Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг08/06/2026Шинэчлэгдсэн:08/06/2026Сэтгэгдэл байхгүй16 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоног /2026.06.08-2026.06.14/-ийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Мөнгөн орлого орж ирэх нь удаан байх хэдий ч сайжирч байгаа нь мэдрэгдэнэ. Мэдээлэл болон туршлага солилцоход таатай. Аялал, жуулчлал, албан томилолтоор явахад тааламжтай. Томоохон ажил хэрэг төлөвлөсөн байгаа ч аль болох таатай байдлыг мэдрэх нь хамгийн чухал. Бусдын зөвлөгөөг ч сайн сонс. Хамтрагч нарын дунд таагүй уур амьсгал бий болж магадгүй. Асуудлыг хурцатгалгүйгээр тайван хүлээцтэй ханд. Худалдаа арилжаа хийдэг хүмүүс их аз туршсан зүйл хийнэ. Хуулийн асуудал таны талд амжилттай байна. Гэхдээ төлөвлөөгүй зардлаас болж алдагдал хүлээж болзошгүй. Мөнгө амархан орж ирсэн шигээ тэрнээс хурдан алга болно. Чухал бизнесийн үйл ажиллагаанд өөрийн хамаарах зүйлийг аль болох хуулийн дагуу хий. Өнгөрсөн бухимдлыг эргэн сөхвөл хэрүүл маргаан өдөөнө. Аливаа зөрчлийг яриа хэлэлцээр, харилцан буулт хийж даван туул. Сэтгэлийн хөдөлгөөн ихсэх нь зөрчлийг дэвэргэнэ. Төлөвлөсөн зорилгодоо хүрэхийн төлөө аз од ба удирдах чадварыг хослуул. Долоо хоногийн сүүл рүү амжихгүй ажилдаа хэн нэгнээс тусламж гуйхаас бүү нэрэлх. Ойр дотнын хэн ч гэсэн тусламжийн гараа сунгахад бэлэн байх болно. Төвөгтэй асуудлыг тал бүрээс нь харж чадвал шийдэхэд тийм ч хэцүү биш байх болно. Олон төрлийн сэдвээр судалж, мэдлэгээ зузаатгаж чадвал таны нэр хүнд өсөх болно. Хайр дурлалын харилцаанд зарим нэг бэрхшээл тохиолдох боловч түр зуурын асуудал байна. Яг одоо байгаа тэр мөчдөө л анхаарал тавьж, таатай орчноос эрч хүч олж ав. Таны эргэн тойрны уур амьсгалыг хэн ч эвдэх ёсгүй гэдгийг сана. Од эрхсийн нөлөө таныг дотроосоо болоод гаднаасаа гэрэлтэхэд тусална. Та өөрийн мэдрэмж, хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөлдөө бүтээлч ханд. Таны сэтгэл зүрхийг эзэмдсэн жинхэнэ дурлал ирж болзошгүй.

