Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
Дуу хөгжим

“Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

Урлаг Урлаг26/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Даншиг наадмын хүрээнд зургаадугаар сарын 28-ны орой 20:00 цагт Төв талбайд хаалтын арга хэмжээг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойтой хамтатган зохион байгуулах гэж буй. Энэхүү тоглолтын талаар уран бүтээлчид мэдээлэл өглөө.

Гавьяат жүжигчин, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Ч.Насантогтох “Манай хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод рок попын бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчид оролцоно. “Соёл-Эрдэнэ” бол бүхэл бүтэн түүхийг өгүүлсэн хамтлаг юм. “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх яаж эгшиглэж байсан яг тэр хөгжмийн найруулгаараа тоглоно. Бидний тоглолтын бэлтгэл хангагдаад байна. Үзэгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч Б.Наранбаатар “Тэртээх 55 жилийн өмнө Монгол Улсад анх рок попын үндэс суурийг тавилцаж, нөхдийнхөө хамт “Соёл-Эрдэнэ” хэмээх нэрийг өгч байлаа. Ингээд “Соёл-Эрдэнэ” чуулга өргөжин филармонитой нийлээд олон жил уран бүтээлээ туурвисан. “Соёл-Эрдэнэ” чуулга бол Монголын рок поп хөгжмийн урсгалын дээд сургууль юм.

Учир нь энэ чуулга байгуулагдсанаас хойш “Харанга”, “Хурд”, “Инээмсэглэл” зэрэг маш олон хамтлаг, дуучин, урлагийн зүтгэлтнүүд төрөн гарсан билээ. 55 жилийн хугацаанд манай хамтлаг зөвхөн өөрийн орноор аялан тоглоод зогсохгүй, Монгол орныхоо рок поп дуу хөгжмийг дэлхийн өнцөг бүрд түгээж явсан. Энэ сайхан үйл явдлыг тохиолдуулан үе үеийн Соёл-Эрдэнэчүүддээ эрүүл энхийг хүсэн ерөөе. Шүтэн бишрэгчид, ард түмэндээ баярын мэнд хүргэе” гэв.

“Соёл-Эрдэнэ 55” хүндэтгэлийн тоглолтод Монголын рок, попын амьд домгууд болох Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнбат, Ардын жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн, Гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Гавьяат жүжигчин С.Бархас, Гавьяат жүжигчин С.Наран, Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, Гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, гитарчин Д.Өлзий-Орших, болон хөгжимчин Б.Нарангэрэл, Х.Тунгалагтамир, дуучин Б.Хонгор, Б.Баярцэцэг, Н.Наранбаатар /Наагий/ Б.Нацагдорж /Наки/, Б.Оюу, Г.Тэнүүн, Б.Анужин нар оролцож, нийслэлчүүдэд ая дуугаа өргөнө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

25 жилийн ойгоо тэмдэглэх “Playtime Festival 2027” наадмын “Early Bird” тасалбар борлуулагдаж эхэллээ

05/08/2026
Дуу хөгжим Урлаг

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026
Дуу хөгжим Урлаг

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Отгонтэнгэрийг зориход, 3000 жилийн түүх угтана

06/08/2026

Нэрт туульч Цагаадайн Цэдэвийн ховор гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэлээ

06/08/2026

Жүжигчин Натали Портман жирэмсэн байх үеийнхээ талаар ярив

05/08/2026

Вин Дизел “Fast & Furious” цувралын сүүлчийн киноны зохиолыг уншаад уйлсан гэв

05/08/2026

Ким Сү Хён ажилдаа эргэн орж, олны өмнө гарахаар боллоо

05/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.