Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Playtime festival 2026”: Наадмын оргил өдрийн буюу 1 өдрийн тасалбар борлуулагдаж эхэллээ
Дуу хөгжим

“Playtime festival 2026”: Наадмын оргил өдрийн буюу 1 өдрийн тасалбар борлуулагдаж эхэллээ

Урлаг Урлаг25/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Playtime Festival 2026” наадмын оргил өдөр болох долдугаар сарын 4-ний бямба гарагийн Last Day Ticket буюу нэг өдрийн тасалбар албан ёсоор борлуулагдаж эхэллээ.

Энэ жил “Playtime Festival” тасалбарын сонголтоо өргөжүүлж, одоо борлуулагдаж буй 2 болон 3 өдрийн тасалбаруудаас гадна фестивалийн сүүлийн өдөрт оролцох хүсэлтэй үзэгчдийн хүсэлтэд үндэслэн Last Day Ticket буюу нэг өдрийн тасалбарыг шинээр борлуулалтад гаргаж байгаа юм байна.

Фестивалийн сүүлийн өдөр нь энэ жилийн хамгийн өргөн цар хүрээтэй, олон өнгө аяс огтолцсон хөгжмийн хөтөлбөрөөр өндөрлөх бөгөөд дэлхийн болон Монголын тайзнаа өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн уран бүтээлчид уран бүтээлээ хүргэх юм.

Энэ өдрийн хөтөлбөрийг Франц–Британийн домогт “Stereolab” болон Өмнөд Солонгосын орчин үеийн indie хөгжмийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг “HYUKOH” тэргүүлнэ. Харин электроник хөгжмийн тайзнаа Helena Hauff, DJ Stingray 313, Identified Patient зэрэг артистууд тоглож, фестивалийн төгсгөлийн өдрийн эрч хүч, хэмнэлийг тодорхойлох болно.

Мөн “The Lemons”, “HONH”, Enji, Lord Spikeheart, One Click Straight, “Fat Cat” Jazz Club, “Silhouette Tuesday”, JPBS, IWKC зэрэг олон улсын болон Монголын уран бүтээлчид рок, жазз, электрон, альтернатив, экспериментал хөгжмийн урсгалуудыг нэг дор нэгтгэн, “Playtime Festival”-ийн хамгийн дурсамжтай үдшийг бүтээхээр бэлтгэж байна.

2026 оны долдугаар сарын 2–4-ний өдрүүдэд “Playtime” хүрээлэнд зохион байгуулагдах “Playtime Festival” нь 24 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд олон улсын болон дотоодын нийт 124 артист, 17 улсын уран бүтээлчдийг нэгтгэсэн, фестивалийн түүхэн дэх хамгийн өндөр төсөвтэй lineup-ийг толилуулж байгаагаараа онцлог юм.

Үүнээс гадна Тайландын “Big Mountain” болон “Wonderfruit” фестивалиудын тайзны бүтээлээрээ танигдсан олон улсын продакшны багууд, мөн дэлхийн хэмжээний хөгжмийн наадмууд дээр ажилласан туршлагатай мэргэжилтнүүд фестивалийн тайз, визуал бүтээн байгуулалтад нэгдэн ажиллаж байгаа нь энэ жилийн фестивалийн онцлох ялгарал болж байна.

Зөвхөн нэг өдрийн хөтөлбөрт л гэхэд олон улсын болон Монголын хөгжмийн тайзнаа өөрийн өнгө төрхөө бүрдүүлсэн 40 гаруй уран бүтээлч, хамтлаг оролцох бөгөөд фестивалийн хамгийн өргөн хүрээтэй урлаг, хөгжмийн болон хөгжмийн бус хөтөлбөрүүд энэ өдөр төвлөрчээ.

“Playtime Festival”-д бүтэн гурван өдөр оролцох боломжгүй ч фестивалийн хамгийн оргил өдрийг алдахыг хүсэхгүй байгаа бол Last Day Ticket нь үзэгч таны хамгийн тохиромжтой сонголт байх болно.

Тасалбаруудыг “Playtime Festival”-ийн албан ёсны вэбсайт www.playtimefestival.com болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр худалдан авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дэлхийн супер од Элтон Жон Монголд ирнэ

25/06/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Хү” хамтлагийн “Чонон сүлд” тоглолт наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

25/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Хуур” хөгжмийн наадам “Монгол шилтгээн”-д болно

25/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн супер од Элтон Жон Монголд ирнэ

25/06/2026

Олон улсын музейн зөвлөлийн ээлжит хуралдаан Парис хотноо эхэллээ

25/06/2026

“Playtime festival 2026”: Наадмын оргил өдрийн буюу 1 өдрийн тасалбар борлуулагдаж эхэллээ

25/06/2026

ФОТО: “Хү” хамтлагийн “Чонон сүлд” тоглолт наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

25/06/2026

“Толбо” богино хэмжээний киноны нээлт боллоо

25/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.