ҮХЭР

Гадаад улс руу боловсролоо дээшлүүлэх болон арилжааны наймаа хийх зорилгоор явах бололтой. Хэдийгээр хайр дурлалын харилцаа тань их цаг зарцуулах шаардлага үүсгэх ч гэлээ ажилдаа л анхаарал хандуул. Төлөвлөсөн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй бол маш их эрч хүч шаардана. Гэрээ хэлцэл байгуулах ажилд өөрийн нэр алдар, албан тушаалд дулдуйдах нь буруу байх болно. Хүрэхээр чармайж буй оргилдоо зөв арга замаас очих нь гол зорилго байх ёстой. Зарим хүмүүс завгүй ажилтайгаа зууралдсаар, чухал уулзалтаа мартаж болзошгүй. Тиймээс ажлаа эртхэн зохицуулж, бусдын итгэлийг алдахгүй байх хэрэгтэй. Үйл ажиллагаа шинээр эхлэх бол хэн нэгэнд найдсаны хэрэггүй. Зарим хүмүүс урт хугацааны аялалд явах эсвэл олон улсын худалдаа эрхлэхийг хүсэж магадгүй. Визийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн хүсэлт бүтэх хандлагатай байна. Гэр бүлийн хүрээнд харилцан үл ойлголцол гарах магадлалтай байна. Үнэтэй эд зүйл худалдан авах бол нэг их яараад байхын шаардлагагүй. Үрсэн мөнгөнийхөө хойноос та удаан хугацааны туршид харамсах магадгүй бололтой. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь асуудлыг шийдэх хамгийн энгийн арга гэдгийг сана. Долоо хоногийн сүүл рүү өв хөрөнгөтэй холбоотой хууль шүүхийн үйл ажиллагааг журам дүрмийн дагуу шийдвэрлэх хэрэгтэй болно. Амьдралд тохиох үйл явдал бүхэн таныг ивээх мэт үе үе санагдана. Гэвч өөрийн хүчтэй байдлаа хадгалахын тулд санхүүгээ анхаарах хэрэгтэй. Сайн наймаа хийх, сугалаанд хожих зэргээр санхүүгийн хувьд амжилттай байна. Гэхдээ гэнэт олж авсан зүйлээ амархан алдаж болзошгүй. Хэчнээн ашигтай байсан ч хуулийг уландаа гишгэх аливаа саналаас татгалз. Бусдын гомдоллохыг тэгтлээ их сонсох шаардлагагүй. Харин асуудлын учир шалтгааныг олох нь дээр. Хэдий ажил ихтэй байгаа боловч залуу хүмүүс эсрэг хүйстэнтэйгээ романтик харилцаа тогтооход цаг гарга. Зарим утасны дуудлага тун чухал байж магадгүй. Найзууд болон дотнын хүмүүс дэмжлэг үзүүлнэ. Хань ижил, үр хүүхэд болон аав ээжийгээ халамжлах цаг гарга. Үр хүүхдэдээ өмнөхөөсөө илүү анхаарал тавь.

ИХЭР

Энэ долоо хоногийн эхэн таны хувьд маш их аз завшаантай үе тул онцгой зорилго хүсэл эрмэлзэлд тань дэвшил авчрах боломжуудыг барьж авахын тулд сэрэмжтэй бай. Дараа нь юу болох эсэхэд санаа зоволгүй урдаа байгаа зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлж ажилла. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр бий болсон бодлууд муу шийдвэрт хүргэнэ. Бусадтай сөргөлдөх нь таныг хууль журам давахаас өөр аргагүй болгоно. Муу энергитэй хүмүүсээс аль болох хол бай. Мөнгө санхүүгийн болон хувийн асуудлаа хамаагүй ярихаас болгоомжил. Зарим зүйлийг урсгалаар нь хийснээр зөв гэдгийг мэдрэх болно. Төлөвлөөгүй ажил байсан ч тайван хүлээж ав. Гэхдээ гэнэтийн шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Урьд нь бүтэшгүй мэт санагдаж байсан зарим зүйлийг төвөггүй шийдэж чадна. Таны ажил хэрэг бусдын тусламж авах шаардлагатай болсон үед олон зүйл ухаарч мэднэ. Зарим эргэлзээтэй байсан асуудалд амжилттай дүгнэлт нотолгоо гаргавал үр дүн дээшилнэ. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс таны итгэл найдварыг дэмжиж байна. Тиймээс энэ завшааныг ашиглан мөрөөдөлдөө хүрэх боломж байна. Таны нэр хүнд өсөж эхэлнэ. Хэрвээ чухал уулзалт, хугацаанд нь дуусгах ажил байгаа бол анхаарал сарниулах бүхнээс холдох хэрэгтэй. Аливаа үйл явдлын гадаад тал бус дотоод мөн чанарыг илүү олж харах хэрэгтэй. Зарим харилцаа тасрах боловч та хүмүүсийн мөн чанарыг танина. Амьдралын шалгалтад бүдэрсэн харилцаа таныг илүү сайнаар өөрчилнө. Энэ үед хэн нэгэнтэй хэт ойртож танилцалгүй тайван бай. Хамгийн ойр дотнын хүмүүстээ халуун сэтгэлийн дулаан үгс хэлэх хэрэгтэй. Танд шинийг эрэлхийлэгч санаа болон гэгээлэг бодлууд байна. Хэрвээ та аялмаар байгаа бол захиалгаа өг. Холын аялал танд өгөөжтэй байна. Харилцаа холбоо бол амин чухал зүйл гэдгийг санаарай. Чөлөөтэйгөөр юуг ч хамаагүй ярилцах нь хайр дурлалын харилцаагаа бэхжүүлэхэд тустай.

