Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит Улсын V уралдааны шагналтнуудын гала концерт боллоо
Сонгодог урлаг

Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит Улсын V уралдааны шагналтнуудын гала концерт боллоо

Урлаг Урлаг30/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн нэрэмжит “Төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын V уралдаан”-ыг 2025 оны арваннэгдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Уран бүтээлчээс тоглоочийн өндөр ур чадвар шаарддаг, мэргэжлийн уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг энэхүү улсын уралдаан 12 жилийн дараа нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн мэндэлсний 110 жилийн түүхэн ойн дээр эргэн ирж, монгол хөгжимчдийн шинэ үеийн өнгө төрхийг тодотгон харууллаа.

Уралдааны шагналтнуудыг танилцуулъя.

Төгөлдөр хуур:

  • 1-р байр: Ж.Ариунзаяа
  • 2-р байр: А.Мандалноров
  • 3-р байр: Г.Мэргэншагай
  • Тусгай шагнал: А.Мандалноров
  • Тусгай шагнал: Т.Марал
  • Тусгай шагнал: Ж.Азжаргал

Чавхдаст хөгжим:

  • 1-р байр: Б.Билгүүн
  • 2-р байр: О.Урангоо
  • 3-р байр: Э.Хулан
  • Тусгай шагнал: Т.Есүй (хийл)
  • Тусгай шагнал: А.Хантөр (морин хийл)

Концертмейстр: Т.Нямсүрэн, Н.Ганчимэг

Монголын орчин цагийн хөгжмийн тулгуур багана, нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа нь ардын уламжлалт хөгжмийн урлагийг өрнө дахины “сонгомол” хөгжмийн хөгжилтэй холбож, монгол хөгжимд шинэ хөгжил, шинэ өнгө төрхийг авч ирсэн гайхамшигт шинэчлэгчдийн нэг билээ. Түүний авьяас билэг, тууштай хөдөлмөр бол өнөөгийн монгол хөгжмийн урлагийн үнэт өв, бат бэх суурь юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Г.Ариунбаатар Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүрд дууллаа

27/05/2026
Сонгодог урлаг Урлаг

Монгол, Канад хөгжимчдийн нөхөрлөл ба В.А.Моцарт мэндэлсний 270 жилийн ойн аялгуут үдэш

14/05/2026
Сонгодог урлаг Урлаг

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

14/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

29/05/2026

Алдарт хүүхдийн YouTube цуврал “CoComelon” бүрэн хэмжээний анимейшн кино болж, 2027 оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ

29/05/2026

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.