Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»ОУХМ Э.Даваахүү УАШТ-нээс алтан медаль хүртлээ
Спорт

ОУХМ Э.Даваахүү УАШТ-нээс алтан медаль хүртлээ

Урлаг Урлаг15/08/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
davaahuu501879762014033115076744519422014081516082415043902014-08-15-16-24[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ССАЖЯ, Монголын буудлагын спортын холбоо хамтран зохион байгуулж буй 2014 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Техник спортын төв клубт болж байна. Энэ сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 20 байгууллагын 170 гаруй тамирчид олимпийн 10 дасгалд өрсөлдөж байгаа билээ.

Уг тэмцээнд Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Б.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Н.Баяраа, ОУХМ Б.Бишрэл нарын шилдэг тамирчид онч мэргэнээ үзэж байна.

Техник спортын төвд болж буй буудлагын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр (08.14) 10 метрийн хийн гар бууны дасгалын аваргууд тодорлоо.

Эрэгтэйчүүдэд ОУХМ Э.Даваахүү, эмэгтэйчүүдэд спортын мастер Г.Тэгш-Үйлс энэ дасгалд тэргүүлэв. Эмэгтэйчүүдийн дасгалд спортын мастер цолтой хоёр тамирчин алт, мөнгөн медалийг хүртсэн нь шинэ залуу тамирчдын бэлтгэл сайн байгааг харуулж байна. Спортын мастер Г.Тэгш-Үйлсийн хувьд олон шилдэг тамирчдыг ардаа орхиж, улсын аварга цолыг анх удаа хүртээд байна. Энэ дасгалд Хөдөлмөрийн баатар, МУГТ олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа хүрэл медаль хүртсэн бол ОХУМ М.Мөнхзул 9-р байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

Мөн орон нутгаас оролцож буй тамирчид эрэгтэйчүүдийн шигшээ наймд шалгарч VI байрт шалгарсан Дорнодын М.Сэнгэдорж, эмэгтэйчүүдэд 350 оноогоор спортын I зэргийг мөн Дорнодын М.Хэрлэнтуяа биелүүлсэн байна.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хийн урт бууны дасгалууд, эрэгтэйчүүдийн гар бууны 50 м-н сонгомол дасгалын аваргууд тодрох юм. Тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш (08.16) эмэгтэйчүүдийн урт бууны гурван байрлалаас буудах дасгал болж, улсын аварга шалгарулах тэмцээн өндөрлөнө.

наймдугаар сарын 14-нд болсон тэмцээний дүн,

10 м-н хийн гар буу:

Эрэгтэй: (37 тамирчин)

Алтан медаль: ОУХМ Э.Даваахүү (“Алдар”) 581+196,4

Мөнгөн медаль: спортын мастер Г.Буянбаатар (“Аварга”) 568+191,3

Хүрэл медаль: спортын мастер О.Төгөлдөр (“Аварга”) 565+171,1

IV байр: спортын мастер Н.Цэрэнтогтох (“Алдар”) 563+151,2

V байр: спортын мастер Э.Бадамгарав (“Буудагч”) 568+129,9

VI байр: I зэрэгтэй М.Сэнгэдорж (Дорнод) 567+110.3

VII байр: спортын мастер Ш.Буянзаяа (“Аварга”) 572+91,2

VIII байр: спортын мастер Б.Шризандраа (TCT) 566+76.2 оноо.

Эмэгтэй: (39 тамирчин)

Алтан медаль: спортын мастер Г.Тэгш-Үйлс (“Аварга”) 375+191,7

Мөнгөн медаль: спортын мастер Н.Шинэмөрөн (“Алтан Илд”) 376+189,8

Хүрэл медаль: Хөдөлмөрийн баатар, ОУХМ О.Гүндэгмаа (“Алдар”) 373+171,2

IV байр: спортын мастер Б.Энхжин (Техник спортын төв) 373+151,7

V байр: ОУХМ Г.Хэрлэнцэцэг (“Алдар”) 376+131,1

VI байр: ОУХМ Ө.Өлзийням (“Аварга”) 373+112.1

VII байр: ОУХМ Т.Баярцэцэг (“Аврагч”) 378+92,4

VIII байр: спортын мастер А.Ичинхорлоо (TCT) 374+74.3

IX байр: ОУХМ Ц.Мөнхзул (Төв ЦГ, “Хангарьд”) 369 оноогоор тус тус шалгарчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

28/02/2026

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.