МЭЛХИЙ

Уян хатан шийдвэр гаргаж, хүлээцтэй байж чадвал нэр хүнд тань мэдэгдэхүйц бэхэжнэ. Од эрхэс танд оюун бодлоо засаж, хэрэгтэй хэрэггүй зүйлсэд цагаа гарздахгүй байхыг зөвлөж байна. Юу ч болж байсан ямар ч үед хурдан сэтгэх чадвар зайлшгүй хэрэг болно. Шинэ ажил эхлэх хүмүүс холбогдох судалгааг сайн хийж, мэргэжлийн хүмүүсээс илүү их мэдээлэл цуглуул. Багийн үйл ажиллагааг чухалчилбал санаанд оромгүй эерэг үр дүнг мэдэрнэ. Харин эрсдэлтэй ажил хэргийг энэ үед бүү эхэл. Гарч ирэх хууран мэхлэлт, хуурамч байдлууд нь таныг шийдвэр гаргахаасаа өмнө бүх нөхцөл байдлыг нарийвчлан сайн судалж үзэх хэрэгтэйг сануулах болно. Санхүүгийн чухал шийдвэр гаргахад тохиромжгүй цаг үе. Өндөр хүлээлт бэрх дарамт бий болгоно. Энэ үед тусах өвчин эдгэхгүй удаашрах бололтой. Тиймээс өөрийгөө сувилж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү бүүдгэр нөхцөл байдлаас болж сул дорой байдал бий болно. Гэсэн ч шийдвэрлэх арга зам гарч ирнэ. Өөрийгөө стресст оруулж, олон юм бодолгүй нөхцөл байдлыг шийдэгдэхийг хүлээ. Боломжтой бол аливаа чухал хэлэлцээрийг түр хойшлуулсан нь дээр. Таны хамгийн түрүүнд хийх зүйл бол хүмүүсийг сайн ажигла. Таны бусдыг мэдрэх болон эргэн санах чадвар сэргэнэ. Санхүүгийн алдагдлаас зайлсхийж чадахгүй бол хэрэгцээгээ багасга, үнэтэй эд юмс бүү худалдан ав.

АРСЛАН

Хэн нэгэнд тусалснаар мөнгөөр худалдаж авч чадахгүй өөрийн гэсэн үнэт зүйлийг олж авна. Ажил хэрэгт таныг дарамт угтах бөгөөд хэрхэн хүлээн авахаа мэдэхгүй тээнэгэлзэнэ. Юу ч санаснаар болохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй ч хэтэрхий хүндээр бодох хэрэггүй. Эрч хүчээ бүтэлгүй зүйл үрэх магадлалтай. Алдагдалд орж болзошгүй үйлдлээс зайлсхий. Танаас ихээхэн оюун санааны болон биеийн эрч хүч шаардсан зүйл бүү хий. Эрүүл мэнддээ анхаарал тавьж сайн унтаж амар. Долоо хоногийн дунд үеэс хойш санхүүгийн чадвараа дээшлүүлэх сайхан боломж олдоно. Санаачилгыг бүү алд. Бусдын тусламжаас бүү татгалз. Зүүд зөнтэй байх бөгөөд хүсэл биелнэ. Шийдвэр гаргахад амаргүй зүйл тохиолдоно. Дотоод сэтгэлээ сонсож, зөн билгээ дагахад алдахгүй. Од эрхэс танд шинэ эхлэлийн дохио өгч байна. Шинэ найз нөхөдтэй болох боломж гарч байна. Хамт олны уулзалт, цуглаан эсвэл хурал зөвлөгөөн зэрэг бүхий л үйл ажиллагаанууд таны хүрээллийг тэлнэ. Өөрийнхөө дуртай зүйлсийг хийж бусад хүмүүстэй илүү хөгжилтэй байх газарт оч. Ганц бие хүмүүс сайн танихгүй хэн нэгэнтэй болзох ч энэ нь бодож байснаас хамаагүй дээр байж, удаан хугацааны харилцаа үүсэх магадлалтай байна. Хэрэв аялал төлөвлөсөн бол эртхэн тасалбараа худалдаж ав. Хөрөнгө мөнгөний асуудлаа сайн нягталж, тайван төлөвлө. Буруу алхам хийж гэр бүлдээ асуудал үүсгэхгүйн тулд хамтран ярилцаж байж шийдвэр гарга.

