажлын байрны тодорхойлолт гаргасан байсан нь эхнээсээ маргаан дагуулсан.

Гэвч сонгон шалгаруулалт товлосон хугацаандаа болж, ДБЭТ-ын захирлын сонгон шалгаруулалтад У.Далантай, Уран зургийн галерейн захирлын сонгон шалгаруулалтад Н.Мөнхзул нар тэнцсэн боловч тэднийг албан тушаалд нь томилолгүй өдий хүрчээ.

Өнгөрсөн сард гавьяат жүжигчин У.Далантайтай холбогдож энэ талаар тодруулахад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж байв.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн тушаалаар ДБЭТ-ын захирлаар Ч.Мөнхзул, Үндэсний музейн захирлаар Д.Сүхбаатар, Үлэг гүрвэлийн музейн захирлаар Н.Жавзмаа, Монголын үндэсний номын сангийн захирлаар А.Нансалмааг томилжээ.

Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоол болон Төрийн үйлчилгээний албан тушаалтны сонгон шалгаруулах журмын дагуу албан ёсоор сонгон шалгаруулалт зохион байгуулчихаад яагаад өөр хүнийг ДБЭТ-ын захирлаар томилсон тухай ССАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Энхтүвшингээс тодруулахад “Сонгон шалгаруулалтад тэргүүлсэн гавьяат жүжигчин У.Далантайд өөр ажил санал болгож, тохиролцсоны дагуу түүний дараа жагсаалтад бичигдсэн Ч.Мөнхзулыг томилсон. Хуулийн дагуу томилсон учраас маргаан байхгүй” хэмээн хариуллаа.

Мөн сонгон шалгаруулалтад хангалттай оноо аваагүй Н.Батбаатар яагаад өдий хүртэл Уран зургийн галерейн захирлаар ажиллаж байгааг тодруулахад “Түүнээс өндөр оноо авч нэгдүгээрт жагссан Н.Мөнхзул ССАЖЯ-нд мэргэжилтээр ажиллах болсон учраас Н.Батбаатар энэ ажлаа хийж байгаа. Тиймээс дараагийн хүн нь урагшилж, мөн л хуулийн дагуу Н.Батбаатар захирлаар томилогдох болов уу” хэмээсэн юм.

Ч.Мөнхзул, Н.Батбаатар нарыг урлагийн байгууллагын захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2013 оны нэгдүгээр сард ямар ч шалгуургүй томилсон байдаг.

Улаан гэрлээр дайруулсаар удирдах албанд ажиллуулах гэж зүтгэж байгаа ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул нь сэтгүүлч мэргэжилтэй, урлагийн байгууллагад ажиллаж байсан туршлагагүй бол Н.Батбаатар нь төрийн байгууллагад нэг жил үүрэг гүйцэтгэгчээр ажилласнаас өөр туршлагагүй юм.

Ийнхүү томилгоо хийсэн тухай мэдээлэл аваад гавьяат жүжигчин У.Далантайтай холбогдоход хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан хэвээр байгаагаа хэлэв.

Харин түүнд ямар албан тушаал санал болгож, ийм шийдвэр гаргасныг асуухад “ССАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Энхтүвшин надад тийм зүйл хэлсэн болохоор би түр хүлээж байна. Гэхдээ хэлснээ биелүүлэхгүй бол шүүхээр асуудлыг шийдүүлнэ” гэв.

Түүнд ССАЖЯ-нд ажил санал болгоогүй ч өөр албан тушаал амалсан гэх сураг ч байна. Ийнхүү төрийн албыг тохироо, тохируулгаар хийдэг болсон юм бол мөнгө, цаг, хөдөлмөр, цаас үрж сонгон шалгаруулалт явуулахын хэрэг байна уу.

Ж.Солонго

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.