Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Xуур Music Festival”-ийн таван тайзны хоёр өдрийн хөтөлбөр албан ёсоор зарлагдлаа
Дуу хөгжим

“Xуур Music Festival”-ийн таван тайзны хоёр өдрийн хөтөлбөр албан ёсоор зарлагдлаа

Урлаг Урлаг05/06/2026Шинэчлэгдсэн:05/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зуны хамгийн том хөгжмийн наадам болоход ердөө хэдхэн долоо хоног үлдээд буй энэ үед “Xуур Music Festival 2026”-ийн таван тайзны албан ёсны хоёр өдрийн хөтөлбөр олон нийтэд зарлагдлаа. Энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ жилийн фестиваль нь өмнөх жилүүдээсээ илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах бөгөөд 2026 оны зургаадугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Гачууртын “Монгол Шилтгээн”-д хоёр өдрийн турш үргэлжилнэ.

5 тайз, 5 ялгаатай уур амьсгал

Энэ жилийн XMF нь үзэгчдийн сонирхол, хөгжмийн төрөл бүрийг хүртээмжтэй болгох зорилгоор 5 тусдаа тайзны концепц-ийг анх удаа бүрэн хэрэгжүүлж байна: Үүнд:

  • Main Stage — фестивалийн гол тайз, томоохон уран бүтээлчид, амьд хөгжмийн тоглолтууд
  • Savdag Stage — альтернатив, рок, панк, инди болон хүчирхэг амьд хөгжмийн тайз
  • Hood Stage — street culture болон hip hop хөгжмийн уур амьсгалыг бүрдүүлсэн тайз
  • Nisdeg Stage — Электроник хөгжмийн diva-нуудын талбай , DJ performance төвтэй тайз
  • Lumière Douce Stage — мэдрэмж төвтэй хөгжим болон stand-up comedy-г нэгтгэсэн өвөрмөц уур амьсгалтай тайз

Энэ жилийн фестивальд гадаадын 16 уран бүтээлч, хамтлаг, дотоодын 98 уран бүтээлч оролцож, нийт 114 артист 5 тайзнаа нэгдэн тоглох бөгөөд энэ нь XMF-ийн 10 жилийн түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүн, хамгийн өргөн цар хүрээтэй хөтөлбөр болж байгаагаараа онцлог юм.

Зохион байгуулагчдын зүгээс 5 тайзны 2 өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр болон уран бүтээлчдийн цагийн хуваарийг албан ёсоор танилцуулсан бөгөөд фестивалийг зорих үзэгчид өөрсдийн үзэх уран бүтээлч, очих тайз болон хоёр өдрийн төлөвлөгөөгөө урьдчилан гаргах боломж бүрдээд байна.

Тасалбар болон нэмэлт үйлчилгээний мэдээлэл

ХУУР MUSIC FESTIVAL 2026-ийн  тасалбар, байрлах сонголт, зогсоол болон бусад нэмэлт үйлчилгээ нь 2 өдрийн тусгай багц хэлбэрээр худалдаалагдаж байгаа бөгөөд албан ёсны Boxoffice.mn платформ дээр нэг дор худалдаалагдаж байна. Фестивалийн үзэгчид өөрийн туршлагыг бүрэн төлөвлөх боломжтойгоор дараах үйлчилгээ нээлттэй байна.

Тасалбар борлуулалт

  • General тасалбар 299,000 төгрөгөөр boxoffice.mn сайтаар худалдаалагдаж байна
  • SONO аппликэйшнээр дамжуулан хүүгүй, шимтгэлгүй 10 хуваан төлөх боломж

SONO аппликэйшнийн энэхүү шийдэл нь үзэгчдэд нэг дор санхүүгийн дарамтгүйгээр тасалбараа авах боломжийг олгож, фестивалийн төлөвлөлтийг илүү уян хатан болгож байна.

Camping болон байрлах сонголтууд:

  • Camping Zone буюу отог майхан байрлах тусгай бүс
  • Traditional ger буюу чулуун гэрт байрлах сонголт
  • Байшинд тухтай байрлах сонголт

Зогсоолын үйлчилгээ

  • Фестивалийн талбайд ойр байрлах, дотор байрлалтай (parking inside) бүрэн хамгаалалттай зогсоолууд.

Boxoffice.mn — тасалбар болон нэмэлт үйлчилгээ худалдаалагдаж байна

Албан ёсны вебсайт: https://xyypmusicfestival.com

📍 2026.06.26–27
📌 Гачууртын Монгол Шилтгээн

ХУУР MUSIC FESTIVAL 2026
10 Years. Five Stages. One Massive Celebration.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

PSY-ийн “Gangnam Style” дуу YouTube-д зургаан тэрбум үзэлт давж, дахин түүх бүтээлээ

20/07/2026
Дуу хөгжим Урлаг

ДАШТ анх удаа хагас цагийн тоглолт хийж, BTS, Шакира, Жастин Бибер дууллаа

20/07/2026
Дуу хөгжим Урлаг

Л.Болдбаатарын “Монголоо дуулна” тоглолт есдүгээр сарын 19-нд болно

20/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU эрүүл мэндийн шалтгаанаар тоглолт, шинэ цомгоо хойшлууллаа

21/07/2026

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь зорчих эрхийг хязгаарлах ялаа зөрчсөн тул, уг ялыг 1 жил 4 сарын хорих ялаар өөрчилжээ

21/07/2026

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирэхээр болжээ

21/07/2026

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.