Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Т.Эрдэнэсүх: “Дурлалын магистр” киног бүх аймаг, сумд гаргахыг хичээнэ
Үндэсний хөгжим

Т.Эрдэнэсүх: “Дурлалын магистр” киног бүх аймаг, сумд гаргахыг хичээнэ

Урлаг Урлаг08/08/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
chigaanaa3736200882014080812387044623232014-08-08-13-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Масс” продакшний бүтээл “Дурлалын магистр” киноны зохиолч, зургийн дарга Т.Эрдэнэсүхтэй ярилцлаа.

– Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Дурлалын Магистр" киног бүтээх болсноор ярилцлагаа эхлүүлье?

– “Дурлалын магистр” бүрэн хэмжээний инээдмийн киног хийх санааг энэ оны эхээр анх найруулагч, уран бүтээлчидтэйгээ ярилцаж эхэлсэн. 2012 оны 3 сарын сүүлээр зохиол маань бэлэн болж 2 сар орчим “Их засаг” сургууль болон бусад газруудад зураг авалт хийж 6-р сарын 30-нд Тэнгис кино театерт нээлтээ хийсэн байгаа.

– Кинонд хамтарч ажилласан баг хамт олны талаар?

– "Дурлалын Магистр" кинонд маань олон хүн хүч хөдөлмөр, ур чадвараа гарган нэг баг, хамт болон ажилласан байгаа. Кинонд маань ерөнхий продюсерээр  Д.Сангибат,  найруулагчаар Б.Батзориг, зохиолч, зургийн даргаар миний бие, зураглаачаар  Н.Баттуяа,  дууны найруулагчаар Б.Өлзий-Орших нар ажилласан. Гол дүрд  Н.Баярсайхан, С.Батзориг, Б.Хишигбаяр, СТА  Ж.Мөнхсайхан,  СТА Р.Алтансүх, СТА  Б.Даваажав,  СТА Т.Мөнгөнчимэг нар тоглосон байгаа. Үнэхээр сайхан баг бүрдэж ажилласан.

– Дүрийн сонголтын хувьд?

– Гол дүрийн хоёр залууд студийн зүгээс санал тавьсан. Учир нь зохиолын дүртэй маш сайн таарч байсан. Сүүлийн үед гарч ирж байгаа чадварлаг залуус юм. Харин эмэгтэй гол дүрийн жүжигчний хувьд шалгаруулалтанд орсон маш олон охидоос сонгогдож анхны удаа бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрээ бүтээсэн байгаа.  Анхны уран бүтээл гэхэд  үзэгчдэд маш их таалагдаж байгаад студийн маань уран бүтээлчид маань ч сэтгэл хангалуун байгаа. Мөн олон сайхан уран бүтээлчид киног маань амьдруулсан. Энэ дашрамд хамтарч ажилласан бүх уран бүтээлчид байгууллагууддаа талархаснаа илэрхийлэе.

– Удахгүй хөдөө орон нутагт гарна гэсэн. Энэ талаар?

– “Дурлалын магистр” кино маань Улаанбаатар хотод 5 дахь долоо хоногтоо дэлгэцэнд гарч байн. Энэ 7 хоногийн сүүлээр хөдөө орон нутгийн үзэгчдэд хүргэхээр бэлтгэл ажилаа дуусаад байна. Тэгэхээр бид аль болох бүх аймаг суманд хүрч гаргахыг хичээнэ. Удахгуй гарах аймаг сумийн төлөвлөгөө хэвлэл мэдээллийн хэргэслээр хүрэх болноо.

– Уран бүтээл бүр өөрийн гэсэн онцлог давуу тал, нийгэмд өгөх мессежийг агуулдаг. Энэ бүтээлийн хувьд?

– “Дурлалын магистр” киноноос бид бүхэн хүний амьдралд тохиодог хамгийн сайхан цаг хугацаа буюу оюутан насны тухай тэр дундаа үерхэл нөхөрлөл, хайр дурлал, алдаж болохгүй цаг хугацааны талаар үзүүлэхийг зорьсон. Үүндээ ч хүрч чадсандаа баяртай байгаа. Харин одоо бичигдэж байгаа кино маань өөр сэдэвтэй хийгдэж байгаа цаг нь болохоор задланаа одоо арай эрт байна /инээв/

– Уран бүтээлч хүн нэг киногоо нээчихээд шууд л дараагийн уран бүтээлээ боддог шүү дээ.Таны хувьд дараагийн уран бүтээлийн санаа тархинд хэдийнээ боловсорч эхэлсэн байна.  Энэ талаар тодруулбал?

– “Дурлалын магистр” киноноос маш их урам авсан кино маань одоо ч гэсэн “Тэнгис”, “Соёмбо” кино театруудад гарч байна. Үзэгчид үнэхээр ам сайтай байгаа. Тийм болохоор дараагийн бүтээлээ хийхээр бэлтгэж зохиолоо бичиж эхлээд байгаа чадвал энэ оны сүүлээр үзэгчдийн хүртээл болгохыг зорьж байна.

– Одоо бичигдэж байгаа киноог өөрөө найруулах уу?

– Би урьд нь нэвтрүүлэг, баримтат кино, реклам, клип найруулж хийж байсан бүрэн хэмжээний кино бол хараахан үзээгүй, гэхдээ үзээд алдана гэж бодож байгаа.

Цаг гарган ярилцлаг өгсөн таньд баярлалаа.

С.Цэлмэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025

Уртын дуучин Б.Бямбадорж Олон улсын дуулаачдын уралдааны хоёр төрөлд тэргүүн байр эзэлжээ

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.