ОХИН

Өмнөх идэвх чармайлтгүй байдал амжилтад саад болж болох авч яг одоо таны оюун ухаан хурц сэргэг байна. Мөн эд материал, мөнгөн хөрөнгийн асуудал ч хэрхэн илүү их орлого олох вэ гэдэг дээр төвлөрөх шаардлага бий болгоно. Энэ үед тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж чадвал та амжилт олох болно. Од эрхсээс ирэх зарим таагүй нөлөөлөл бэрхшээл үүсгэж болох тул сэтгэл санаагаа бэлэн байлга. Нэгэн зэрэг олон зүйл хийх гэсний хэрэггүй. Дэмий үйлд сатааралгүй барьсан ажлаа үр дүнтэй хийхийг хичээ. Таны хувьд дэвшил гаргахад чинь саад болж болох хэд хэдэн бэрхшээлтэй асуудалтай тулгарахад бэлэн бай. Сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдэлгүй, аль болох тайван гэхдээ хэцүү зүйлийн өмнө бууж өгөхгүй бай. Аажуухан урагшлах нь ямар ч өөрчлөлт хийлгүйгээр дэмий суухаас дээр гэдгийг сануулж байна. Хуурамч хандлагууд нь мэргэжлийн чармайлтаас боломжийг олж авах мөн санхүүтэй холбогдоход хүчтэй нөлөөлнө. Иймээс бизнес эрхлэгч нар уг хандлагыг илрүүлэхийн тулд анхааралтай ажиллаарай. Бүх зүйл ном ёсоор байгаа эсэхийг шинээр шалгаарай. Хэр удаан хамт байгаа гэдгээ хайхралгүй найзууддаа мөнгө зээлэхээс түдгэлзэх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү адал явдалтай түүх, хэтрүүлсэн шаардлага нь үймээн будилаан авчрах төлөвтэй байна. Хүлээн авсан бүх чухал мэдээллээ шалга. Юунд хүргэхийг мэдэх хүртлээ санхүүгийн асуудлаар шийдвэр гаргахаа хойшлуул. Та хүмүүст өөрийгөө буруугаар ойлгуулахыг хүсэхгүй байгаа бол товч тодорхой заавар өгөхдөө анхаарах хэрэгтэй. Ойр тойрноос санаанаас зохиосон зүйл худлаа яриа гаргаж магадгүй. Тиймээс сэрэмжтэй байгаарай. Энэ үед хэт ачаалалтай ажиллах нь сайн зүйл биш. Хувиа хичээх зан, зохисгүй үйлдэл таныг зовооно. Маргаанд оролцож нэр хүндээ эрсдэлд учруулснаас ямар ч асуудалд буурь суурьтай байх нь чухал. Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байх нь танд өөрийн чин сэтгэлээ харуулах боломж өгөх сайхан сонголт байх болно. Эрүүл амьдралын хэв маягийг тууштай баримтал. Бүх л хэцүү асуудлууд таны хүсэл мөрөөдөл, эрүүл мэндийн дэргэд юу ч биш гэдгийг сана. Өнгөрсөн алдаагаа тунгаан бодож, хайж байсан зөв хариултаа олж чадна. Гэр бүлийнхэн, хайртай хүмүүстэйгээ илүү их цаг өнгөрөөх нь таатай байх болно. Хайртай гэр бүлийнхэндээ анхаарал халамж тавиарай.

