Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Өнөөдөр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн төрсөн өдөр
Reels

Өнөөдөр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн төрсөн өдөр

Урлаг Урлаг08/06/2026Шинэчлэгдсэн:08/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Жинжиймаа” киноны Хонгорзулын дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Д.Ганцэцэг 1979 оны энэ өдөр Улаанбаатар хотод төржээ. Сэргэлэн адтай, алаг нүдэн Д.Ганцэцэг СУИС-ийг 2000 онд ганцаараа улаан дипломтой төгсжээ. Оюутан ахуйгаасаа УДЭТ-т ажиллаж, “Надаар тоглосон хайр”, “Бооцоо”, “Хайрын виз”, “Цахлай”, “Гамлет”, “Тэнгэрийн хүү” гэхчилэн түүхэн, орчин үеийн, сонгодог гээд бүх төрлийн жүжгүүдийн гол дүрүүдэд өөрийгөө сорьж байв.

УДЭТ-аасаа гарч, хэсэг хугацаанд “Хувьсал” продакшнаар “овоглосон” тэрбээр 2018 онд жүжигчин А.Ганчимэгтэй хамтран “Аримун” продакшнаа байгуулж өөрсдийн уран бүтээлээ хүргэж эхэлсэн юм. Тодруулбал, 2019 онд “Халуун зүрх” киногоо нээсэн бол 2023 оны намар “Хүний ээж” уран сайхны киногоо хүргэсэн.

Тэрбээр зөвхөн дэлгэцээр төдийгүй тайзнаас үзэгчидтэйгээ “уулзсаар” байгаа. 2021 онд “Орфей” театрынхан Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романыг жүжиг болгоход тэрбээр Улсын яллагчийн дүрд тоглосон бол 2023 онд “Мөрөөдлийн театр”-ын “Шөнө буусан аадар” уянгын драмын жүжиг, 2024 онд “Орфей” театрын “1984” постдрамын жүжиг, “Амьдрахуй” драмын жүжигт мөн тоглосон юм.

Жүжигчнээс гадна эрх зүйч мэргэжилтэй тэрбээр “Сити” их сургуульд жүжиглэх уран чадварын багшаар ажиллаж буй.

Харин яг одоо тэрбээр найруулагч П.Дэлгэрбаярын “Харанхуйгаас сонсогдох орь дуу” олон ангит киногоор цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулзаж буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин Б.Билгүүний төрсөн өдөр

06/06/2026
Reels Урлаг

Дэлхийн топ 18 миссийн нэгээр шалгарсан мисс, жүжигчин Ц.Аззаяа гэж хэн бэ?

02/06/2026
Reels Урлаг

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин, бүжигчин С.Амармандах энэ өдөр мэндэлжээ

28/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Нохойтой дөрвөн танкчин”, “Яношик”, “Аминаас чухал үйлс” киног үзэгчдэд хүргэнэ

08/06/2026

“Туурайн цуурай” үзэсгэлэн дэлгэлээ

08/06/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн төрсөн өдөр

08/06/2026

Ж.Мядагбадам: Монголын говь, Мазаалай хоёр “моод” болж, ховор сэдэв нь байж чадлаа

08/06/2026

“Плано Карпини судлалыг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурал болов

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.