Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон” ном хэвлэгдэн гарлаа
Музей

“Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон” ном хэвлэгдэн гарлаа

Урлаг Урлаг05/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Засгийн газар 2019 оны долдугаар сарын 3-нд “Чингис хаан Үндэсний музей байгуулах тухай” 280 дугаар тогтоол гаргасан. Монголын төр, засгийн түүхэн шийдвэр хэрэгжсэн 7 жилийн ойн тэмдэглэлт өдөрт зориулан тус музейн хамт олон “Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон” номыг бүтээн туурвижээ.

 

Өнгөрсөн хугацаанд Их хааны нэрээр нэрлэгдсэн музей бүтээн байгуулах монголчуудын хамтын хүчин чармайлт, хөдөлмөрийн үр дүнд богино хугацаанд их ажил өрнөж, 2022 оны 10 дугаар сард олон нийтэд музей үүд хаалгаа нээсэн. Энэ үеэс хойш өнгөрсөн дөрвөн жилд музейн хамт олон Их хааны үйл хэргийг мөнхжүүлэх, гадаад, дотоодод сурталчлан таниулах, судлан дэлгэрүүлэх соён гэгээрүүлэх зорилгоор музейн бүтсэн шинэхэн түүх, түүнийг бүтээлцсэн байгууллага хамт олон, гол үйл явдлыг товчоолж хойч үедээ бичиж үлдээхээр энэхүү номыг бүтээсэн байна.

Номын нээлтийн үеэр тус музейн захирал С.Чулуун, “Чингис хаан” үндэсний музей хэдийгээр богино хугацаанд байгуулагдсан ч хүн төрөлхтний түүхэнд нэр алдраа дурсгасан Их Хааныхаа түүх, өвийг цогцоор нь судлах, Монголын түүхийг соён гэгээрлийн төв болгох томоохон ажлын эхлэл болсноороо онцлогтой. Энэхүү номд музейг бүтээсэн долоон жилийн түүх, үйл явцыг бүхэлд нь багтааж, хувь нэмрээ оруулсан бүх оролцогчиыг хамруулсан түүхчилсэн бүтээлийг манай хамт олон хоёр жилийн турш бэлтгэсэн” хэмээв.

 

Уг номыг үндсэн 3 бүлэгт багтаажээ.

Нэгдүгээр бүлэгт, Музейн газар, барилга байгууламж, түүний дэд бүтэц, гоёл чимэглэл, үзмэр бүрдүүлэлт, үзэсгэлэн дэглэлт, нээлт, гадаад харилцаа, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, гаргасан ном бүтээл, эрдэм шинжилгээний хурлууд, археологийн судалгаа, музейн маркетинг, мерчендайз, боловсролын хөтөлбөр, гадаад дотоодод гаргасан үзэсгэлэн, Их хуралдай аялал, жуулчлалын цогцолбор, “Соёлын сэргэлт-2023” аян, музейн дэргэдэх “Хаан найрал чуулга”, дэлгүүр, кофе шоп гэх мэт 20 гаруй дэд сэдэвт хувааж бичсэн байна.

Хоёрдугаар бүлэгт, 2019-2026 оны музейн гол үйл ажиллагааг он сарын дарааллыг дэлгэрэнгүй бичиж, түүхэн тогтоол, шийдвэрийн эх хувь, гэрэл зургаар баталгаажуулжээ.

 

Гуравдугаар бүлэгт, хамт олны танилцуулга орж, музейн бүтээн байгуулалтад гар бие оролцож, хөдөлмөрлөсөн төр, хувийн хэвшлийн байгууллага хамт олон, уран бүтээлчдийн нэрсийг бүтээсэн уран бүтээл, тендерийн ажлын хамт бичиж үлдээжээ.

 

“Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон” (түүхийн эхлэл, бүтээн байгуулалт баримт-гэрэл зурагт) 2019-2026 он хэмээх энэхүү номд нийтдээ бүтээн байгуулалтад оролцсон 500 гаруй хүн, нээлтэд уригдсан 1000 гаруй хүндэт зочдын нэрсийг оруулсан бөгөөд музейн 2019-2026 оны гол 400 гаруй үйл явдлыг 1400 гэрэл зураг, 51 тогтоол шийдвэрийн эх хувь, 10 орчим диаграмм зургаар баримтжуулж харуулсан 480 хуудас бүхий шинэ музейн түүх өгүүлэх анхны бүтээл болсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026
Музей Урлаг

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болно

15/08/2026

Таван аймгаар аялсан “Торгоны замын цуваа”-ны баримтат киног хийнэ

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.