Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Букерын шагналын 2026 оны ялагчаар Тайвань зохиол шалгарлаа
Утга зохиол

Букерын шагналын 2026 оны ялагчаар Тайвань зохиол шалгарлаа

Урлаг Урлаг03/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран зохиолын мэргэжилтнүүд дунд өндрөөр үнэлэгдэх Букер (“The Booker”)-ын шагнал нь 56 дахь жилдээ зохион байгуулагдаж, 20 болон 21 дүгээр зууны уран зохиолын авьяастнуудыг тодорхойлсоор ирсэн билээ. Шагналын үндсэн шалгуур буюу энэ жилийн оролцогчдын хувьд 2025 оны аравдугаар сарын 1-нээс 2026 оны есдүгээр сарын 30-ны хооронд Их Британи эсвэл Ирландад хэвлэгдсэн, англи хэлээр бичигдсэн, аль ч улсын харьяалалтай зохиолчийн урт хэмжээний хүүрнэл зохиолууд дунд шалгаруулсан юм.

Энэ жилийн букерын шагналын ялагчаар Тайван улсын зохиолч Ян Шуан-Зигийн бичиж, Лин Кингийн мандарин хятад хэлнээс англи хэл рүү орчуулсан “Тайванийн аяллын тэмдэглэл” (“Taiwan Travelogue”) роман тодорлоо. Уг бүтээл нь мандарин хятад хэлнээс орчуулагдан тус шагналыг хүртэж буй хамгийн анхны ном болсон нь мөн онцлох мөчүүдийн нэг байв. Уг роман 1930-иад оны Японы колоничлолын доорх Тайвань улсад өрнөх ба Тайванийн засаг захиргаанаас зохион байгуулсан аяллын үеэр Япон улсаас ирсэн зохиолч Аояма болон түүний Тайвань хөтөч, орчуулагч Чизүрү нарын дунд өрнөх харилцааг өгүүлнэ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнээс байр эзлүүлсэн шалтгааныг дэлгэрүүлэхдээ “Энэхүү романд гадаад хэл дээрх уран зохиолыг англи хэл рүү хөрвүүлэх явцад гардаг хүндрэл бэрхшээлийг огтхон ч нуугаагүй. Харин ч эсрэгээрээ өмнөх үг, зүүлт тайлбар, төгсгөлийн үг зэргийг ухаалгаар ашиглан, гол хайрын түүхийн гадуур уран зохиолын ер бусын далд давхаргыг бүтээж өгчээ. Орчуулагч Лин Кингийн чадварлаг хөрвүүлэг нь тус романы өгүүлэмжийн өнгө аясыг туйлын мэдрэмжтэйгээр уншигчдад хүргэж байна. Тайванийн аяллын тэмдэглэл роман нь хайр сэтгэлийн түүхийг өгүүлэхийн зэрэгцээ колоничлолын дараах үеийн нийгмийг хурцаар шүүмжилсэн нь зохиолчийн чадварыг харуулжээ. Шүүгчдийн хувьд бид энэхүү бүтээлийн олон талт давхарга, гүн гүнзгий утга санааны талаар баялаг хэлэлцүүлэг өрнүүлж, маш их таашаал авлаа. Энэ бол уншигчийг соронз мэт татах, нарийн нямбай бичиглэлээр тун ухаалаг сэдвийг буулгасан роман юм. хэмээн онцолжээ.

2026 оны шилдэг бүтээлийн жагсаалтад түүх, эрх мэдэл, дүрвэгсдийн амьдрал болон дотоод дуу хоолой зэрэг сэдвүүдийг хөндсөн, эмэгтэй уран бүтээлчид давамгайлсан буюу зургаан зохиолчийн тав нь эмэгтэй зохиолчдоос бүрджээ. Шилдгээр шалгарсан номын зохиолч 50,000 фунт стерлинг шагнал авах ба зохиолч болон орчуулагч хоёр тэнцүү хувааж авдаг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулна

03/08/2026
Утга зохиол Урлаг

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026
Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгад зориулан тууль хайлна

04/08/2026

Со Жи Соб “Энэ бол миний карьерын оргил биш, харин хоёр дахь бүлгийн эхлэл” гэв

03/08/2026

Жүжигчин Винсент Пасторе 80 насандаа таалал төгсжээ

03/08/2026

“Spider-Man: Brand New Day” нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 927 сая ам.долларын ашиг оллоо

03/08/2026

Ариана Гранде уран бүтээлээсээ завсарлага авахаар боллоо

03/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.