Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ
Утга зохиол

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

Урлаг Урлаг29/06/2026Шинэчлэгдсэн:29/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүүхдийн номын уран бүтээлчдийн дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Ханс Кристиан Андерсений нэрэмжит шагналын 2026 оны шилдэг уран бүтээлчдийн номын үзэсгэлэн Хүүхдийн төв номын санд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн хүрээнд хүүхдийн номын уран бүтээлчдийн туршлага солилцох гурав дахь удаагийн уулзалт зохион байгуулагдаж, дэлхийн 12 орны нэрт зохиолч, зураачдын шилдэг бүтээлүүдийг танилцууллаа. Уулзалтад Монголын хүүхдийн номын зохиолч, орчуулагч, зураач, номын санчид болон хүүхэд залуус оролцож, олон улсын шилдэг бүтээлүүдтэй танилцсан байна. Энэ үеэр Азийн сангийн зөвлөх Н.Ундраа Ханс Кристиан Андерсений шагналын тэргүүн байр болон богино жагсаалтад шалгарсан уран бүтээлчдийн бүтээлүүдийн онцлогийг танилцуулжээ. Тэрбээр хүүхдийн номын зохиолч, зураач Циа Гао (Cia Gao), нэрт зохиолч Майкл Розен (Michael Rosen) нарын бүтээлүүдийг онцлон дурдсан байна.

Өдгөө 80 насыг зооглож буй Майкл Розен нь хүүхдийн номын уламжлалт ойлголтыг шинэчилж, хүүхдийн ертөнцөд амьдралын хүнд сэдвүүдийг ойлгомжтой хэлбэрээр хүргэдгээрээ алдартай уран бүтээлч юм. Тэрбээр олон арван ном туурвихаас гадна их сургуульд багшилдаг байна.

Мөн арга хэмжээний үеэр Монгол Улс Хүүхэд, залуучуудын номын олон улсын зөвлөл (IBBY)-д нэгдсэн түүхийг онцоллоо. Нэрт зохиолч Ж.Дашдондогийн үүсгэн байгуулсан тус зөвлөлийн үйл ажиллагааг Ж.Сүнжидмаа үргэлжлүүлэн хөгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлсэн байна.

Түүний хүүхдийн номын салбарт 20 гаруй жил тууштай ажилласан үр дүнд Монгол Улс 2005 онд IBBY-ийн албан ёсны гишүүн болж, үйл ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж байгаа юм.

Азийн сангийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд цаашид хүүхдийн номын уран бүтээлчид болон хэвлэлийн байгууллагуудтай цуврал уулзалтууд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний үр дүнд дотоодын хэвлэлийн газрууд дэлхийн шилдэг хүүхдийн номын бүтээлүүдийн зохиогчийн эрхийг авч, монгол хэлээр уншигчдад хүргэх боломж нэмэгдэх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026
Утга зохиол Урлаг

Д.Урианхай: Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ.

28/09/2026
Утга зохиол Урлаг

Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” роман уншигчдад хүрч байна

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Найруулагч Б.Баатарыг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, Улаанбаатараас гарахыг хязгаарлажээ

16/10/2026

Монгол мэргэжилтэн Г.Ану “Billboard UK” сэтгүүлийн анхны “40 Under 40” жагсаалтад багтжээ

16/10/2026

ФОТО: “Ижийд минь битгий дуулгаарай” уянгын драмын жүжгийн дүрүүд

16/10/2026

Олон нийтэд зориулсан хөрөг судалбар зургийн өдөрлөг болно

16/10/2026

5.5 сая төгрөгийн шагналын сантай “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадам зарлалаа

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.