ЖИНЛҮҮР

Ашиг хонжоо олох, эртний хүслээ гүйцэлдүүлэх эсвэл гэнэтийн таатай мэдээ сонсож болзошгүй. Харин хэтэрхий их мөнгө үрвэл санхүүгийн асуудал таны санааг удахгүй зовоож эхлэх байх. Гэхдээ саад бэрхшээл зүгээр л цаг хугацааны асуудал байх болно. Тулгарах сөрөг үйлдлийг сөрж зогсох зоригтой бай. Тогтвортой байр суурьтай байхын тулд танд нэлээд эрч хүч хэрэгтэй болно. Таны үр бүтээлтэй байдлыг өсгөх шинжлэх ухаанч судалгаа маш чухал үе. Амьдралын эрч хүч өсөх тул таагүй явдал учирсан ч өөрийгөө оргилд байхыг мэдрэх болно. Энэ цаг үед таны ур чадвар бүх л зүйл дээр их тус дэм болох болно. Та бусдад тусалж, аливаа асуудлыг зөв шийдэх чадвартай байх болно. Харин хийж чадахаасаа илүүг амлаж болохгүй. Ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг анхааралтай судлах ёстойг бүү мартаарай. Шинэ төсөл хэрэгжүүлэх, гэрээ хэлэлцээрийг дуусгахаас зайлсхий. Асуудлыг өөрийн мэддэг уламжлалт аргуудаар хугацаанд нь шийд. Долоо хоногийн сүүл рүү хэдийгээр албадлага, хязгаарлалтыг тэвчихэд хэцүү байх боловч хэрэв та анхаарлаа төвлөрүүлж, эрч хүчээ сарниулахаас зайлсхийж чадах юм бол олон зүйлд амжилтад хүрч чадна. Боломж олдсоноор та урд нь бодож байгаагүй шинэ санаануудыг олох болно. Нэгэнт оргилж эхэлсэн тэр санаанууд танд санхүүгийн ашиг авчрах болно. Найз нөхдийн болон ажил хэргийн харилцаанд тааламжтай үе ирнэ. Найз нөхдөдөө туслах хэрэгтэй болно. Бусад хүмүүст ч өөрийн чадах чинээгээр туслахыг хичээ. Хов жив, хэл амнаас хол байхгүй бол хүмүүс таны талаар таагүй сэтгэгдэлтэй үлдэх болно. Эмхэлж цэгцлэх болон нарийн чимхлүүр ажилд ойрын хүний тусламжийг авах хэрэгтэй болно. Хайрын шинэхэн харилцаа танд өөрчлөлт болон сонирхолтой байдал өгнө. Хайртай хосууд нандин харилцаандаа шударга байх хэрэгтэй. Цуу яриагаар нэг нэгийгээ буруутгах хэрэг байхгүй гэдгийг сана. Ямар нэгэн саад тотгорыг давж чадахгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Өөртөө сэтгэл ханамжгүй байдлаа өөрчил.

ХИЛЭНЦ

Ажил хэрэгт санаандгүй нөхцөл байдал санаа зовох байдал үүсгэж магадгүй. Хэрэв олдож буй мэдээллээ үнэн эсэхийг нь мэдэхгүй байгаа бол бусдад ярьсны хэрэггүй. Хэн нэгэнтэй ярилцсанаар хүсэл зориг, ирээдүйн зорилгоо эргэн нэг харах боломжийг өгнө. Хэрвээ чөлөөт цагаараа сайн дурын үйлс хийж өнгөрүүлэхэд хэцүү байвал амлалт, үүрэг хариуцлагаа дахин нягталж, хэрэгтэй газар нь өөрчлөлт хийх цаг болсон байна. Хэрүүл маргаанаас хол байхын тулд найз нөхөд болон танилуудтайгаа зөрчилдөхөөс зайлсхий. Өөрийн үзэл бодлоо бусадтай тайван хуваалц. Бодсон ажлын биелэлт хангалттай байх тул та эерэг эрч хүчийг авна. Гэр бүлийн харилцаа холбоогоо бат бэх байлгах зүйлийг хий. Өөрийн сурч мэдсэн зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх зүйл хийж үзээрэй. Сэтгэл санааны огцом өөрчлөлт гарах болон ухаан бодол тогтворгүй байх нь ямар ч амжилтад хүргэхгүй. Муу нөхцөл байдалд анхааралтай ханд. Төлөвлөгөө өөрчлөгдөнө. Гэвч энэ бүхэн зөвхөн өнгөц асуудал байж болох юм. Энэ үед үнэтэй бараа худалдаж авах боловч удахгүй таалагдахгүй болж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү түншүүдтэйгээ болон хамтран ажиллагсадтайгаа муудалцана. Хүлээцтэй байх хэрэгтэй. Хэтэрхий бусдын хараат байвал төлөвлөгөө нурна гэдгээ санаарай. Бие даан ажиллаж төлөвлөгөөгөө амжилттай гүйцэтгэж байвал сэтгэл санаа өөдрөг байх болно. Ямар нэг чухал ажил амжуулбал санхүүгийн хүндрэлээс гарч хувийн зорилгоо биелүүлэхэд асуудалгүй болно.Аливаа учрал тохиолд тайван хандаж, ямар нэгэн өвөрмөц зүйл сэдэх хэрэггүй. Олны хөлийн газарт байхдаа аль болох цагийг үр дүнтэй өнгөрүүл. Таныг стресст оруулж байгаа зүйлийг түр ч болов мартаж, сэтгэлээ цэвэрлэ. Энэ нь танд бусдын нөлөөнд оролгүй, эрх чөлөөгөө мэдрэх боломж олгоно. Урьд нь очиж үзээгүй газарт аялах нь таныг сэргээх болно.

