Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Зочид буудлын эзэн” олон ангит кино дахин үзэгчдийн хүртээл болж эхэллээ
Кино

“Зочид буудлын эзэн” олон ангит кино дахин үзэгчдийн хүртээл болж эхэллээ

Урлаг Урлаг06/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2000-гаад оны эхээр цэнхэр дэлгэцээр гарч, Солонгос соёлын давалгааг (Hallyu) Монголд эхлүүлсэн хамгийн анхны кинонуудын нэг бол “Зочид буудлын эзэн” (Hotelier) юм. Энэ олон ангит кино 2001 онд Өмнөд Солонгосын MBC телевизээр цацагдсан бөгөөд Солонгосын олон ангит киноны “алтан үе”-ийн сор болсон бүтээлүүдийн нэг.

Тэгвэд нийт 20 ангитай, тансаг зэрэглэлийн зочид буудлын менежмент, бизнесийн өрсөлдөөн болон ээдрээтэй хайр дурлалын харилцааг маш сонирхолтойгоор харуулдаг энэхүү олон ангит кино дахин үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Тодруулбал, “Зочид буудлын эзэн” олон ангит кино өчигдөр /2026.06.05/-өөс “Asianbox” сувгаар гарч эхэлжээ.

30 жилийн түүхтэй, нэр хүндтэй “Сөүл зочид буудал”-ын захирал гэнэт зүрхний шигдээсээр нас барснаар зочид буудалд санхүүгийн болон удирдлагын хямрал нүүрлэнэ. Талийгаач захирлын эхнэр буудлаа авч үлдэхийн тулд тэмцэх бөгөөд нөгөө талд нь уг зочид буудлыг өөрийн болгохоор улайрч буй өрсөлдөгч компани гарч ирдэг. Өрсөлдөгч тал зочид буудлыг хүчээр худалдаж авах (M&A) ажлыг гүйцэтгүүлэхээр Америкт боловсрол эзэмшсэн, хүйтэн хөндий, чадварлаг мэргэжилтэн Шин Дун Хёг-ийг хөлсөлснөөр гол тэмцэл эхэлнэ.

Шин Дун Хёг (Жүжигчин: Бэ Ён Жүн / Bae Yong-joon): Америкт өссөн, зочид буудал худалдан авах чиглэлээр мэргэшсэн олон улсын зуучлагч. Тэрээр “Сөүл зочид буудал”-ыг унагах даалгавартай ирсэн ч буудлын менежер бүсгүйд дурласнаар түүний төлөвлөгөө болон дотоод сэтгэл нь өөрчлөгддөг.

Со Жин Ён (Жүжигчин: Сон Юн А / Song Yoon-ah): “Сөүл зочид буудал”-ын үнэнч, тууштай, эрч хүчтэй менежер бүсгүй. Тэрээр буудлаа аврахын тулд хуучин хайртай залуугаа буцаан авчрахаар Америкийг зорьдог бөгөөд хожим нь Шин Дун Хёгтой хайр сэтгэлийн холбоотой болно.

Хан Тэ Жүн (Жүжигчин: Ким Сын Ү / Kim Seung-woo): Уг зочид буудлын ерөнхий менежер асан. Нэгэн таагүй хэргээс болоод ажилаа өгч Америкт амьдарч байсан ч Со Жин Ёны ятгалгаар буудлаа аврахаар эргэн ирж, Дун Хёгийн гол өрсөлдөгч болдог.

Ким Юн Хи (Жүжигчин: Сон Хе Кё / Song Hye-kyo): Зочид буудлыг худалдаж авахаар улайрч буй тэрбумтан эрийн тэрслүү охин. Эцгийнхээ дарамтаас зугтан “Сөүл зочид буудал”-д зөөгчөөр ажилд орох бөгөөд ерөнхий менежер Хан Тэ Жүнд ухаангүй дурлана.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Овгор” уран сайхны киноны анхны тизер постер цацагдлаа

21/07/2026
Кино Урлаг

“Одиссей” кино дэлхий даяар 264.1 сая ам.долларын орлого олжээ

20/07/2026
Кино Урлаг

“Оскар”-ын шагналт жүжигчин Бренда Фрикер 81 насандаа таалал төгслөө

19/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь зорчих эрхийг хязгаарлах ялаа зөрчсөн тул, уг ялыг 1 жил 4 сарын хорих ялаар өөрчилжээ

21/07/2026

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирэхээр болжээ

21/07/2026

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.