Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин Жэймс Хэнди найз эмэгтэйхээ хүүгийн гарт амиа алджээ
Кино

Жүжигчин Жэймс Хэнди найз эмэгтэйхээ хүүгийн гарт амиа алджээ

Урлаг Урлаг06/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Top Gun: Maverick”, “Jumanji” зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Жэймс Хэнди найз эмэгтэйнхээ хүүгийн гарт амиа алджээ.

Энэ жил 81 нас хүрсэн Жэймс Хэндиг гэртээ нас барсан тухай дуудлага Лос-Анжелес хот дахь гэрээс нь иржээ. Дуудлага өгсөн эрэгтэй түүний аминд хүрсэн этгээд байсан бөгөөд цагдаа нар хэргийн газар очиход цээжиндээ олон удаа хутгалуулсан, ухаангүй байдалтай Жэймс Хэнди гэрийнхээ гадна хэвтэж байжээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас баржээ.

Сэжигтэн 44 настай Майкл Глэдхилл ээжтэйгээ буюу талийгаачийн найз эмэгтэйтэй хамт амьдардаг бөгөөд одоогоор чухам ямар асуудлаас үүдэн түүний аминд хүрсэн болох нь тодорхойгүй байна.

Талийгаач жүжигчин Жэймс Хэнди нь 1977 онд анх кино урлагт хөл тавьжээ. Тэрээр “Taps”, “Arachnophobia”, “Logan” зэрэг кинонууд болон “The X-Files”, “NYPD Blue”, “Castle”, “The West Wing”, “Alias”, “Beverly Hills, 90210” зэрэг Америкийн маш олон алдартай цувралуудад дүр бүтээж, амьдралынхаа турш нийт 150 орчим кинонд дүрээ мөнхөлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Овгор” уран сайхны киноны анхны тизер постер цацагдлаа

21/07/2026
Кино Урлаг

“Одиссей” кино дэлхий даяар 264.1 сая ам.долларын орлого олжээ

20/07/2026
Кино Урлаг

“Оскар”-ын шагналт жүжигчин Бренда Фрикер 81 насандаа таалал төгслөө

19/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь зорчих эрхийг хязгаарлах ялаа зөрчсөн тул, уг ялыг 1 жил 4 сарын хорих ялаар өөрчилжээ

21/07/2026

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирэхээр болжээ

21/07/2026

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.