Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Д.Болд “төрийн соёрхолт” шагналын талаар үзэл бодлоо илэрхийллээ
Оддын амьдрал

Дуучин Д.Болд “төрийн соёрхолт” шагналын талаар үзэл бодлоо илэрхийллээ

Урлаг Урлаг08/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bold3-762x102414156230702014080812517971770492014-08-08-14-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хөдөлмөрч хичээнгүйлэн урлагт хүчин зүтгэж яваа авьяаслаг, дуучин бол Төрийн соёрхолт Д.Болд. Тэрбээр үргэлж шинэ санааг эрэлхийж сонсогчиддоо бэлэг барьдаг. Заримдаа шүүмжлэлд өртөөд авдаг ч ихэвчлэн түүний хөдөлмөрийг үнэлэн магтдаг гэдэгтэй та санал нийлэх биз ээ.

Түүний “Хувцсаа тайчаад шид” цомог нь худалдаанд гарсан. Уг цомогт багтсан бүх дууны аяыг өөрөө зохиож, Монголын алдартай яруу найрагчдын шүлгээр дуунууд нь бүтсэн түүхтэй гэнэ. Одоогоор “”Би дурламаар байна”, “Хувцсаа тайлаад шид”, “Үүрийн гэгээнээр” гэсэн гурван дууны клип сонсогч, үзэгчдийн хүртээл болсон. Дууны дуугаралт, тохируулгыг Москвагийн Вива рекордстой хамтран бүтээсэн байна.

Дуучин Д.Болдыг төрийн соёрхолд болсны дараахан олон хүн шүүмжилж, дургүйцлээ илэрхийлсэн. Харин талаар саяхан өгсөн ярилцлагадаа тэрбээр ийн ярьжээ. "Хүмүүс миний авсан шагналд ач холбогдол өгөөд байгааг нь би гайхаж байна. Яагаад энэ шагналыг яриад байгаа юм бэ? Уран бүтээлээ л ярья. Ярьж байгаа хүмүүс өөрсдөө энэ шагналыг аваагүй. Энэ бол миний асуудал.  Миний шагнал учраас би тэр шагналыг даах уу, үгүй юу гэдэг нь миний л асуудал. Болдын уран бүтээлийг л хараа ч ээ. Тэр хүмүүсийг баясгах талаас нь хөндөө ч ээ гэж хэлмээр байна. Яагаад шагнал авч болохгүй гэж? Цэдэнбалын дүрээрээ жүжигчин Төмөрбаатар гуай Төрийн соёрхолт авахад бас л янз бүрээр хэлж байсан юм билээ.

Тэр хүн шагналаа буцаах хүртэл нь мохоон, сэтгэл санаагаар унагасан түүх бий. Битгий тэгээсэй. Одоо тэр хүн ямар явж байна? Алдартай жүжигчин болсон. Бүгд тэр хүний шагналыг хүлээн зөвшөөрсөн.  Цаг хугацаа бүхнийг харуулна. Тэгэхээр би энэ шагналыг даах уу, Монгол поп хөгжих үү үгүй юу гэдэг нь цаг хугацааны асуудал. Тэвчээртэй байгаа ч ээ. Бие биеэ хүндэлж сураа ч ээ. Монголчууд бие биеэ хайрламаар байна" хэмээн дурджээ.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026

“Playtime Festival 2026” олон улсын продакшн багтайгаар дэлхийн жишигт хүрч байна

21/05/2026

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.