Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ
Дуу хөгжим

Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

Урлаг Урлаг01/07/2026Шинэчлэгдсэн:01/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа, Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнуулахаар болжээ.

Дуучин Төмөрийн Ариунаа нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеэсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор “Нарны дуулал” хамтлагт дуулж, улмаар 15 насдаа “16 нас” хэмээх дууг анх дуулсан нь түүнийг олонд таниулан, энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан юм. 16 настайд нь буюу нэг жилийн дараа уг дуу нь Монголын радиогийн алтан фондод бичигдсэн байдаг. Үүний дараагаар ЗХУ-д Монголын “16 нас” гэдэг нэртэй пянз хэвлэгдэж байсан гэдэг.

Уран бүтээлийн гараагаа тэрбээр Улсын филармонийн “Соёл Эрдэнэ” чуулгад дагалдан дуучнаар  эхэлсэн ба улмаар тус хамтлагтаа гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж байлаа. Хожим нь тэрбээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсөж мэргэжлийн дуучин болсон байна. Харин 1990-ээд оноос өнөөг хүртэл тэрбээр бие даан уран бүтээлүүдээ туурвиж буй. 1996 онд анхны цомгоо “Эрос № 1” хэмээн нэрлэн гаргаж, түүнээс хойш “Зөвхөн чиний тухай”, “Чи минь”, “Хаврын шөнийн бодол”, “You are my life”, “Миний шинэ орон зай”, “Дурлал шиг асна”,  “Cosmic Ariunaa: The Remixes” гэх зэрэг найман цомгийг сонсогчдодоо хүргэжээ.

Улаанбаатар хотод төрж, өссөн Батмөнхийн Сарантуяа уран бүтээлийн гараагаа “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж эхэлжээ. Улмаан 1990-ээд оноос “Хөх тэнгэр” хамтлагт орсноор олны танил болох зам нь нээгдсэн аж. Тэрбээр бие даасан анхны цомгоо “Зүүдний говь” хэмээн нэрлэж, 1992 онд гаргасан бол “Сэтгэлийн хөг” бие даасан анхны тоглолтоо 1994 онд Соёлын төв өргөөд хийж байв. Түүнчлэн тэрбээр Монголын поп урсгалаар уран бүтээл туурвидаг уран бүтээлчдээс анх удаа монгол ардын дуунуудыг поп урсгалд найруулж “Аргагүй амраг” цомог гаргаж ,монгол этник урсгалыг бий болгосон юм.
Өнгөрсөн хугацаанд тэрбээр “Зүүдний говь”, “Инээмтгий хүн”, “Аргагүй амраг”, “Миний дуу”, “Эгэл сэтгэл”, “Хайрын зөрлөг”, “Тэгвэл хоёулаа”, “Saraa De Mооn”, “Би жаргалтай”, “Шинэ жилийн аялгуу”, “Өнөөдөр ирсэн дурлал”, “Төрсөн өдрийн аялгуу”, “Хайрын бэлэг”, “Сэтгэлийн есөн цацал” гэх зэрэг цомгуудыг сонсогчдодоо хүргэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоос

30/06/2026
Дуу хөгжим Урлаг

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: XMF буюу “Хуур” хөгжмийн наадмаас

28/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын Дээд шүүх “Squid Game”-ийн жүжигчин О Ён Сүг цагаатгалаа

01/07/2026

“Michael” кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтарчилсан кино боллоо

01/07/2026

Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

01/07/2026

“ДУДС-76” үзэсгэлэн үзэгчдийн хүртээл боллоо

01/07/2026

Дуучин Б.Амархүү өнөөдөр 39 нас хүрч байна

01/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.