НУМ

Эргэн тойронд будилаан дэгдэж хамгийн тодорхой төлөвлөгөөг ч бусдад ойлгуулахад амаргүй байж магадгүй. Хэн нэгэн таныг хуурахаар оролдож болох юм. Таны сэтгэл санаа болон биеийн тэнхээ суларна. Өөрийн үзэл бодлоо баталж, амьдралын хэв загвараа дахин нэг харах хэрэгтэй. Өөрийн онцлогт тохирсон шинэлэг сонголт хийх нь чухал үе. Төлөвлөгдөөгүй зарлага болон дэмий зугаа цэнгэлийн арга хэмжээнд хязгаарлалт хий. Энэ үед сонголт хийхдээ зөв эсэхийг нь сайн тунгаан бодох хэрэгтэй. Зам дээр гэнэтийн саад гарах тул үнэнч байдал чухал гэдгийг сана. Зөн билиг таны бодлыг хурцалж сэрэмжтэй байлгах болно. Од эрхсийн зарим шилжилт таны харилцаанд нөлөө үзүүлэх бололтой. Өөртөө сайн анхаарал тавьж чадахгүй бол байр сууриндаа эргэлзэхэд хүрч мэднэ. Долоо хоногийн сүүл рүү зарим хүмүүс гэнэтийн өөрчлөлтөөр хуучин амьдралдаа баяртай гэж хэлэх болно. Мэдээлэл технологийн салбарт амжилт олох боломж гарч ирнэ. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө сайн бод. Сэтгэлийн хөөрөл болон урам зориг тань хоромхон зуурт л үргэлжлэх болно. Од эрхсийн нөлөөгөөр таны бие махбод болоод сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Тиймээс шинэ зүйл туршихад тохиромжгүй. Хайр дурлалын харилцаа хэн хэндээ сэтгэлээ хир нээхээс хамаарах болно. Хайртай хүндээ бүх зүйл дээр зөв ойлголт өгөхийг хичээвэл алдаа бага гарахаар байна. Романтик болзоо баяр хөөртэй дурсамж үлдээнэ. Удаан уулзаагүй найз нөхөд, хамаатан садангуудынхаа гэрт айлчил. Цагийг аль болох тайван бөгөөд найрсаг уур амьсгалд өнгөрүүлэхийг зорь. Гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ярьж суух боломжийг өөрөөсөө бүү түлх. Од эрхсийн нөлөө гэр бүлийн амьдралыг ивээх тул та дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэх болно. Дур булаам байдал нэмэгдэнэ. Гэхдээ халдварт өвчин тусч болзошгүй. Хууч өвчин хөдөлж магадгүй.

