Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»“Бүтээлдээ Хятадын соёлыг нэвт шингээхийг хүсдэг”
Үндэсний хөгжим

“Бүтээлдээ Хятадын соёлыг нэвт шингээхийг хүсдэг”

Урлаг Урлаг14/08/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b45e1898adf43e0c91a829aca8612158original3327410242014-08-14-09-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  БНХАУ-ын Чин Хуа их сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн профессор, тус улсын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Чэн Хуй, Хятадын орчин үеийн бэхэн зургийн нэрт мастер, зураач Ү Шүнь нартай  ярилцлаа. Тэд  ССАЖЯ, Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн санаачилгаар  манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй  Хятадын орчин үеийн дүрслэх урлагийн  үзэсгэлэнд оролцож бүтээлээ толилуулсны зэрэгцээ говийн аймгуудад болсон “Хөх сондор” аялалд оролцоод буцах гэж байна.

 

Чин Хуй: Бүтээлдээ Хятадын соёлыг нэвт шингээхийг хүсдэг

 

-Сайн байна уу. Зураач хүн Монголд ирж, манай орны  байгалийг хараад  ямар сэтгэгдэл төрсөн нь сонирхолтой санагдаж байна. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Монголын агаарыг  амьсгалах үнэхээр сайхан байна. Монгол орны байгаль гүнзгий  сэтгэгдэл төрүүллээ. Хамгийн гол нь натурал хэв маяг нь миний нутгийг санагдуулж байна.

-Таны бүтээлүүдийг харахад, хятадын байгаль, үзэсгэлэнт газруудыг гайхамшигтай зуржээ. Өнгө, илэрхийлэл, байгалийн дүрслэл, гэрэл сүүдрийн зохицол, хамгийн гол нь олон өнцгөөр зурсан нь  таалагдлаа.  Бас Хятадын соёлыг харж болохоор санагдлаа. Харин та ямар тайлбар хэлэх бол?

-Та зөв олж харжээ. Би  бүтээлдээ  өөрийн  орны соёлыг  нэвт шингээхсэн гэж хүсдэг. Танд тэгж харагдаж байгаа бол би баярлана. “Хуучин байшингийн гэрэл”, “Хятад соёл” нэртэй  хоёр зураг бол миний төрсөн гэр Ангуй мужийн Ваннам  гэдэг газрын  нэг  хэсэг  байгаа юм. “Хуучин байшингийн гэрэл”-д дүрслэгдсэн ургамалын үр бол Хятад үндэстний  эцэг эхээ хайрлах, хүндэтгэх сэтгэлийн  илэрхийлэл юм. Мөн цаана байгаа цаг бол тайван цаг үеийг илтгэсэн дүрслэл. Харин лаа асч байгаа мөртлөө гэрэл тодорч харагдаж байгаа нь Хятадын эртний соёлоос үүдэлтэй, тухайлбал  байшингуудын дээвэр нь онгорхой байдаг байж л дээ. Тиймээс нарны гэрэл шууд орж ирдэг. Хятад хүмүүс нарны гэрэл тусахыг алт,бороо орохыг мөнгө орж ирж байна гэж бэлэгшээдэг юм.

-Өвөрмөц санаа байна шүү. Уран зурагт бол маш өөр өнцөг юм, тийм үү?

-Би Хятад соёлыг өвөрмөц дүрслэлээр илэрхийлэхийг хичээдэг. Өөрийн улс орны соёлыг бусад үндэсний хүмүүст  харуулахыг хүсдэг. Энэ хүсэл минь намайг зургандаа Хятадын  соёлыг нэвт шингээхэд тусласан.

-Та бүтээлдээ моддыг найгаж байгаагаар дүрсэлжээ. Надад тэр орчинд очоод хээрийн салхины үнэрийг мэдэрч байгалийн үзэсгэлэнд саатаж байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Орон зайн дүрслэлийн тухайд та юу хэлэхсэн бол?

-“Хятадын соёл”  зурагтаа би  хийсвэрлэл оруулж  зурсан. Хятад хүмүүс цонхоороо харан цай ууж яриа өрнүүлэн суух дуртай. Би энэ зургаараа хоёр орон зайг харуулахыг хүссэн юм.

 

Ү Шүнь: Морь зурахад хоёр үндсэн зүйл шаардагддаг

 

-“Хятадын орчин үеийн дүрслэх урлаг” үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс морины зураг содон тусч байлаа.  Яагаад морь зурах болсон юм бэ?

-Надад морь зурах болсон олон шалтгаан бий. Хүний түүхэн хувьсгалд морины гавьяа их. Олон жилийн өмнөөс одоог хүртэл  урлагт дүрслэгдэж гүн шингээстэй байж ирсэн. Би Өвөрмонгол хүн. Тийм болохоор хүүхэд байхаасаа морь унаж өссөн,  моринд дуртай.

-Хэдийнээс морь зурж эхлэв?

-Таван настай байхаасаа морь зурсан. Би моринд үнэхээр дуртай. Морь үнэхээр үзэсгэлэнтэй сайхан амьтан. Бүх урлагт морины зан төрх шингээстэй байдаг гэж би боддог.

-Та бийрээ аваад морь зурахдаа ямар мэдрэмжийг шингээж зурахыг хүсдэг вэ?

-Морь зурахад хоёр үндсэн зүйл шаарддаг. Нэг нь хурд нөгөө нь хүч. Тийм мэдрэмжээр зурсан морь хүнд хурд, хүч чадлыг мэдрүүлдэг. Би тийм мэдрэмжийг л хүмүүст харуулахыг хүссэн.

Г.ГЭРЛЭЭ

Эх сурвалж: www.polit.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.