Монголын рок, поп хөгжмийн ууган хамтлаг, үндэсний эстрад урлагийн хөгжлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан домогт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Төв талбайд /2026.06.28/ амжилттай зохион байгуулагдлаа.
Тоглолтын үеэр “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үе үеийн уран бүтээлчид, Монголын рок, поп урлагийн нэрт төлөөлөгчид, хамтран уран бүтээл туурвиж ирсэн хамтлаг, дуучид нэгэн тайзнаа чуулж, хамтлагийн сор болсон бүтээлүүдийг эгшиглүүлэн үзэгч олонд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ.


