Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг08/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Шинэ өглөө” нэгдлийн санаачилга, зохион байгуулалтаар хэрэгжиж буй “Now Art 2026” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн арт галерейд дэлгэгдлээ.

Тус үзэсгэлэнд Монгол Улсын 14, БНСУ-ын гурав, БНХАУ-ын нэг уран бүтээлч буюу нийт 18 уран бүтээлч оролцжээ. Монголын уран бүтээлчид, БНСУ-ын “Komust” медиа арт баг болон БНХАУ-ын уран бүтээлчийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн нь улс орнуудын уран бүтээлчдийн харилцан солилцоо, соёлын ойлголцол, бүтээлч сэтгэлгээний уулзварыг бий болгохыг зорьжээ.

“Now Art 2026” үзэсгэлэнгийн гол санаа нь өнгөрсөн ба ирээдүйн дунд орших “Одоо” хэмээх цаг хугацааны агшинд төвлөрсөн байна. Өнгөрсөн дурсамж, ирээдүйн төсөөллийн завсарт орших энэ мөч бол бидний жинхэнэ амьдрал өрнөдөг цорын ганц бодит орон зай юм. “Өнгөрсөн ба ирээдүйн дундах үнэн бол Одоо” хэмээх үзэл санааны хүрээнд зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэн нь үзэгчдийг энэхүү түр зуурын атлаа хамгийн бодит мөчид төвлөрөхийг урьж, хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийд хүн төрөлхтөн өөрийн утга учир, мөн чанар, оршихуйн үнэнийг хэрхэн эрэлхийлж буйг уран бүтээлээр дамжуулан харуулсан.

Үзэсгэлэнд медиа арт, монгол зураг, уран зураг, уран баримал зэрэг дүрслэх урлагийн олон төрлийн бүтээлүүд дэлгэгдсэн бөгөөд уран бүтээлчид “Одоо” цаг хугацааг өөр өөрийн өнцгөөс тайлбарлан, хүний дотоод ертөнц, нийгмийн нөлөө, технологийн хурдацтай хөгжил, байгальтайгаа харилцах харилцаа, уламжлал ба шинэчлэлийн огтлолцлыг бүтээлүүддээ тусгасан байна.

“Now Art 2026” бол зөвхөн үзэх үзэсгэлэн бус, мэдрэх, эргэцүүлэх, асуулт тавих орон зай юм. Бид өнөөдөр юу бүтээж, хэрхэн амьдарч байгаа нь маргааш хэн байхыг тодорхойлдог. Тиймээс “Одоо” бол өнгөрсөн ба ирээдүйг холбосон хамгийн үнэ цэнтэй, хамгийн бодит цаг хугацаа билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Stars in Mongolia and Japan” олон улсын соёлын солилцооны үзэсгэлэн нээлтээ хийлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Б.Болд “Би таван хүүхдийн эцэг хүн шүү. Миний гэр бүл, үр хүүхдийг тайван байлгаарай” гэв

28/07/2026

Ц.Ганзориг: Хүчирхийлэгчдийг нийтэд ил зарлаж байх хэрэгтэй

28/07/2026

“Умард говийн хүннүчүүд”-ийг судалж эхэлжээ

28/07/2026

Орон нутгийн аялал жуулчлалд “АРА фестиваль” шинэ жишиг тогтоож байна

28/07/2026

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.