МАТАР

Од эрхэс ивээх тул хамтын болон үл хөдлөх хөрөнгийн асуудал танд ашигтай шийдэгдэнэ. Туршлага хуримтлуулж, их зүйлийг ойлгож ухаарах боломж гарах болно. Түнш болон хөрөнгө оруулагчаас сайхан санал хүлээж авах магадлалтай. Санхүүгийн тусламж эрж хайхад тохиромжтой үе байна. Удаан хугацаанд хийсэн ажлын үр дүн гарна. Мөн нэмэлт мэдээлэл олох, сургалтад явах зэргээр улам илүү ихийг сурч мэд. Од эрхэс таны бүтээлч байдал болон урам зоригийг нэмэгдүүлэх болно. Таны ажил болон хувийн амьдралд хүндрэл байсан ч зөв шийдвэр таны таагүй байдлыг арилгана. Яарсан шийдвэрээр буруу алхам хийж хамт ажиллагсдынхаа итгэлийг алдаж болзошгүй. Бүх зүйл цаг нь ирэхээр байх ёстой байрандаа очно гэдэгт итгээрэй. Өөрийн мөрөөдлөөрөө амьдарч, хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийг хүсэж байгаа бол сонирхолтой аялал төлөвлө. Долоо хоногийн сүүл рүү анхаарал болгоомжгүй хэлсэн амлалтууд таныг таагүй байдалд оруулах магадлалтай. Сэтгэл санаа тогтворгүй байж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хэд хэдэн зүйлийг хийх шаардлага танд тулгарах нь нэлээд бухимдуулах магадлалтай. Түрэмгий чиг хандлага гаргахаас зайлсхийж, хайртай хүнээ болон бизнесийн хамтрагчаа шүүмжлэхээс зайлсхий. Хэрэв хэн нэгэн таныг хуурах гэж оролдвол тэдэнд өөрийн ямар зорилготой байгааг сайн ойлгуул. Холоос ирэх мэдээ шинэ боломж авчирна. Найз нөхдөдөө гэнэтийн бэлэг барь. Бусдын үгийг сайн сонс. Сэтгэл санаа хөгжилтэй байсан ч удаан наргих хэрэггүй.

ХУМХ

Од эрхсийн нөлөөгөөр хүчтэй мэдрэмжтэй байна. Энэ шинж чанар танд ямар ч төрлийн худалдааны гэрээ хэлэлцээрийг амжилттай бүтээх боломж олгоно. Эрч хүч ихсэх тул ажиллагаа ихтэй зүйлийг ядрахгүйгээр гүйцэтгэж чадна. Хамтарч болох зүйл байвал бусдад даатгах нь илүү сайн үр дүнд хүрнэ гэдэгт найдаж болно. Зарим нэг судалгаа дүгнэлт амжилт авчрах болно. Удаан хугацаанд бодож төлөвлөсөн ажил үйлчилгээний үнэ хөлс эсвэл нэр төрлийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэл. Боломж гарвал бусдын анхааралд байх гэсэн хүсэл их төрнө. Сэтгэл зүйгээ эерэг байлгах нь сонирхолтой мөрөөдлөө олох боломж руу чиглүүлнэ. Янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах үүрэг авсан хүмүүсийн ажил төлөвлөсөн ёсоор явагдах болно. Оюун санаандаа ирээдүйд болох үйл явцыг мэдрэх болно. Шийдэмгий бус байдал эсвэл будилаан үймээн таны хамгийн том дайсан байна. Эргэн тойронд итгэлийг тань дааж чадахгүй хүмүүс байгаа гэдгийг сана. Долоо хоногийн сүүл рүү хөрөнгө өвлөж авсан асуудал таны санхүүгийн байдлыг бүрэн шийдвэрлэж өгч, хүсэж мөрөөдөж явсан зүйлээ биелтэл ихээхэн нэмэр болно. Танд өсөн дэвжих зогсолтгүй жигд давших хөдөлгөөн тохирно. Дур зоргоороо авирлаж, залхуу байдалд идэгдэхээс болгоомжтой байгаарай. Бусдыг хэл амаар дайрч доромжлох нь танд дараа нь муугаар нөлөөлнө. Үл ойлголцол зөрчилтэй байдал үүсгэхгүйн тулд ямар нэг асуудал гарахад хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Амьдралын эрч хүч буурна. Архаг хууч өвчин хүндрэх магадлал өндөр байна. Өөрийн буруу дадал зуршлаа анхаар. Хоол хүнсэндээ анхаарч, биеийн эсэргүүцлээ сайжруулах сайн чанарын амин дэм хэрэглэ. Өөрийгөө торд. Согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Өөрийгөө тайван байлгахын тулд дуртай зүйлээрээ оролд. Гэр орон тань халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байх өөрчлөлтийг хийх хэрэгтэй.

