Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Эрдэнэт хотын ойн баримтат киног Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал найруулна
Кино

Эрдэнэт хотын ойн баримтат киног Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал найруулна

Урлаг Урлаг09/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрин зууны бахархал болсон Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан бүтээж буй баримтат киноны зураг авалт өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Кино зураг авалт эхэлсэнтэй холбогдуулан Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл хангах ажлын багийн дарга Б.Оюун-Эрдэнэ баримтат киноны уран бүтээлчдийн баг болон ахмад сэтгүүлчидтэй уулзаж, киноны агуулга, үзэл санаа, бүтээлийн ач холбогдлын талаар санал солилцлоо.

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баримтат киног бүтээх сонгон шалгаруулалтад “НамуунЗэт” продакшн, “Золжаргал энд Сон фильм” ХХК шалгарсан бөгөөд ерөнхий продюсероор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, продюсер, баримтат киноны найруулагч Г.Золжаргал ажиллаж байна.

Баримтат кинонд Эрдэнэтийн овооны зэс, молибдений ордыг нээн илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулсан түүхэн үйл явдлаас эхлэн Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн замналыг бодит баримт, түүхэн гэрчүүдийн дурсамж, архивын материалд тулгуурлан өгүүлэх юм.

Киноны агуулгын бүтцэд уран сайхны найруулга, баримтат түүхэн эх сурвалжууд, Эрдэнэт хотын анхдагч илгээлтийн эзэд болон бүтээн байгуулалтын эхэн үеийн түүхэн хүмүүсийн амьд яриа, сурвалжлагууд багтаж, хотын хөгжлийн 50 жилийн түүхийг олон талт өнцгөөс харуулахыг онцоллоо.

“НамуунЗэт” продакшн, “Золжаргал энд Сон фильм” ХХК нь нийгмийн асуудлыг хөндсөн нийтлэл, сурвалжилга, олны танил хүмүүсийн хөрөг, баримтат кино, улс орны бүтээн байгуулалтын түүхийг өгүүлсэн бүтээлүүд зэрэг 300 гаруй уран бүтээл туурвисан, 20 гаруй жилийн туршлагатай хамт олон юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/10/2026
Кино Урлаг

Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ

22/10/2026
Кино Урлаг

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/10/2026

Монгол циркийн 85 жилийн түүхийг өгүүлэх үнэт үзмэрүүд бүхий үзэсгэлэн нээлтээ хийлээ

23/10/2026

“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо

23/10/2026

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт Берлинд боллоо

23/10/2026

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.