Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ
Оддын амьдрал

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

Урлаг Урлаг08/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас  Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар Сүхбаатарын талбайгаас гараагаа өнгөрсөн баасан гараг /2026.06.05/-т эхлүүлжээ.

Тэрбээр өдөрт дунджаар 35 км зам туулж 12 хоногийн хугацаанд Эрдэнэт хотод хүрнэ гэж тооцоолжээ. Жүжигчин өсвөр насандаа хөнгөн атлетикаар хичээллэж, гүйлтийн спорт сонирхдог байсан нь энэхүү томоохон зорилгыг хэрэгжүүлэх шалтгаан болсон.

Ш.Мөнхбаяр энэ санаагаа анх 2025 онд гаргажээ. Түүний хувьд энэ нь зөвхөн спортын сорилт биш харин гэр бүл, дурсамж, амьдралын үнэт зүйлстэй нь холбоотой онцгой утга учиртай аялал болох аж.

“Хоёр хүүдээ хөдөлмөрч, тууштай байх үлгэр дуурайлал үзүүлэхийг хүссэн. Бас надад өөр нэг гүн шалтгаан бий. Би аавыгаа өөд болсноос хойш 21 жилийн дараа анх удаа түүний газар дээр очих гэж байна” хэмээн ярилаа.

Тэрбээр Улаанбаатараас Эрдэнэт хүрэх замдаа нийт таван тусгай нэвтрүүлэг бэлтгэж, зам дагуух долоон суурин газраар дайран өнгөрөх юм. Тэндэхийн хүмүүсийг энэхүү аялалд хамт нэгдээсэй хэмээн уриалсан.

Энэхүү холын зайн гүйлтийн бэлтгэлийг мэргэжлийн түвшинд хангах зорилгоор Монголын хөнгөн атлетикийн холбооноос дасгалжуулагч томилон ажиллуулж байгаа бөгөөд бэлтгэл сургуулилт хангалттай хийсэн гэдгийг онцлов.

Ш.Мөнхбаярын гэргий Б.Сүйхцагаан нөхрийнхөө шийдвэрийг анх сонсоод эргэлзэж байсан ч өнөөдөр хамгийн том дэмжигч нь болжээ.

Тэрбээр “Анх нөхөр маань Эрдэнэт хүртэл гүйнэ гэхэд үнэхээр итгээгүй. Харин ярьж байсан зүйлс нь бодит ажил болж эхлэхэд л итгэсэн. Хамгийн гол нь эрүүл мэнд учраас энэ тал дээр бүх талаар нь дэмжинэ. Улаанбаатараас гарахад нь үдэж өгнө. Замд нь хэд хэдэн удаа очиж эргэнэ. Зорьсон газартаа саад бэрхшээлгүй, эрүүл саруул хүрч очоосой гэж хүсэж байна” гэсэн юм.

Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулсан энэхүү 400 км-ийн гүйлт нь зөвхөн тэсвэр хатуужлын сорилт бус, аавдаа хүрэх хүүгийн сэтгэл, хүүхдүүддээ үлдээх үлгэр дуурайлал, мөрөөдөлдөө үнэнч байх хүний тэмүүллийн бэлгэдэл болж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Bad Bunny Пап ламтай уулзжээ

13/06/2026
Оддын амьдрал Урлаг

BTS-ийн V “Coca-Cola”-гийн сурталчилгаанд тоглолоо

11/06/2026
Оддын амьдрал Урлаг

Япончууд Трампаас анимэ дүрүүдээ харамлаж байна

11/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Bad Bunny Пап ламтай уулзжээ

13/06/2026

Тейлор Свифт түүх бүтээж, дуу зохиогчдын алдрын танхимд багтсан хамгийн залуу эмэгтэй боллоо

13/06/2026

Эжен Делакруагийн зургийг амжилттай сэргээн заслаа

13/06/2026

Ко Сонг Хүн: Ази гэхээр хамгийн түрүүнд Монгол Улс санаанд ордог болохын тулд “Супер концерт”-ыг хийж байгаа

13/06/2026

УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, Б.Золзаяа нар Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа “Татьяна” жүжгийн гол дүрүүдэд тоглолоо

13/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.