ЗАГАС

Гэнэтийн мэдээлэл эсвэл өрсөлдөгчийн санаачилга газар авна. Магадгүй зарим нэг шийдвэрээ өөрчлөх шаардлага гарч ирэх байх. Бизнесийн асуудал амаргүй нөхцөл байдал тулгана. Гэхдээ асуудлыг шийдэхэд танаас тийм ч их хичээл зүтгэл гарахгүй. Тэвчээртэй байхад суралц. Урьдын адил ирээдүйд үр ашиг нь ирэх, үнэ цэнэ нь нэмэгдэх төлөвлөгөөндөө л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ үед ямар нэг улс төрийн эсвэл ашиг сонирхлын бүлэгт нэгдэж орвол хүсэж буй өөрчлөлтөө хийхэд тохиромжтой болох мэт санагдана. Бизнесийн хамтрагч болон чухал үйлчлүүлэгчтэйгээ холбоо тогтоох нь таны сонирхолд бүрэн нийцэхгүй. Тийм учраас зөөлөн ханд. Сайн санааны үйл ажиллагаанд оролцсон хүмүүс хамтын хүчээр хийж чадсан зүйлдээ баярлах болно. Зарим нөхцөл байдалд дасан зохицохыг од эрхэс зөвлөж байна.Та бусдын зөвлөгөө болон тусламжид найдах хэрэггүй. Амьдралд гарах таамаглашгүй гэнэтийн зүйлс таны өгсөх, дэвжих замыг засах магадлалтай. Гэхдээ өөрийнхөө эрх чөлөөг хэт чухалчлан үзэх нь зарим нэг ойр дотнын хүмүүст тань таалагдахгүй бололтой. Дотоод сэтгэлээ сонсохыг хүсэхгүй байгаа нь ойлгомжгүй байдлын гол шалтгаан болж мэднэ. Хэдийгээр өдөр тутмын ажил тань танд уйтгартай санагдаж болох ч шинэ ажил хайх эсвэл өөртөө сатаарах зав өгөх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү бизнес түншлэлд таны ажил хэрэгт ухаалаг хандах байдал, асуудлыг хялбархан шийдэх чанар сайн нөлөө үзүүлнэ. Нийгмийн янз бүрийн төлөөлөлтэй уулзах санаа зорилгоо хэрэгжүүл. Өөрийн чадвар, стратеги болон төлөвлөгөөнд итгэх итгэлээ нэмэгдүүлэх үе. Хамтран ажиллах нь ажил хэргийг хурдан бүтээхээс гадна хувь хүний хөгжлийг дэмждэг гэдгийг ойлгох болно. Ямар ч ажилд их эрч хүч, хөрөнгө мөнгө үрсэн яаруу алхам хийж болохгүй. Нөлөө бүхий хамтрагч тус болохыг үгүйсгэхгүй. Хөрөнгө мөнгөний асуудал санаа зовоох ч амьдралд юу илүү чухлыг ойлго. Яг одоо биш ч цаашид тус болох ажил хэргийн танилтай болох боломж гарна. Үйл явдал танд ашигтайгаар эргэнэ. Мэдрэмжээ ашиглавал бүх үүд хаалга таны өмнө нээгдэнэ. Үүнд зориулан маш их хичээл зүтгэл гаргахад бэлэн бай. Од эрхсийн эерэг нөлөөг өөрийн дотоод авьяас чадвараа нээн илэрхийлэхэд, нөөц бололцоогоо гадагшлуулахад зориул. Өөрийн үргэлж хүсэж мөрөөддөг ч эр зориг гарган хийж үзээгүй зүйлээ одоо эхлүүл.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай Урлаг

Ордуудын зургаадугаар сарын зурхай

01/06/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

25/05/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

18/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн төрсөн өдөр

08/06/2026

Ж.Мядагбадам: Монголын говь, Мазаалай хоёр “моод” болж, ховор сэдэв нь байж чадлаа

08/06/2026

“Плано Карпини судлалыг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурал болов

08/06/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

08/06/2026

Карл Лагерфельдийн муур гэрээслэлийн дагуу өв хөрөнгөө авч чадаагүй

06/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.